ГЕРМАН УЛС
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ - AUSBILDUNG
“Герман чанар-Германд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүний чанар, үнэ цэнэд та бүхэн эргэлздэггүй. Тэдний машин, тоног төхөөрөмж, эм, үйлчилгээ алийг ч сонгосон бүгд л адилхан сэтгэл ханамж өгөх бөгөөд харьцангуй үнэтэй, харин баталгаатай.
Герман чанарыг бүрдүүлэгч хүчин зүйлс дотроос хамгийн чухал нь Герман хүний ур чадвар мөн. Тэд зөвхөн танхимд хичээлд суугаад байх биш, анхнаасаа л хэрэглээний дадлага, туршлага эзэмшихээс гадна, тохирсон цалин авна гэдгээрээ энэхүү хосолсон мэргэжлийн сургалт маш онцлог талтай.
2020 оны 3 дугаар сарын 1-нээс ХБНГУ-д ажиллах мэргэжлийн боловсон хүчний тухай шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Шинээр хэрэгжиж эхэлсэн хууль журам нь Европын Холбооны бус орны мэргэжлийн боловсон хүчин Германд ажиллах боломжийг нээн өгч байна.
AUSBILDUNG СОНГОХ 5 ШАЛТГААН
- Хангалттай дадлага хийх: Онол дадлага хослуулан суралцах нь сурах хүслийг хоёр дахин нэмэгдүүлнэ.
- Элсэн суралцах боломж: Залуу боловсон хүчин, залгамж халаа эрэлттэй байдаг. 2019 оны 1-р сард л гэхэд 69,700 суралцагчийн орон тоо сул орхигдсон байна.
- Орлого: Суралцахын зэрэгцээ цалин авна. Германд дунд мэргэжлээр сурч эхэлсэн өдрөөс орлоготой болно.
- Ажлын гараа: Ажилд орох өндөр магадлалтай. Мэргэжлийн боловсрол эзэмшисэн байх нь германы хөдөлмөрийн зах зээлд гарах тийз чинь байх болно.
- Хэтийн төлөв: Ажил мэргэжлээрээ ахиж дэвших боломж сайтай. Мэргэжлийн боловсрол эзэмшсэнээр та ирээдүйд маш сайн бэлтгэгдсэн байх болно.
AUSBILDUNG СУРГАЛТЫН ОНЦЛОГ
- Мэргэжлийн сургалтыг онолын талаас мэргэжлийн сургууль заана.
- Практик талаас нь аж ахуйн нэгж хариуцан өөрийн компанийн тоног төхөөрөмж дээрээ ажиллуулж, дадлагажуулна.
- Аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулна. 3 жилийн хугацаатай суралцана.
- Тухайн суралцах эхлэсэн өдрөөсөө тэтгэлэгт цалин авна.
- Төгсөөд мэргэжлийн үнэмлэхтэй болно, зэрэг дээшлүүлж мастер болох боломжтой.
- Үргэлжүүлэн тухайн аж ахуй нэгж дээрээ ажиллах боломжтой.
Ихийг мөрөөд - Эрдмийг сур - Зорилгоо тодорхойл - Өөрийгөө хөгжүүл.
Сувилахуйн мэргэжил эзэмших
Хэрэв та Герман хэлний В2 шалгалтын сертификаттай бол жил бүрийн 10 сарын 1нд эхлэх Krankenpflege Ausbildung суралцах боломжтой.
- Франкфурт хотод байрлалтай
- Сургалтын төлбөргүй, 3 жилийн хугацаатай
- Суралцахын зэрэгцээ цалин авна.
- Дадлагажин суралцах үеийн цалин өндөр /1200 евро/
- Онол дадлага хослуулан суралцана.
- Олон улсын сургалтын хотхон
- Дижитал тоног төхөөрөмжөөр тоноглогдсон цоо шинэ анги танхим
- Герман улс хүлээн зөвшөөрсөн төгсөлтийн зэрэгтэй
300 гаруй дунд мэргэжлийн чиглэл
Та хүссэн мэргэжлээ эзэмших нээлттэй болж байна.- Дунд мэргэжил сонгох 5 шалтгаан
- Дунд мэргэжлийн чиглэлүүд
- Хосолсон сургалтын онцлог
- Хосолсон сургалтын явц
- Дадлагажигчийн тэтгэлэгт цалин
- Дадлагажигчийн орон байр
- Татвар болон даатгалын хураамж
- Герман хэлний мэдлэг
- Өргөдлөө хэрхэн гаргах вэ?
