card

 

ГЕРМАН УЛС

FSJ САЙН ДУРЫН АЖИЛ

FSJ САЙН ДУРЫН АЖИЛ

Сайн дурын жилийн ажил (товчоор: Эф Эс Ёот) хийснээрээ та нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагаанд туслах болно. Ахмад настны асрамж, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, соёл, техник төхөөрөрөмж дээр ажиллах зэргээр сайн дурын ажил хийх хүмүүст ажил мундахгүй. 

Өөрөөр хэлбэл маш олон салбарт Эф Эс Ёот-ыг хийж болох ба тус ажил нь 50 гаруй жилийн түүхтэй практик боловсрол, чиг баримжаа олгох хөтөлбөр юм.

Тус ажлыг хийхэд маш олон сайн тал байна. Ажил хөдөлмөрийн ертөнцтэй танилцах, цаг хугацааг утга учиртай өнгөрөөгөөд зогсохгүй, нийгэмд чиглэсэн мэргэжлийн салбарт өөрийгөө сориод үзнэ гэсэн үг.

FSJ СОНГОХ 7 ШАЛТГААН

FSJ СОНГОХ 7 ШАЛТГААН

  1. Нийгэмд тустай ажил хийх, сайн үйл бүтээх: Чи манай нийгмийн олон давхаргын дүр төрхтэй танилцаж, өөр өөр амьдралын нөхцөл байдалтай хүмүүсийг илүү сайн ойлгодог болно
  2. FSJ хийж өөрийгөө хөгжүүлэх: Сайн дурын жилийн ажил хийснээр чи өөрийн хувийн шинж чанарыг улам бэхжүүлж, асар их хөгжинө.
  3. FSJ-оор мэргэжлийн чиг баримжаа авах- зөвхөн нийгмийн салбарт биш.
  4. Туршлага хуримтлуулах: Сайн дурын нийгмийн ажил нь яг дадлага  шиг бодит туршлага хуримтлуулахад чиглэдэг. 
  5. Сайн дурын нийгмийн ажлыг мэргэжлийн ахлах сургууль, мэргэжлийн чиг баримжаа олгох дадлага, ажиллах эрх авах сургалттай дүйцүүлэх.
  6. Завсарлага авах сайн дурын нийгмийн ажил хийж цаг хожих: Яг одоо буюу сургууль төгссөнийхөө дараа ямар мэргэжил сонгохоо шийдэхээс өмнө цаг хугацааг ашиглах завшаан тохиож байна.
  7. Сайн дурын нийгмийн ажлаар мэдлэгийн цар хүрээгээ тэлж, шинэ сонин зүйл үзэж туулах

Сайн дурын жилийн ажил (товчоор: Эф Эс Ёот) хийснээрээ та нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагаанд туслах болно.

Ахмад настны асрамж, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, соёл, техник төхөөрөрөмж дээр ажиллах зэргээр сайн дурын ажил хийх хүмүүст ажил мундахгүй. Өөрөөр хэлбэл маш олон салбарт Эф Эс Ёот-ыг хийж болох ба тус ажил нь 50 гаруй жилийн түүхтэй практик боловсрол, чиг баримжаа олгох хөтөлбөр юм. Тус ажлыг хийхэд маш олон сайн тал байна. Ажил хөдөлмөрийн ертөнцтэй танилцах, цаг хугацааг утга учиртай өнгөрөөгөөд зогсохгүй, нийгэмд чиглэсэн мэргэжлийн салбарт өөрийгөө сориод үзнэ гэсэн үг.

Германд сайн дурын алба хаах нь хөдөлмөр эрхлэлт гэж тооцогдох бөгөөд Европын Сайн дурын албаны (Europäische Freiwilligendienst ) хүрээнд ажиллах бол Германы Оршин суух тухай хуулийн 19.e зүйлээр (§19e AufentG), Сайн Дурын Экологийн жил (Freiwilliges Ökologisches Jahr - FÖJ), Сайн Дурын Нийгмийн жил (Freiwilliges Soziales Jahr - FSJ)-ийн хүрээнд ажиллах визийн мэдүүлгийг Оршин суух тухай хуулийн 18 зүйлийн 2 болон Хөдөлмөр эрхлэх тухай зохицуулалтын 14-р зүйлийн 1 (§18 Abs. 2 AufenthG i.V.m. § 14 Abs. 1 Nr. 1 BeschV)-ийн дагуу шийдвэрлэнэ.

