card

AU-PAIR AUSTRIA

ЯАГААД АВСТРИ ГЭЖ?

ЯАГААД АВСТРИ ГЭЖ?

Австри улс нь гадаад оюутнуудад олон сонирхолтой чиглэлээс сонгон суралцах боломж олгодог. Тус улсын дээд сургуулиудын сургалт, судалгаа асар өндөр түвшинд хөгжсөн бөгөөд соёлын асар баялаг өв, уламжлалаараа олон улсын оюутнуудад мартагдашгүй дурсамж, туршлага хуримтлуулахад хувь нэмэр оруулдаг. 

2019 онд Вена хотыг  Мерсер агентлагаас дэлхийн хамгийн өндөр амжиргааны түвшинтэй (дараалан 10 удаа) хотоор нэрлэжээ. Ер нь Австри улсад амьдралын чанар маш өндөр байна. 

Европын төвд байрладгаараа Австри улс нь Европ даяар аяллын адал явдал эхлүүлэхэд хамгийн тохиромжтой цэг юм.

 " Мянга сонсохоор- Нэг үз "

AUPAIR-ААР АЖИЛЛАНГАА ХЭЛ СУРАХ

AUPAIR-ААР АЖИЛЛАНГАА ХЭЛ СУРАХ

Au-Pair буюу Соёл солилцооны хөтөлбөр нь нэг жилийн хугацаанд Австри айлд хүүхэд харангаа амьдарч өөрийн Герман хэлний мэдлэгийг дээшлүүлж шинэ улс, шинэ соёл, амьдрах хэв маягтай танилцах хөтөлбөр юм.

Австри улсад Au-Pair хөтөлбөрт хамрагдсанаар таньд ямар боломжууд нээгдэх вэ?

  • Долоо хоногт ердөө 18 цаг ажиллана.
  • Сар бүр 515 еврогийн цалинтай 
  • Жилийн цалинг нэмэлтээр бодож 15 сарын цалин олгодог.
  • Хэлний курст хамрагдах бөгөөд 50 хувийг нь зочин айл хариуцана.
  • Хэрэглээний зардал гарахгүй амьдрах байр, хоол үнэгүй.
  • Герман хэлийг нь орчинд нь сурангаа хэлээ сайжруулах боломж
  • Handelsschule Austria, University Austria гэх нэр хүндтэй их сургуулидад өргөдөл гарган суралцах боломжтой.

Тухайн хөтөлбөр нь албан ёсны Д-ангиллын урт хугацааны виз олгодог бөгөөд хамгийн хямд зардлаар хамгийн богино хугацаанд ямар нэгэн банкны баталгаа, дансанд мөнгө байршуулах шаардлагагүйгээр  Австри улсад амьдран хэлээ сайжруулах боломж олгодог.

Au-pair хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл| Дараах боломж

Au-Pair буюу Соёл солилцооны хөтөлбөр нь 1969 онд тухайн үеийн европын зөвлөлийн орнууд хооронд залуусыг хэлний мэдлэгээ дээшлүүлэх, шинэ соёлд суралцах боломжоор хангах зорилгоор бий болсон. 

Үүнээс хойш дан ганц Европын холбооны улсуудаар зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрт тус хөтөлбөр танигдаж олон орны залуучууд хамрагдах болсон. Одоогийн байдлаар Герман улсад 10000 гаруй залуус Aupair хөтөлбөрийн дагуу ажиллаж амьдарч байна.

Aupair хөтөлбөр нь манай улсад 1990-ээд оны дунд үеэс хэрэгжиж эхэлсэн. Натуршутц Монгол ХХК нь 2005 оноос тус хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа тасралтгүй 17 жил явуулж байна.

Энэ хугацаанд Олон улсын Aupair холбооны Монгол улс дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч байгууллага болж нийт 5000 гаруй залуусыг тус хөтөлбөрт хамруулсан амжилттай ажиллаж байна.

Aupair-н ажил бол мөнгө олдог ажил биш, харин амьдралын гайхалтай туршлага хуримтлуулах боломж бүхий хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаа юм.

  • 18-27 настай байх 
  • Герман улсад Aupair-аар ажилласан туршлагатай байх
  • Герман хэлээр сайн ярьдаг байх ёстой ба доод тал нь А2 түвшний сертификаттай байх
  • Хүүхдэд хайртай, идэвхтэй,  хүүхэдтэй гэр бүлд хамт амьдрах хүсэлтэй байх
  • Хүүхэд харж байсан болон гэр орны ажил хийж байсан туршлагатай байх
  • Гэрлээгүй, хүүхэдгүй байх
  • Жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно
  • Улс орон, түүний соёлыг сонирхдог байгаад зогсохгүй, тухайн улсад ажиллаж амьдрах хугацаандаа аливаа зүйлийг сурах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Ирж буцах замын зардлаа өөрөө төлөх чадвартай байх 

Холбооны Бүгд Найрамдах Австри улсад Aupair -аар ажиллах харилцааг Суурьшигч, оршин суугчдын тухай шинэ хуулинд өөрчлөлт орсноор (2006 оны 01-р сарын 01-нээс хүчин төгөлдөр болсон) оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг Австри улсын албан байгууллагууд (улс болон мужийн засаг захиргааны байгууллагууд) хариуцах болсон.