- Амжиргааны зардал
- Виз мэдүүлэх
1. Хангалттай дадлага хийх: Онол дадлага хослуулан суралцах нь сурах сонирхлыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Герман улсын мэргэжлийн сургалтын тогтолцоо олон талын ач холбогдолтой байдаг. Учир нь та зөвхөн танхимын сургалтанд суугаад зогсохгүй, үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцан дадлагажих болно. Түүнчлэн, багш нар долоо хоногт нэгээс хоёр өдөр, эсвэл хэд хэдэн блок сургалтаар шаардлагатай мэргэжлийн мэдлэг олгоно. Онол, дадлага хосолсон сургалтын ачаар та ажил, мэргэжлийн ертөнцөд сайтар бэлтгэгдэн төгсөх болно.
2. Элсэн суралцах боломж: Залуу боловсон хүчин, залгамж халаа эрэлттэй байдаг. Олон салбарт мэргэжлийн боловсрол эзэмшиж буй суралцагч хайж байдаг тул дунд мэргэжлийн сургалтанд суралцаж эхлэх боломж хавьгүй өндөр. 2019 оны 1-р сард л гэхэд 69,700 сургалцагчийн орон тоо сул орхигдсон байна.
3. Орлого: Суралцахын зэрэгцээ цалин авна. Германд дунд мэргэжлээр сурч эхэлсэн өдрөөсөө орлоготой болно. Компаниуд таны хийсэн ажлын хөлс буюу цалинтай дүйцүүлэх мөнгөн төлбөр олгодог.
4. Ажлын гараа: Ажилд орох өндөр магадлалтай. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн байх нь германы хөдөлмөрийн зах зээлд гарах тийз чинь байж болох юм. Учир нь мэргэжлийн боловсролын сургалтаа амжилттай дүүргэсэн суралцагчдын гуравны хоёрыг дадлагажуулагч үйлдвэрүүд шууд ажилд авдаг. Ийнхүү та мэргэжлийн боловсон хүчин болоод зогсохгүй хангалттай орлого олох болно. Компани, өдөр тутмын ажлын явц, хамтран ажилладаг хүмүүсээ аль хэдийн таньж мэддэг болсны үр ашгийг ч хүртэх болно.
5. Хэтийн төлөв: Ажил мэргэжлээрээ ахиж дэвших боломж сайн. Мэргэжлийн боловсрол эзэмшсэнээр та ирээдүйд маш сайн бэлтгэгдсэн байх болно. Учир нь тууштай, чадварлаг мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байдаг. Зарим салбарт их дээд сургууль төгсөгчдөөс илүү мэргэжлийн боловсрол эзэмшсэн мэргэжилтэн эрэлттэй.
Одоогоор германд 350 орчим төрлийн дунд мэргэжлийн хосолсон сургалтаас сонгон суралцах боломж залууст нээлттэй байна.Танд ямар мэргэжил таалагддаг, та ямар авъяас сонирхолтой вэ гэдгээ эхлээд эргэцүүлэн бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ямар хичээл танд сонирхолтой байдаг, хүмүүстэй хамтарч ажиллах дуртай юу, компьютер дээр ажиллах дуртай юу, эсвэл том суурь машин, багаж, тоног төхөөрөмж дээр ажиллах нь илүү таалагдаж байна уу? Юу хүсэж, сонирхож байгаагаа мэдсэний дараа өөр тохирсон мэргэжлээ хайх хэрэгтэй.
Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлүүд:
- Оффис менежер
- Жижиглэнгийн худалдааны мэргэжилтэн
- Худалдааны зөвлөх
- Өндөр настан асрагч
- Автомашины засварын (инженер)
- Аж үйлдвэрийн худалдааны менежер
- Эмнэлгийн туслах ажилтан
- Элэктрон техникч
- Шүдний эмчийн туслах
Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжлүүд:
- Агаарын хөдөлгөөний хянагч
- Усан онгоцны механикч
- Өндөр настан асрагчийн мэргэжил
- Цагдаа
- Нийгмийн даатгалын мэргэжилтэн
- Нисэх онгоцны механикч
- Төхөөрөмж, системийн электроникийн мэргэжилт
- Физикийн лаборант
- Банкны мэргэжилтэн
Дунд мэргэжлээр дадлагажин суралцах хугацаагаа товчилж болно:
- Германы ихэнх дунд мэргэжлийн сургалт 3 жил үргэлжилнэ.Сурч байсан мэргэжлийн чиглэлтэйгээ төстэй чиглэлийн дунд мэргэжлээр дадлагажин суралцах бодол байгаа бол сурах хугаацаагаа хэдэн сараар багасгаж болно. Хэрэв аз таарвал хэвийн нөхцөлөөр суралцаж байгаа бусад суралцагчдаас хамаагүй хурдан хугацаанд төгсөнө.
Дадлагажин суралцах үйл ажилллагааны бүтэц илүү тодорхой:
- Гэр бүлийн мэт халуун дулаан уур амьсгал, тодорхой сургалтын хөтөлбөр, хэрэглээнд ойр лекц зэргийг ялангуяа их сургуулийн томоохон мэргэжлийн ангийн сургалтаас олж үзэхгүй л болов уу. аз таарвал хэвийн нөхцөлөөр суралцаж байгаа бусад суралцагчдаас хамаагүй хурдан хугацаанд төгсөнө. Төгссөнийхөө дараа яах вэ гэдэг мэргэжлийн хэтийн төлөв чинь тодорхой харагдана. Германд зарим салбарт чадварлаг мэргэжлийн ажилчин дутагдалтай байна.
Мастерийн түвшинд гүйнзгийрүүлэн суралцах:
- Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсанаар мэргэжлээр ахин дэвших магадлал чинь илүү нэмэгдэнэ. Ийнхүү мэргэжлийн салбараас шалтгаалан хос мэргэжлээр суралцаж төгссөн мэргэжилтний хувьд дээд мэргэжлээр суралцаж төгсөгчдөөс санхүүгийн хувьд хэзээ ч дор орохгүй.
Их сургуульд сурахгүйгээр ажил хөдөлмөрийн ертөнцөд амжилт гаргаж болно:
- Дунд мэргэжил эзэмшчихвэл их сургууль төгссөн шиг их зүйлд хүрч болно. Яг тохирсон гүнзгийрүүлсэн сургалтанд суугаад төгсчих юм бол их сургууль төгсөөгүй ч чиний мэргэшлийн зэрэг мастерийн зэрэгтэй дүйцнэ. Суралцаж эхэлсэн эхний өдрөөсөө л цалингаа авна. Зарим мэргэжлээр дадлагажин суралцахад цалингийн хэмжээ бага байж болно л доо. Гэхдээ чи “Bafög” зэрэг төрийн сангийн сургалтын тэтгэлэг болон санхүүгийн дэмжлэг авах эрхтэй.
Бүх дунд мэргэжил Онол, Дадлага гэсэн хоёр үе шаттай.
Дадлагын үе шат нь дадлага хийх үйлдвэрт явагдана. Тухай компаний том жижгээс шалтаалан янз бүрийн хэлтэс салбарт, янз бүрийн үүрэг даалгавар гүйцэтгэнэ.
Үйлдвэрлэлийн сургалтанд мэргэжлийн дагалдах болон суурь олгох хичээл орно. Хичээл нь долоо хоногт тогтмол нэгээс хоёр удаа юмуу, блокоор орно. Энэ нь нэг юмуу хэд хэдэн долоо хоногт МСҮТ дээр очиж хичээлээ бөөнөөр нь судална гэсэн үг ба энэ үе шатанд шалгалтуудаа өгнө.
Танхимын сургалт хэрхэн явагддаг вэ?