Сайн дурын албаны төрлөөс хамаарч насны хязгаар нь ялгаатай :

FSJ/FÖJ (Freiwilliges Soziales Jahr / Freiwilliges Ökologisches Jahr)-ны хүрээнд ажиллах бол виз мэдүүлэх өдөр 27 нас хүрээгүй байх ёстой. 

BFD (Bundesfreiwilligendienst) бол насны хязгаар байдаггүй. EFD –Европын Сайн дурын албанд ажиллаж эхлэхдээ 17 нас хүрсэн байх бөгөөд алба хаах газарт хүсэлтээ илгээхдээ 30 нас хүрээгүй байх ёстой.

 

 

Сайн дурын нийгмийн ажил чамд ямар ашигтай вэ?

Сайн дурын нийгмийн ажлыг (Эф Эс Ёот) залуус улам илүү сонгох болсны шалтгаан юу вэ? Нийгэмд болон бусад хүнд тустай зүйл хийхийг хүсдэг хүн олон болж.

1. Нийгэмд тустай ажил хийх, сайн үйл бүтээх

Эф Эс Ёот хийвэл тусламж дэмждэг шаардлагатай хүмүүст тус болно. Сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх болно. Өдөр тутам тэр бүр тааралдаад байдаггүй хүмүүстэй уулзана. Чиний хичээл зүтгэл, тусламж дэмжлэг олон салбарт шаардлагатай. Яагаад чухал вэ гэж үү? Чи манай нийгмийн олон давхаргын дүр төрхтэй танилцаж, өөр өөр амьдралын нөхцөл байдалтай хүмүүсийг илүү сайн ойлгодог болно. Энэ нь бидний нийгэмд хүмүүс хоорондын харилцаа, хамтран аж төрөх ёсыг бэхжүүлэх юм. Чиний дэмжлэг хэрхэн нөлөөлөхийг харах болно. Туршаад үзээрэй! 

2. Эф Эс Ёот хийж өөрийгөө хөгжүүлэх

Сайн дурын жилийн ажил хийснээр чи өөрийн хувийн шинж чанарыг улам бэхжүүлж, асар их хөгжинө. Янз бүрийн шинэ хүнтэй уулзаж, тэдэнтэй холбоо харилцаа тогтоох болно. Ингэж чи нээлттэй, сониуч зан, уян хатан байдлаа харуулах болно. Тэдэнтэй хамтран ажилласнаар багаар ажиллах, харилцах чадвараа сайжруулна. Заримдаа бэрхшээлтэй тулгарч, зөрчилдөөн шийдвэрлэх шаардлага гарна. Хэцүү байж болох ч чи даалгавар, бэрхшээл, шалгуураар дамжуулан өсөн дэвжих болно. Шаардлагатай бол бид зохион байгуулагчийн хувьд чамд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Цаг хугацаа өнгөрөх тусам чи Эф Эс Ёот-ын хүрээнд олон үүрэг даалгаврыг бие даан хийж чаддаг болно. Юунд хүрч, юу хийж, юунд нөлөөлж чадахаа мэддэг болно. Эф Эс Ёот-ын тусламжтайгаар чи бие даасан байдал, өөртөө итгэх итгэлээ сайжруулж чадна.

3. Эф Эс Ёот-оор мэргэжлийн чиг баримжаа авах- зөвхан нийгмийн салбарт биш

Эф Эс Ёот-ын хүрээнд чи мэдээж нийгмийн салбартай танилцана. Нийгэм, анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх зүй, асрамж тусламжийн салбараар их сургууль юмуу дунд мэргэжил олгох сургалтанд суралцах төлөвлөгөөтэй байна уу? Тэгвэл, Эф Эс Ёот нь энэ салбар чамд тохирох эсэхийг шалгах хамгийн сайн боломж юм.

