ВИЗЭЭ ХЭРХЭН СУНГАХ ВЭ?

AU-PAIR хөтөлбөр нь зөвхөн ГАРЦ бөгөөд энэхүү хөтөлбөрөө дүүргээд үргэлжлүүлэн Герман улсад сайн дурын ажил хийж туршлага хуримтлуулан цаашлаад тэтгэлэгтэй мэргэжил эзэмших Мэргэжлийн сургалтанд суралцах боломж шууд нээгдэнэ. 

ХАМГИЙН ЧУХАЛ ШАЛТГААН НЬ дараах хэдэн боломжууд шууд таны гарт орж ирнэ. 

САЙН ДУРЫН НИЙГМИЙН АЖИЛ (FSJ): д хамрагдсанаар сайн үйлс хийх, өөрийн бие даасан байдал, өөртөө итгэх итгэлээ бэхжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олж авах, ирээдүйн зорилгоо тодорхой болгох, практик туршлага олж авах боломжтой. Нийгэм дэхь сайн дурын оролцоо нь Ausbildung суралцахаар өргөдөл гаргахад маш чухал ач холбогдолтой.   

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ (AUSBILDUNG): Герман улсад онол, практик хосолсон 324 орчим мэргэжлийн сургалт - Ausbildung байдаг. Суралцаж эхэлсэн эхний өдрөөсөө л тэтгэлэгт цалин авч, 3 жилийн хугацаанд суралцан мэргэжлийн үнэмлэхтэй болж ажил мэргэжлийн зах зээлд гарч ажиллахад бэлтгэгдэж төгсөнө. 

АВСТРИ УЛСАД AUPAIR-ААР АЖИЛЛАХ: Хэрэв та Австрийн их сургуульд суралцахаар төлөвлөсөн бол Австри улсад нэг жил Aupair-аар ажиллах нь хамгийн оновчтой шийдвэр байх болно. Их сургуулийн хэлний бэлтгэлийн дундаас дээш түвшинд суралцахад дөхөм болно. Мөн их сургуульд суралцахтай холбоотой гарах нэн шаардлагатай зардлууд болох бичиг баримт баталгаажуулалтын төлбөр, сургалтын төлбөр, амьдрах байрны барьцаа эхний сарын түрээс гэх мэт зардлуудаа нэг жилийн Aupair -аар ажилласан халаасны мөнгө болох 16 сая орчим төгрөгөөсөө санхүүжүүлэх боломжтой болдог.

АВСТРИЙН ИХ СУРГУУЛЬ: Дэлхийн шилдэг сургуулиудын чансаанд Австрийн хэд, хэдэн их, сургуулиуд багтдаг. Нийслэл Вена хот дэлхийн амьдрахад таатай хотуудын жагсаалтын нэг хоёрт сүүлийн хэдэн жил дараалал бичигдэж байна. Ажиллах эрхтэй, оюутан бүр эрүүл мэндийн даатгалтай, тайван амгалан стрессгүй газар. Австрийн боловсролын чанар дэлхийд өндөрт тооцогддог.