Үйлдвэрлэлийн сургалтаас гадна дан танхимын сургалтаар дунд мэргэжил эзэмших боломж байдаг. Энэ тохиолдолд бүтэн цагаар танхимын сургалтанд хамрагдана. Энэ төрлийн сургалтаар эзэмшсэн мэргэжлийг цэвэр танхимаар эзэмшсэн мэргэжил гэж нэрлэдэг. Дийлэнх нь эрүүл мэнд, нийгэм судлал болон техникийн мэргэжлүүд байна. Эдгээр мэргэжлийг хувийн болон улсын МСҮТ-д эзэмшиж болно. МСҮТ дээр очиж хичээлээ бөөнөөр нь судална гэсэн үг ба энэ үе шатанд шалгалтуудаа өгнө.
Дадлагын тухайд
Танхимын сургалтаар л эзэмших мэргэжил сонгосон гэдэг нь мэргэжлийн дадлага хийхгүй гэсэн үг биш. Мэргэжлийн сургалтыг бодит амьдрал буюу хэрэглээнд ойр явуулахын тулд үйлдвэрлэлийн дадлагыг тогтмол хийнэ.
Дадлагыг блокоор юмуу, танхимын өдөр тутмын сургалттай хослуулж явуулдаг. Жишээ нь хоёр өдөр сургууль дээр, гурван өдрийг үйлдвэр дээр өнгөрүүлнэ. Ийм байдлаар суралцагч онолын мэдлэгийг хэрэглээнд оруулах, сургуулиа төгссөний дараа хангалттай дадлага туршлагатайгаар ажил мэргэжлийн гараагаа эхлүүлэх боломж гарч байнаа юм. Ирээдүйн сурган хүмүүжүүлэгчид жишээ нь цэцэрлэгт дадлага ажил хийж болно.
Суралцах хугацаандаа жилд хамгийн багадаа ажлын 24 өдөр юмуу дөрвөн долоо хоногийн ээлжийн амралт авна. Амралт ерөнхийдөө сургуулийн амралтын үеэр таардаг.
Багш, сургагч нар болон хамт сурч байгаа хүмүүс чинь танд суралцах тал дээр тусалж дэмжих болно. Суралцах хугацааны эхний хагасыг дуусгаад явцын шалгалт өгч тэнцэх ёстой. Тус шалгалтаар та юу сурсан, хэрхэн хэрэглээнд оруулж байна гэдгээ харуулах ёстой. Сургуулиа төгсөхдөө төгсөлтийн шалгалт өгөх ба үндсэндээ герман хэл дээр явагддаг. Амжилттай төгсөж чадвал германы нийгэмд мэргэжлээрээ ахин дэвших боломж танд нээлттэй.
Герман улсад дунд мэргэжлийн хосолсон сургалтанд суралцах хугацаандаа дадлагажин ажиллаж буй байгууллагаасаа сар бүр дунджаар 908 евроны бохир цалин авна. Мэргэжил болон ажиллаж буй мужаас хамааран цалингийн хэмжээ хэлбэлзэж байдаг. Жишээ нь, та авто машины засварчны мэргэжлээр суралцвал сард дунджаар 1.088 евроны бохир цалин авна гэсэн үг. Мөн цалингийн хэмжээ курс ахих тусам нэмэгддэг. Бохир цалингаас нийгмийн даатгал суутгана. Хэрэв та жилд 9.000 евроноос илүү орлого олсон бол татвар төлнө.
Ямар дунд мэргэжлээр суралцагсад бусдаас илүү цалин авч буйг ХБНГУ-ын Дунд мэргэжлийн боловсролын төв хүрээлэнгийн судалгаа харуулжээ. Өрлөгчин: 1057 Euro, Засварчин: 998 Euro, Аж үйлдвэрийн механикч: 992 Euro, Даатгал, санхүүгийн ажилтан: 986 Euro
Харин ямар дунд мэргэжлээр суралцагсад бага цалин авч байна гэхээр: Үсчин: 494 Euro, Талх, нарийн боовчин: 600 Euro, Цэцэрлэгч: 587 Euro
Дадлагажин суралцах хугацаандаа би хаана амьдрах вэ?
Өөрөө бие даан байр юм уу өрөө түрээслэх ч бай, дадлагажигчид зориулсан дотуур байранд орох гээд тусдаа гарахад олон сонголт бий. Шинэ амьдралаа эхлэхийн өмнө хэд хэдэн зүйлийг бодож үзэх хэрэгтэй: Чи хэр их мөнгө зарцуулах боломжтой вэ, ганцаараа амьдрах уу эсвэл бусадтай хамт баймаар байна уу.