Түүнчлэн эмч, сурган хүмүүжүүлэгч, багш, асрагч болохыг хүсвэл Эф Эс Ёот чамд маш тохиромжтой. Сайн дурын ажил нь чи өөрөө бие даан мэргэжлийн чиг баримжаагаа олох боломж олгоно. Сайн дурын нийгмийн ажил нь чамд мэргэжлийн болон хувь хүний зорилгоо тодорхойлох орон зай, цаг хугацаа өгнө.

Ажлын байран дээр та ажил хөдөлмөрийн өдөр тутмын нөхцөл байдалтай танилцах бөгөөд ямар үүрэг даалгавар чамд сонирхолтой байдаг, юуг маш сайн хийж чаддаг болон өөрийн давуу талаа нээж илрүүлэх болно. Ямар мэргэжлээр сурах хүсэлтэй байгаа болон өөрийн ур чадвараа таньж мэдэх боломжийг сургалт семинарууд олгоно.

Эф Эс Ёот –ыг эзэмшихийг хүсч буй мэргэжлээ шалгаж үзэх боломж болгож ашиглаарай. Эсвэл ажиллах хугацаандаа өөртөө ямар мэргэжил тохирохыг мэдэж авч болно шүү дээ.  

4. Туршлага хуримтлуулах

Сайн дурын нийгмийн ажил нь яг дадлага  шиг бодит туршлага хуримтлуулахад чиглэдэг. Сайн дурын ажлын хүрээнд чи нийгмийн салбарт хувь нэмрээ оруулах болно. Өдөр тутмын ажлын нөхцөл байдал, байгууллагын үйл ажиллагаатай танилцана. Эф Эс Ёот хийсний дараа ажил хөдөлмөрийн талбарт хэрхэн учир зүйгээ олохоо мэддэг болсон байна. Дунд мэргэжлийн дадлага олгодог сургалтын байгууллагууд ажлын туршлага эзэмшсэн суралцагчдад дуртай байдаг.

Эф Эс Ёот-ын уламжлалт дадлагын бонус: Зохион байгуулагч болон байгууллагын сургагч нарын сурган хүмүүжүүлэх зүйн заавар зөвлөгөө. Сайн дурын нийгмийн ажлын хүрээнд практик үйл ажиллагаагаа туршиж үзэх орон зай хангалттай бий. Үүнээс гадна чиний нийгэмд чиглэсэн сайн дурын хичээл зүтгэлийг ихээр үнэлэх болно.

5. Сайн дурын нийгмийн ажлыг мэргэжлийн ахлах сургууль, мэргэжлийн чиг баримжаа олгох дадлага, ажиллах эрх авах сургалттай дүйцүүлэх нь

Эф Эс Ёот чамд олон талын ашигтай бөгөөд өөрийн хичээл зүтгэлийг олон чиглэлд тооцуулж болно.  

12 сарын турш сайн дурын нийгмийн ажил хийсэн бол мэргэжлийн ахлах сургуулийн дадлага хийсэнтэй дүйцүүлж болно. Гезамтшуле, гимназийн дээд шат (8 жилийн гимназийн 11-р анги; 9 жилийн гимназийн 12-р анги) эсвэл мэргэжлийн коллежид мэргэжлийн дээд сургуульд дунд сургуулийн агуулгыг эзэмшсэн бол Эф Эс Ёот-ыг дадлага хийсэнд тооцуулж болно.  

Сайн дурын нийгмийн ажлыг мэргэжлийн дунд болон, их сургуулийн тодорхой ангиудад элсэхэд мэргэжлийн чиг баримаа олгох дадлага, дадлага, ажиллах эрхийн сургалттай дүйцүүлж болно. Олон их дээд сургууль сайн дурын нийгмийн ажлыг элсэлтийн хүлээлгийн хугацаанд тооцон, элсэхийг хүссэн өргөдөлд нэмэлт оноо өгдөг. Нэгэнт элсэх зөвшөөрөл олгогдсон л бол хэвээр хадгалагдана. Энэ тал дээр нэгдсэн журам байхгүй бөгөөд тухайн их дээд сургуулийн журам, заалтуудыг харах хэрэгтэй.

6. Завсарлага авах сайн дурын нийгмийн ажил хийж цаг хожих

Удахгүй сургуулиа төгсөх гэж байна уу, эсвэл дөнгөж сая төгссөн үү? Хамаг амьдрал чинь хичээл сургууль байв уу? Сургууль төгсөөд яах вэ? Яагаад түр завсарлаж, сайн дурын нийгмийн ажил хийх хэрэгтэй вэ?

