Сайн байна уу? Намайг Цэлмэг гэдэг, би 19н настай. Энэхүү хэсгээр дамжуулан би, та бүхэнтэй Naturschutz төвийн бэлтгэдэг ВИДЕО ХИЧЭЭЛ болон багштай суралцдаг ЦАХИМ хичээлээр дамжуулан Герман хэлийг бүр анхан сууриас нь эхэлж суран, шалгалтандаа хэрхэн амжилттай тэнцсэн талаар хуваалцах болсондоо баяртай байна.
Ямар ч суурьгүй Герман хэлийг үзээд, сар гаран хугацаанд чанартай бэлдсэний үр дүнд, суурь түвшинөө амжилттай хангаж чадсан. Анхандаа Naturschutz төвийн видео хичээлийг авч бие даан сурч эхэлж байлаа. Энэхүү хичээл нь тухайн түвшинд шаардагдах бүх дүрмийг цомхон хугацаанд тун ойлгомжтой бичлэг хэлбэрээр оруулсан байдаг тул дөнгөж эхэлж сурч байхад минь хүндрэл учраагүй шүү . Удалгүй багштай цахим хичээл авч эхэлсэн. Багштайгаа хамтран “Pluspunkt Deutsch А1.1, А1.2” номнууд дээр хамтарч дасгал ажил хийж дүрмээ улам бататгаж байсан.
Энэхүү номонд агуулагдах хичээлүүд нь анхлан сурч буй хүмүүсд зориулсан хялбар бүтэцтэй бөгөөд өдөр тутмын амьдралд ойр сэдвүүдтэй учраас төвөггүй ойлгосон. Kursbuch-ээ багштайгаа хамтарч хийгээд, Arbeitsbuch-ээсээ дасгал даалгавар бие даан хийж, мэдлэгээ баталгаажуулдаг. Энэ номтой ажиллах бас нэгэн давуу тал бол, ном нь дээрхи бүх сонсох дасгалыг дарааллын дагуу “page player” аппликэйшн болгон оруулж өгсөн нь гэрийн даалгавар, дасгал ажлаа асуудалгүй хийж болдог нь үнэхээр гоё.
Нэмж дурьдахад багшийн маань зааж буй арга барил их таалагддаг учраас хичээлээ сайн ойлгож байсан.
Тухайн өдрийн сэдвийн хүрээнд дүрмийг маш оновчтой зааж, өдөр бүр харилцан яриа хийж, ярих чадварыг маань хөгжүүлж байсан. /Булгансор багшдаа баярлалаа :) /
Өөрийн зүгээс та бүхэнд суралцах бяцхан арга барилаа танилцуулъя:
- Миний хувьд ихэнхдээ бие дааж суралцсан учраас, хичээлийн тэмдэглэлээ өдөр бүр өөрт ойлгогдохуйц товч тэмдэглэл хийж байх нь хэрэгтэй гэж боддог учраас дараа сөхөж хараад санахад мөн хялбар байдаг.
- Үг цээжлэх тийм ч том асуудал биш шүү. Би өдөрт үзсэн сэдэвтэйгээ холбоотой үгсээ ашиглан өөртэйгөө яриа хийж байснаар үгсийн сан минь энэ мэтээр аяндаа л нэмэгдэж байсан.
- Багшийнхаа зөвлөсний дагуу DW Learn German: Free German Courses Level A1 to B1 сайт доторх хичээлүүдийг үзэж онлайн тест бие даан хийж өөрийгөө сорьсноор олон зүйлийг нэмэлтээр сурч байсан.
- Герман хэл дээрх бичил текстүүдийг уншиж орчуулах. Сонирхолтой үлгэр байсан ч болно. Өөрийн мэддэг бичвэрүүдийг Герман хэл дээр олж унших нь тухайн хэлтэйгээ харьцуулж, бичих арга барилаа олж авдаг мэт санагддаг.
- Мөн шалгалт өгөх гэж байгаа бол сурж заншсанаар өмнөх онуудын жишиг даалгавруудаа сайн хийж байх нь зүйтэй шүү.
- Хамгийн чухал нэг хэсэг бол сурч буй хэлдээ дурлах явдал юм. Миний бодлоор Герман хэл, аялага их сонирхолтой санагддаг тул сурахад минь нилээн түлхэц болж өгсөн билээ.
Хэрэв та Герман хэлийг сурахаар зорьж байгаа бол яагаад сурч байгаа зорилгоо сайн тодорхойлоорой гэж зөвлөе. Үүний дараа сурах нь тийм ч хэцүү биш бөгөөд та өөрөө л сурахыг эрмэлзэж байвал бие даан сурах нь асуудалгүй юм шүү.
Төгсгөлд нь хэлэхэд, Герман хэл сурах эхлэлийн шатыг минь тавьж өгсөн Naturschutz төвийхөндөө гүнээ талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд нь маш том амжилтыг хүсье. Мөн үүнийг уншиж буй хэл сурж, өөрийгөө хөгжүүлэхийг зорьж байгаа таньд амжилт хүсье. Боломж үргэлж бидний дэргэд оршдог шүү. VIEL GLÜCK:)
Гёте А1 шалгалтаа амжилттай өгч 81 оноо/ В үнэлгээтэй тэнцэж чадлаа.