Ганцаараа тусдаа байр түрээслэх, Бусадтай хамтран байр түрээслэх, Дадлагажигчдад зориулсан дотуур байр гэсэн сонголтуудтай.
Орон байрны зардлаа хэрхэн шийдэх вэ?
Чи эцсийн эцэст бие дааж, өөрийн гэсэн мөнгө олно гэж бодохоор дэлхийг бүхэлд нь ч худалдаад авчих юм шиг санагдаж байж магад. Гэхдээ түр хүлээгээрэй: сарын эцэст гар дээр ирэх мөнгө чинь харамсалтай нь тийм ч их байхгүй.
Гэхдээ чи дадлагажигч болохоор улсаас мөнгөн дэмжлэг тусламж авах эрхтэй нь аз шүү. Тэтгэлэгт цалин чинь ахуй амьдралд чинь хүрэлцэхгүй тохиолдолд энэ дэмжлэг чамд тус болно.
Ямар ямар дэмжлэг, тэтгэлэг байдаг вэ?
- Дунд мэргэжлээр дадлагажин суралцагчдад үзүүлэх тэтгэмж (BAB)
- Дунд мэргэжлээр дадлагажин суралцагчдын тэтгэлэг (BAföG)
Мэргэжлийн сургалтанд хамрагдаж байх үеийн амьжиргааны зардлын хэмжээг Герман улсад мөрдөгдөх нийтлэг мөнгөн дүнг жишиг болгон авна. Нэг сарын амьжиргааны жишиг дүн нь одоогоор 929 (brutto) евро байна. Визийн мэдүүлгийг шийдвэрлэхэд юуны түрүүнд сургалтын гэрээнд заасан цалингийн хэмжээг амьжиргааны баталгаа гэж үзнэ. Амьдрах байрны асуудлыг гуравдагч талаас хариуцах бол дээр дурьдсан сарын амьжиргаанаас тодорхой дүнг хасаж тооцно. Хоол хүнсний зардлыг мөн гуравдагч тал хариуцах бол 150 еврог хасаж тооцно. Амьжиргааны зардлын тодорхой хэсгийг виз мэдүүлэгч өөрийн хөрөнгийн баталгаагаар шийдэх боломжтой. Энэ нь Германы аль нэг банкинд хязгаартай ашиглах данс нээлгэх эсвэл Германы Оршин суух тухай хуулийн 66-68-р зүйлд заасны дагуу албан ёсны батлан даалтын маягт
Нийгмийн даатгалын шимтгэл гэдэгт эрүүл мэндийн даатгал, асрамж халамжийн, тэтгэврийн болон ажилгүйдлийн даатгалын хураамжууд багтана. Эдгээр даатгалууд нь та нарыг өвдөх, халамж асаргаа авах юм уу эсвэл ажилгүй болох зэрэг эрсдэлээс хамгаалах зориулалттай. ажил олгогч зохих шимтгэл, хураамжуудыг төлөхөөр цалингаас чинь суутгаж авсан хэрэг. Эдгээрийг татвар болон даатгалын хураамж гэсэн 2 хэсэгт ангилж болно.
Татваруудыг тоймлон танилцуулъя:
- Орлогын албан татвар: Чамайг сурган дадлагажуулж буй үйлдвэр, байгууллага энэхүү орлогын албан татварыг цалингаас чинь суутган харьяалагдах санхүүгийн алба, хэлтэст чиний өмнөөс тушаана. Орлогын албан татварын хэмжээ нь чиний татвар төлөгчийн аль ангилалд буйгаас хамаарна. Жишээлбэл чи гэрлээгүй бөгөөд хүүхэдгүй бол татвар төлөгчийн 1 дүгээр ангилалд багтах бөгөөд сард 950 еврогоос дээш орлого олдог болбол орлогын албан татвар төлж эхэлнэ.