  • Aupair-аар ажиллах хугацаа 1 жил байна.
  • Хүүхэд харах, гэрийн ажилд туслах нийт цаг долоо хоногт 18 байх 
  • Танд долоо хоногт 1,5 дараалсан өдөр амрах эрх 
  • Хуулинд заасан баярын өдрүүдэд үндсэндээ чөлөөтэй байх, амарч болно.
  • Ээлжийн амралт (жилд ажлын 30 хоног)
  • Хүлээн авагч айлын зүгээс танд хувийн өрөө гаргаж өгнө.
  • Тухайн айлд байх хугацааны хоол ундны зардлыг хариуцна.
  • Сар бүр халаасны мөнгө гэж тогтмол 518,44 Евро (Нэг жилд 15 сарын кармааны мөнгө олгоно. 7776.6 Евро буюу  28 сая орчим төгрөг) авдаг. 
  • Та жилд нийт 15 удаагийн хөдөлмөрийн хөлс авах эрхтэй.
  • Хүлээн авагч айл нь Au-pair-н хувийн эрүүл мэндийн даатгал хийлгэнэ.
  • Даатгалын төлбөрийг Au-pair өөрөө төлнө
  • Хүлээн авагч гэр бүл нь хэлний курсийн төлбөр болон хэлний курсэд явах унааны зардлын хагасыг төлнө.

Байр, хоолны зардлыг хүлээн авагч гэр бүл хариуцна.

Au-pair нь тухайн гэр бүлийн байранд өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байна. Мэдээж өрөө нь тавилга эд хогшилтой. Мөн тухайн гэр бүлийн гишүүдийн адил хүнсээр хангагдах ба хоолны цагуудад хамт хооллоно: өглөөний цай, өдрийн хоол, оройн зууш. 

Герман, Австри улсын их/дээд сургуульдхэлний курсэд суралцах үндэсний виз мэдүүлэхэд амьжиргааны баталгаа болох 10.236 Евро (арван мянга хоёр зуун гучин зургаа евро ) дансандаа байршуулахыг шаарддаг. 

Харин Соёлын солилцооны хөтөлбөрт дээрх амжиргааны зардлыг хүлээн авагч гэр бүл Aupair-н гэрээний дагуу байр, хоол, даатгалыг хариуцдаг.  Ямар ч банкны батлан даалтгүй "Орчин нь нэг жил хэл сурахсоёлтой танилцах" хөтөлбөр өөр хаа ч байхгүй гэдгийг онцолж хэлмээр байна.

Aupair-аар ажиллахын зорилго нь хэлний болон тухайн оронтой илүү сайн танилцсанаар ерөнхий мэдлэгээ дээшлүүлэхэд оршино.

Иймд Aupair нь хөдөлмөрийн хөлс бус, харин халаасны мөнгө авна. Халаасны мөнгө нь сарын 518,44 евро байна. Нэг жилд 15 сарын кармааны мөнгө олгоно. 7776,6 Евро буюу  28 сая орчим төгрөг. . 

Халаасны мөнгө бол чиний хувийн хэрэглээний зардалд зориулсан мөнгө тул чөлөөт цаг болон зарим шаардлагатай зүйлдээ зарцуулаарай: 

 Хэлний курс  Үзвэрийн билет 

Унааны зардал 

 Амралт, зугаалга  Ресторан, кафе-р үйлчлүүлэх 

 Косметик  Хувцас  Гар утас 

 Аялал г.м. .

Бүх “Au-pair”  чөлөөт цагаараа герман хэлний курс болон соёлын сургалтанд хамрагдах боломжтой.  Хүлээн авагч гэр бүл чинь хэлний курсэд явахад шаардлагатай цагийг чинь гаргаж өгөх бөгөөд герман хэлний курсын төлбөрийн 50%-ийг төлөх үүрэг хүлээдэг. Мөн хэлний курсэд явах унааны тасалбарыг төлнө.

Au-pair бүр эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдаг. Энэхүү даатгалыг хүлээн авагч гэр бүл хийлгэдэг.  Харин даатгалын төлбөрөө Au-pair өөрөө төлдөг зохицуулалттай байдаг нь Герман улсаас өөр юм.  Даатгалын хугацаа нь таны хилээр нэвтрэн орсон өдрөөс эхэлнэ. 

Чөлөөт цаг: Au-pair нь 7 хоногт 18 цаг ажиллаж, 1-2 өдөр амардаг. Голдуу амралтын өдрүүдэд амарна.

Ээлжийн амралт: Au-pair нь бүтэн нэг жил тухайн айлдаа байгаа тохиолдолд ээлжийн амралт (жилд ажлын 30 хоног) байна. 

Аялах боломж: Амралтаараа Европын орнуудаар Au-pair визээрээ аялах боломжтой. Au-pair виз нь Асвтрийн Үндэсний оршин суух виз тул Шенген-визийг давхар агуулдаг учраас Шенгений гэрээний орнуудад хагас жилдээ дээд тал 90 хоног зорчих боломжтой юм. 

Герман улсад байгаа бол танд маш давуу тал бий болно.

  • Цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэнэ.
  • Зөвхөн оршин суух зөвшөөрлийн төлбөр төлнө. 
  • Маш богино хугацаанд 1-2 сарын дотор амжина.

Харин Монгол улсаас виз мэдүүлэх тохиолдолд 7711-6906 дугаараас асууж лавлана уу. 

 

 

Au-Pair дараах боломж

Handelsschule Austria, University Austria гэх нэр хүндтэй их сургуулидад суралцах өргөдөл гаргах боломжтой. 

Австри улсын холбооны сургуулиудад дараах чиглэлээр суралцах боломжтой

  • Дижитал бизнес /IT 
  • Харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл
  • Эдийн засаг, эрх зүй 
  • Европын болон олон улсын худалдаа, арилжаа
  • Аж үйлдвэрийн бизнес худалдаа

Зургийн цомог

Хүсэлт авах

Та ямар чиглэлэээр хүсэлт авахаа дэлгэрэнгүй бичнэ үү!
/Таны илгээсэн хүсэлтэнд бид 24-48 цагын дотор хариу өгөх болно./