Зарим нь Эф Эс Ёот-ыг цаг үрсэн ажил гэдэг бөгөөд аль болох хурдан их сургуульд сурч, ажиллахыг хүсдэг. Гэхдээ дараа нь их сургууль, дунд мэргэжил олгох сургалт өөрт нь тохирохгүй зүйл байна гэдгийг ойлгоно.  

Яг одоо буюу сургууль төгссөнийхөө дараа ямар мэргэжил сонгохоо шийдэхээс өмнө цаг хугацааг ашиглах завшаан тохиож байна.  

Манайд Эф Эс Ёот хийснээрээ чи өөрийн хүсэл сонирхол, зорилгоо тодорхойлох, өөрийгөө сонсох цаг хугацаа, орон зайг олох болно. Надад юу чухал вэ? Би яг юу хүсэж байна вэ? Миний давуу тал юу вэ? Би хэрхэн амьдрах вэ?

Сайн дурын нийгмийн ажил чамд өөрөө өөрийгөө илүү сайн үнэлэн дүгнэхэд туслах болно. Бодитоор ажиллаж, хөдөлмөрлөж, шинэ хүмүүстэй танилцаж, өөрийнхөө шинэлэг тал, авъяасыг нээхийг үгүйсгэхгүй.  Бид чамд ирээдүйн мэргэжлээ зөв сонгож гэдэг дээр сэтгэл хангалуун байх баталгаа өгч чадахгүй ч мэргэжлээ сонгох тал дээр чинь тусалж дэмжих болно.

Хий дэмий цаг алдахаасаа өмнө түр зуур завсарлаад багахан хугацаанд сайн дурын нийгмийн ажлын амтыг мэдрээрэй.

7. Сайн дурын нийгмийн ажлаар мэдлэгийн цар хүрээгээ тэлж, шинэ сонин зүйл үзэж туулах

Эф Эс Ёот-ын тусламжтайгаар чи юмыг өргөн хүрээнд сэтгэдэг болно. Их олон шинэ соргог зүйлийг үзэж туулж, шинэ хэтийн төлөв ирээдүйг харах болно. Бодит ажил хөдөлмөр эрхэлж, шинэ шалгуур шаардлагыг даван туулах замаар хөгжиж, үнэ цэнтэй арвин туршлага хуримтлуулна.

Нийгмийн сайн дурын ажлын хүрээнд янз бүрийн насны, өөр өөр соёлтой, нийгмийн салбар бүрийн хүмүүстэй харилцсанаар чи  манай нийгмийн олон талт байдлыг олж харах болно. Тэд бүгдээрээ өөр өөрийн амьдралын түүхтэй. Эф Эс Ёот-ийг хийж хүрээгээ тэлээрэй.

Сайн дурын ажил хийхэд ямар шалгуур хангах ёстой вэ?  

Сайн дурын нийгмийн ажил (FSJ) хийхэд тавигдах шалгуур тийм ч өндөр биш бөгөөд хүн бүрт нээлттэй.

Сайн дурын нийгмийн ажил хийхэд тавигдах хамгийн чухал шалгуур

  • Бол нийгмийн сайн сайхны төлөө ажиллах, хүмүүст туслах хүсэл сонирхолтой байх явдал юм.

Үүнээс гадна:

  • Гадаадын иргэний өргөдөл хүсэлтэд сайн дурын нийгмийн ажил хийхээр өргөдөл гаргагчидтай адилхан шаардлага тавьдаг. Гэхдээ чи 18 нас хүрсэн байх ёстой.
  • Түүнээс гадна хангалттай хэлний мэдлэгтэй байх нь нэн чухал. Учир нь Германд сайн дурын нийгмийн ажил хийхийн тулд герман хэлээр ойлголцож чаддаг байх ёстой. Тиймээс өргөдөл гаргах үедээ герман хэлний B1 түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй.
  • Европын Холбооны бус улсын иргэн бол виз шаардлагатай. (Хүчинтэй хугацааг анхаарах!)
  • Сургууль төгссөн гэрчилгээ болон бусад гэрчилгээ хамаагүй. Ямар ч төрлийн сургууль төгссөн байж болно. Гол нь ерөнхий боловсролын сургууль төгссөн байх ёстой. 
  • Замын зардал, визийн хураамжийг өөрдсөө хариуцах.