- Сүм хийдийн татвар: Хэрэв чи ямар нэгэн шашны (католик, евангель гэх мэт) итгэл үнэмшилтэй бол энэ татварыг төлөх ёстой бөгөөд чиний сурч дадлагажиж буй үйлдвэр, байгууллага уг татварыг цалингаас чинь суутган орон нутгийнхаа санхүүгийн албанд тушаана. Баваар болон Баден-Вюртемберг мужуудад бол нийт орлогын татварын чинь 8%-ийг (нийт тэтгэлэгт цалингийн гэж хэлээгүйг анхаараарай), харин бусад мужуудад 9%-ийг нь сүм хийдийн татварт төлнө. Харин чи ямарваа нэг шашин шүтдэггүй бол сүмийн татвар төлөхгүй.
- Эв нэгдлийн нэмэлт татвар: Жилдээ 972 еврогоос илүү дүнтэй татвар төлдөг хүмүүс л энэхүү нэмэлт татварыг төлөх ёстой болно. Энэ татвар нь чиний төлж буй орлогын албан татварын 5,5%-иар (мөн л нийт тэтгэлэгт цалингаас чинь бодохгүй) бодож тооцогдоно. Харин орлогын албан татвар төлөх үүрэггүй хүмүүс бол энэ татварыг ч мөн төлөх үүрэг хүлээхгүй.
Нийгмийн даатгалын шимтгэл гэдэгт эрүүл мэндийн даатгал, асрамж халамжийн, тэтгэврийн болон ажилгүйдлийн даатгалын хураамжууд багтана. Эдгээр даатгалууд нь та нарыг өвдөх, халамж асаргаа авах юм уу эсвэл ажилгүй болох зэрэг эрсдэлээс хамгаалах зориулалттай.
Нийгмийн даатгалуудыг товчхон танилцуулъя:
- Эрүүл мэндийн даатгал: хэрэв чи өвдөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай болсон тохиолдолд тус даатгалын сангаас зардлыг нь хариуцдаг. Дадлагажин суралцагч болсноор чи одоо өөрөө өөрийгөө даатгуулах ёстой болно.
- Асрамж халамжийн даатгал: Энэ даатгалд хамрагдах нь хожмоо халамж асаргаа авахаас аргагүй нөхцөл байдалд ороход үүсэх эрсдэлийг урьдчилан даатгаж буй хэрэг юм.
- Ажилгүйдлийн даатгал: Ажилгүйдлийн даатгал нь даатгуулагч ямарваа нэг шалтгаанаар ажилгүй болох үед үүсэх санхүүгийн эрсдэлийг бууруулна. Энэ даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж болон сул зогсолтын мөнгө зэргийг олгох боломжтой. Гэхдээ та нар дор хаяж 12 сараас дээш хугацаагаар ажилгүйдлийн тэтгэмж төлсөн даатгуулагчдад ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ гэдгийг санаарай.
Эдгээр татвар, даатгалын хураамжийг төлснөөр та нар Герман оронд хувь нэмрээ оруулаад зогсохгүй өвдөх юм уу ажилгүй болсон тохиолдолд үүсэх эрсдэлээс өөрийгөө сэргийлж байгаа хэрэг юм. халамж асаргаа авах юм уу эсвэл ажилгүй болох зэрэг эрсдэлээс хамгаалах зориулалттай.
Герман хэл огт мэдэхгүйгээр сурах боломжгүй нь тодорхой. Дадлагажуулан сургагч байгууллага болон мэргэжлийн сургуулийн орчинд герман хэлээр ярина. Гадаад залуус дадлагажуулан сургадаг зарим байгууллага тэдэнд зориулан герман хэлний тусгай сургалт, дамжаа хичээллүүлэх замаар герман хэл сурахад нь тусалж дэмждэг. Тиймээс байгууллагын зүгээс тавьж буй саналыг судлах хэрэгтэй. Эсвэл эх орондоо жишээ нь, Гёте Институт ч юмуу, ямар нэг хэлний курсэд сурч болно.
- Хэлний мэдлэгийн сертификат нь шалгалт авах эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн байгууллагаас олгосон байх ёстой.
- Монголд одоогоор ганцхан Гёте-Институт л энэ шаардлагад нийцэж байна.
- Герман хэлний мэдлэгийн сертификат – В1 ба түүнээс дээш
- Визийн мэдүүлгээ өгсөнөөс хойш герман хэлний сертификатыг тодорхой хугацаанд нөхөн өгч болдог бөгөөд ЭСЯ-наас энэхүү хугацааг тодорхой зааж өгнө.
Дадлагажин суралцах хүсэлтээ хэдийд гаргах ёстой вэ?
Ерөнхий мэдээлэл:
Дадлагажуулах болон дадлага, онол хосолсон сургалтууд гол төлөв найм, есдүгээр сард эхэлдэг. Тэгэхээр дадлагажин суралцаж эхлэх анхны өдөр чинь 8 сарын 01, эсвэл 9 дүгээр сарын 01-ний өдөр байна гэсэн үг. Ихэнх байгууллагууд дадлагажигчдаа үүнээс дор хаяж 1 жилийн өмнөөс сонгон шалгаруулж авдаг.
Өргөдлөө хэрхэн бичих вэ?
Дадлагажин суралцах хүсэлт гаргах өргөдлийг анх харахад бусад албан бичиг, өргөдлөөс гойд ялгаагүй мэт санагдана. Өргөдлийнхөө бүтцийг гаргах, санаа авахад эдгээр бэлэн загварууд тустай. Гэхдээ ийм загварыг шууд өөрийнхөө өргөдөл болгон өгч хэрхэвч болохгүй шүү. Яагаад гэвэл нэг талаас цаад хүмүүс шууд анзаарна, нөгөөтээгүүр чиний хувийн онцлог мэдээлэл дутмаг болно.
Ямар бичиг баримт, материал хавсаргаж явуулах вэ?
Хавсаргаж явуулах материалууд гол нь чамайг тэрхүү дадлагажигчийн орон тоонд тэнцэхүйц боловсрол эзэмшсэн эсэхийг чинь ажил олгогч, хүний нөөцийн ажилтанд нотлон харуулах зорилготой. Түүнчлэн өөрийн намтартаа бичсэн зүйлсийг чинь мөн батлан харуулна. Эдгээр хавсралт материалуудыг чинь сонирхож буй ажил мэргэжилтэй чинь холбоо хамаатай, утга учиртай байх ёстой шүү.
Дадлагажин суралцах хүсэлтдээ хавсаргаж болох баримтууд:
- Сүүлийн гурван жилийн сурлагын дүн
- Ажилласан газраас гаргасан чиний зан байдлын тодорхойлолт
- Гэрчилгээ, батламж (хэлний курст, сургалтын төвд суусан г.м)
- Сайн дурын үйл ажиллагаанд оролцсон батламж (Ж нь, спортын холбоонд г.м)
- Эрүүл мэндийн хуудас (шаардлагатай гэж үзвэл)
- Жолооны үнэмлэх (хэрэв байгаа бол)
Амьжиргааны зардлыг санхүүжүүлэх баталгаа
- Мэргэжлийн сургалтанд хамрагдаж байх үеийн амьжиргааны зардлын хэмжээг Герман улсад мөрдөгдөх нийтлэг мөнгөн дүнг жишиг болгон авна.
- Нэг сарын амьжиргааны жишиг дүн нь одоогоор 929 (brutto) евро байна.
- Визийн мэдүүлгийг шийдвэрлэхэд юуны түрүүнд сургалтын гэрээнд заасан цалингийн хэмжээг амьжиргааны баталгаа гэж үзнэ.
- Амьдрах байрны асуудлыг гуравдагч талаас хариуцах бол дээр дурьдсан сарын амьжиргаанаас тодорхой дүнг хасаж тооцно.
- Хоол хүнсний зардлыг мөн гуравдагч тал хариуцах бол 150 еврог хасаж тооцно.
- Амьжиргааны зардлын тодорхой хэсгийг виз мэдүүлэгч өөрийн хөрөнгийн баталгаагаар шийдэх боломжтой.
- Энэ нь Германы аль нэг банкинд хязгаартай ашиглах данс нээлгэх эсвэл
- Германы Оршин суух тухай хуулийн 66-68-р зүйлд заасны дагуу албан ёсны батлан даалтын маягт (Verpflichtungserklärung) байж болно.
Германы хөдөлмөрийн зах зээл гуравдагч орны мэргэжлийн боловсон хүчинд нээлттэй боллоо.