Сайн дурын нийгмийн ажил эрхлэх албанд ажиллах сайхан мөч чамайг хүлээж байна.
 

Сайн дурын нийгмийн ажил – бүтэн жил үргэлжлэх үү?

  • Ихэнх нь цаг хугацааг ашиглан 12 сар ажилладаг. Ажлын хугацаа дунджаар 6-12 сар байдаг. Эф Эс Ёот хийсэн гэрчилгээ авахын тулд доод тал нь зургаан сар буюу хагас жил ажиллах хэрэгтэй. 

Сайн дурын нийгмийн ажил хэр ачаалалтай байдаг вэ?

  • Сайн дурын нийгмийн ажил бол бүтэн цагийн буюу үндсэн ажилтны орон тоо шаардах ажил юм. Өөрөөр хэлбэл долоо хоногт ойролцоогоор 39 цаг ажиллана. Долоо хоногийн ажлын цаг хаана ажиллахаас хамааран бага зэрэг ялгаатай байдаг. Байгууллагын онцлогт тохирсон өглөө, оройн ээлжийн ажлын цагийн хуваарь гаргасан байдаг. 

Сайн дурын нийгмийн ажил, холбооны улсын сайн дурын ажил хийснээр би хэр цалин авах вэ?

  • Та нийт 414 евроны халаасны мөнгө авах ба нийгмийн даатгал төлөгдөнө.

Унааны зардал

  • Ажиллах газартаа очих замын зардлыг сайн дурын ажилтан өөрөө хариуцна. Семестрийн унааны тасалбартай төстэй унааны  тасалбарын тэтгэлэг өгөх санал одоо хүртэл зөвшөөрөгдөөгүй байна. Райнланд-Вестфален-Липегийн (RWL) тусламж үйлчилгээний албаны семинарын унааны зардлыг буцаан олгодог.

Даатгал (хүүхдийн тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж I, хариуцлагын даатгал/ үйлдвэрийн ослын даатгал)

  • Та бүтэн жилийн хугацаанд нийгмийн даатгалд бүрэн даатгуулсан (эрүүл мэнд, асрамжийн болон тэтгэврийн даатгал, ажил мэргэжлийн ослын даатгал) байх ба 12 сар ажилласны дараа ажилгүйдлийн мөнгө хүсэх эрхтэй болно.

Амралт/тусгай амралт

  • Сайн дурын ажилтан 12 сар ажиллаад 30 хоногийн амралт авах эрхтэй (2020 оны 7-р сараас эхлэх гэрээний хувьд). Сайн дурын ажлын хугацааг богиносгох юмуу сунгасан тохиолдолд амралтын хугацаа өөрчлөгдөнө.

Нэмэлт үйл ажиллагаа

  • Сайн дурын ажилтан цагийн ажил  давхар хийж болно. Гэхдээ энэ талаар ажлын газартаа бичгээр мэдэгдэх ба цагийн ажлаас олох орлого 450 еврогоос хэтрэхгүй байх ёстой.

Орон байр, хоолоор хангах уу?

  • Одоогоор тун цөөн тооны байгууллага сайн дурын нийгмийн ажил, холбооны улсын сайн дурын ажил хийх хугацаанд байгууллагын байранд амьдрах боломжийг санал болгож байна. Зарим нь үнэгүй байраар хангадаг. Хэрэв та байгууллагын байранд амьдарч, хоол хүнсээр хангуулж байгаа бол халаасны мөнгөнөөс чинь тодорхой хувийг суутгаж авна.