2020 оны 3 дугаар сарын 1-нээс ХБНГУ-д ажиллах мэргэжлийн боловсон хүчний тухай шинэ журам хэрэгжиж эхэллээ. Шинээр хэрэгжиж эхэлсэн хууль журам нь Европын Холбооны бус орны мэргэжлийн боловсон хүчин Германд ажиллах боломжийг нээн өгч байна.
Германд онол, практик хосолсон мэргэжлийн сургалтанд (duale Ausbildung) хамрагдах виз
Германы Оршин суух тухай хуулийн 16a зүйлд (§16a AufenthG) заасны дагуу үйлдвэрлэлийн мэргэжлийн сургалт, мэргэжил дээшлүүлэх багадаа 2 жилийн сургалтанд хамрагдах гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгож болно.
Виз мэдүүлэгч нь ЭСЯ-ны Консулын хэлтэст биечлэн ирж бичиг баримтаа өгнө. 18 нас хүрээгүй виз мэдүүлэгч асран хамгаалах эрх бүхий хүмүүсийн хамт ирнэ. Эцэг эхийн аль нэг нь Германд амьдардаг бол нотариатаар баталгаажуулсан зөвшөөрлийг хавсаргана.
Бүрдүүлэх бичиг баримт: Визийн мэдүүлэгт өгөх бичиг баримтуудыг эх хувиас гадна 2 хувь хуулбарын хамт өгнө. Визийн мэдүүлгийг шийдвэрлэсний дараа бичиг баримтын эх хувийг буцаан олгоно. Англиас бусад хэл дээрх бичиг баримтыг герман орчуулгын хамт өгнө. Бичиг баримтаа доорх дарааллаар эрэмбэлнэ үү.
- 1. Бүрэн гүйцэд бөглөсөн, виз мэдүүлэгч гарын үсгээ зурсан үндэсний визийн маягт ("VIDEX" маягт)
- 2. Биометрийн шаардлага хангасан 35*45 мм хэмжээтэй 2 хувь цээж зурагны нэгийг үндэсний визийн маягтын цээж зураг байрлах хэсэгт нааж хоёр дахь зургийг нь наалгүй авч ирнэ.
- 3. Хүчинтэй паспорт
- 4. Визийн хураамж 75 еврог монгол төгрөгөөр
- 5. Мэргэжлээ хэрхэн хаана дээшлүүлэх сонирхолтой бөгөөд хаана үргэлжүүлэн ажиллах гэж байгаа талаар болон очоод байрлах хаягаа оруулсан бичмэл тайлбар захидал (Motivationsschreiben).
- 6. Өнөөг хүртэл эзэмшсэн мэргэжил, боловсрол ба эрхэлж байсан ажлаа алгасалгүй бүрэн оруулсан, хүснэгтчилсэн намтар.
- 7. Германд нэвтрэн орох өдрөөс эхлэх багадаа 3 сар хүчинтэй эрүүл мэндийн даатгал
- 8. Ерөнхий боловсролын гэрчилгээ ба мэргэжлийн гэрчилгээ/их, дээд сургуульийн диплом
- 9. Герман хэлний мэдлэгийн сертификат – В1 ба түүнээс дээш
- 10. Зарим тохиолдолд: Холбооны хөдөлмөрийн товчооны урьдчилан олгосон зөвшөөрөл (Vorabzustimmung der Bundesagentur für Arbeit)
- 11. Төлөвлөж байгаа мэргэжлийн сургалтаа дараахь байдлаар баталгаажуулна: - Талууд гарын үсгээ зурсан сургалтын гэрээ Эсвэл - Мэргэжлийн сургалтын гэрээ эсвэл мэргэжлийн сургуулийн орон тоонд багтсан байх эсвэл бүртгүүлсэн тухай баримт (Худалдаа аж үйлдвэрийн танхим IHK-аас явуулдаг мэргэжлийн сургалтанд хамаарахгүй)
Хүсэлт авах
Та ямар чиглэлэээр хүсэлт авахаа дэлгэрэнгүй бичнэ үү!
/Таны илгээсэн хүсэлтэнд бид 24-48 цагын дотор хариу өгөх болно./