Сайн дурын ажилтнуудад зориулан сургалт семинарь

  • Сайн дурын ажилтнуудад зориулан сургалт семинарыг үндсэндээ таван өдөр зохион байгуулдаг. Хичээлийн жилийн туршид таван удаагийн сургалт семинарт багийнхантайгаа хамт оролцоно. 12 сарын турш сайн дурын ажил хийлээ гэхэд 25 өдрийн сургалтанд сууна гэсэн үг. Сайн дурын ажлын хугацаа сунах, багасах зэргээс шалтгаалан сургалтын өдрийн тоо мөн өөрчлөгддөг. Сургалт семинарууд төлбөргүй. Байр, хоол, семинар болох газар ирж, буцах унааны зардлыг  бид хариуцна. Сургалт семинарын талаар хүүхэд, залуусын сайн дурын ажил эрхлэх тухай хуулинд заасан байдаг бөгөөд ажил хийсэнд тооцно.
     

Сайн дурын нийгмийн ажил бүтэн жил үргэлжлэх үү?

Олон залуу хүн сайн дурын нийгмийн ажлыг бүтэн жил хийдэг. Гэхдээ заавал бүтэн жил хийх албагүй бөгөөд 6-18 сарын хугацаанд хийх боломжтой. Хэр удаан ажиллах боломжтойгоо ажиллах газартайгаа тохирч болно. Ажлын эхлэх болон дуусах хугацааг гэрээнд тусгана. Хагас жилийн турш тус ажлыг хийсэн бол сайн дурын нийгмийн ажил хийсэн гэж хүлээн зөвшөөрөх ба гэрчилгээ олгоно.

Хэзээ ажиллаж эхлэх вэ?

Хэзээ ч ажиллаж эхэлсэн болно. Намар шинэ хичээлийн жил эхэлдэг учир хүмүүс ихэнхдээ 9-р сараас ажиллаж эхэлдэг. Бид сайн дурын нийгмийн ажлыг бүтэн жилийн турш шууд эхлэн хийх уян хатан нөхцөл санал болгож байгаа бөгөөд тогтсон хугацаанд баригдахгүй болно гэсэн үг. Тэгэхээр, аль нэг сарын сарын 1 юмуу 15 нд ажлаа эхлэх боломжтой юм. Ажлын эхлэх болон дуусах хугацааг ажиллах газартайгаа тохиролцон гэрээнд тусгана. Та FSJ-буюу сайн дурын нийгмийн ажлын хайлтын системээс сул байгаа ажлын байр хайж олоод, ажлын газартай шууд холбоо барьж болно.

Сайн дурын нийгмийн ажил хийх хүсэлтээ хэзээ гаргах вэ? 

Хэзээ хүсэлт гаргах вэ? Сайн дурын нийгмийн ажил хийж эхлэхэд цаг хугацааны хувьд уян хатан нөхцөлтэй тул хүсэлт, өргөдөл авах тогтсон хугацаа байдаггүй. Тиймээс хүссэн үедээ өргөдөл хүсэлтээ гаргаад, ажлаа эхэлж болно. Аль болох эртхэн хүсэлтээ гаргавал хүссэн ажлын байраа олох магадлал өндөр. Үүнээс гадна өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, танилцахад хэдэн долоо хоногийн хугацаа шаарддаг гэдгийг анхаарах нь зүйтэй.

Сайн дурын нийгмийн ажил хэр ачаалалтай байдаг вэ?

Сайн дурын нийгмийн ажил бол бүтэн цагийн буюу үндсэн ажилтны орон тоо шаардах ажил юм. Өөрөөр хэлбэл долоо хоногт ойролцоогоор 39 цаг ажиллана. Долоо хоногийн ажлын цаг хаана ажиллахаас хамааран бага зэрэг ялгаатай байдаг. Байгууллагын онцлогт тохирсон өглөө, оройн ээлжийн ажлын цагийн хуваарь гаргасан байдаг.  Зарим тохиолдолд долоо хоногийн сүүлээр ажиллах шаардлага гарна. Харин бусад өдөр нь амарч болно. Шөнийн ээлжинд ажиллахыг хориглосон байдаг. Хэрэв тухайн хүний шалтгаан, хүсэл сонирхол хууль, дүрэмд нийцэж байвал нийгмийн сайн дурын цагийн ажил эрхлэх боломжтой.
 

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Зорилго тодорхойлох захиа/ Motivationsbrief
  • Намтар / Lebenslauf
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Герман хэлний мэдлэг хангалттайг нотлох тодорхойлолт
  • Ажилласан газрын тодорхойлолт/ Referenz
  • Бакалавр диплом( Хэрэв байгаа бол )
  • Сайн дурын үйл ажиллагаанд оролцсон батламж ( Хэрэв байгаа бол)
  • Гадаад паспорт, оршин суух зөвшөөрөл - Aufenthaltstitel
  • Жолооны үнэмлэх ( Хэрэв байгаа бол)
  • Англи хэлний шалгалтын оноотой бол хавсаргах
  • Цээж зураг /Bewerbungsfoto

2020/2021 оны FSJ -Сайн дурын нийгмийн жилийн өргөдөлөө одооноос гаргана уу!

Бид FSJ-ийг ерөнхийдөө зургаан сарын өмнөөс эхлэхийг зөвлөж байна. Гэхдээ бидэнтэй хамт та FSJ-ийг дөрвөн долоо хоногийн дотор богино хугацаанд эхлүүлэх боломжтой. Нийгмийн жилийн турш хүссэн өргөдөл гаргах газраа олохын тулд эртнээс FSJ өргөдөл гаргах нь зүйтэй.

Сайн дурын нийгмийн жил (FSJ) өргөдөл гаргах үйл явц нь маш энгийн. Таны FSJ хөтөлбөрийн хувьд та зөвхөн дөрвөн алхамыг дагах хэрэгтэй.

Алхам 1: Сайн дурын нийгмийн ажлын байр олох, өргөдөл хүсэлт гаргах

Алхам 2: Ажилд орох ярицлага болон туршилтын ажлын өдөр

Алхам 3: Шийдвэр гаргах болох гэрээ хийх

Алхам 4: Сайн дурын ажлын удиртгал

 

Холбооны Сайн Дурын Алба (Bundesfreiwilligendienst) эсвэл Залуучуудын Сайн Дурын Албыг (Jugendfreiwilligendienst) Германд хийх сонирхолтой бол виз мэдүүлэх ёстой.

Бүрдүүлэх бичиг баримт: Визийн мэдүүлэгт өгөх бичиг баримтуудыг эх хувиас гадна 2 хувь хуулбарын хамт өгнө. 

Бичиг баримтаа доорх дарааллаар эрэмбэлнэ үү:

  • 1. Бүрэн гүйцэд бөглөсөн, виз мэдүүлэгч гарын үсгээ зурсан үндэсний визийн маягт ("VIDEX" маягт)
  • 2. Биометрийн шаардлага хангасан 35*45 мм хэмжээтэй 2 хувь цээж зурагны нэгийг үндэсний визийн маягтын цээж зураг байрлах хэсэгт нааж хоёр дахь зургийг нь наалгүй авч ирнэ.
  • 3. Хүчинтэй паспорт
  • 4. Визийн хураамж 75 еврог монгол төгрөгөөр
  • 5. Ямар зорилгоор нийгмийн сайн дурын ажил Германд хийх сонирхолтой байгаа талаар дэлгэрэнгүй тайлбар захидал (Motivationsschreiben).
  • 6. Өнөөг хүртэл эзэмшсэн мэргэжил, боловсрол ба эрхэлж байсан ажлаа алгасалгүй бүрэн оруулсан, хүснэгтчилсэн намтар.
  • 7. Германд Сайн дурын алба хаах газартай байгуулсан гэрээ Таны гэрээнд очоод байрлах хаяг болон амьжиргааг хэрхэн шийдвэрлэх тухай тодорхой тусгаагүй бол энэ талаарх нэмэлт баримт баталгаа.
  • 8. Байгаа бол: Герман хэлний мэдлэгийн сертификат Та анхан шатны герман хэлний мэдлэггүй бол ажиллах газар, хариуцагч байгууллагаас эхний үед хэлний мэдлэг шаардлагагүй, ажиллаж эхэлснээс хойш хэлний курсэд сурч зохих түвшний хэлний мэдлэгтэй болно гэсэн баталгаа шаардана.
  • 9. Германд нэвтрэн орох өдрөөс эхлэх багадаа 3 сар хүчинтэй эрүүл мэндийн даатгал

БИДЭНТЭЙ ХОЛБОГДООРОЙ

Хэрэгжиж буй хөтөлбөрийн талаар дэлгэрүүлж асуух зүйл байвал бидэнтэй холбогдоорой.