Шинэхэн төгсөгч таны өмнө ГЕРМАН Улсад суралцах ХАМГИЙН ХЯЛБАР ГАРЦ НЭЭГДЛЭЭ.

Шинэхэн төгсөгч таны өмнө ГЕРМАН Улсад суралцах ХАМГИЙН ХЯЛБАР ГАРЦ НЭЭГДЛЭЭ.

Та МӨРӨӨДЛӨӨ биелүүлэх АЛХАМАА яг одоо ЭХЭЛ!

Герман улсад ( AU-PAIR-аар Ажиллангаа-Герман хэл сурах буюу CultureExchange) хөтөлбөрт Нэг жилийн хугацаанд хамрагдаад ҮРГЭЛЖЛҮҮЛЭН - Герман улсад ТЭТГЭЛЭГТ БОЛОВСРОЛ-д хамрагдан мэргэжил эзэмших ҮҮД ХААЛГА таны өмнө НЭЭГДЭНЭ!

Та Яг одоо бүртгүүлээд Герман хэлээ сурахаас гадна та 7 төрлийн нэмэлт үйлчилгээ авна. 

 

ТАВИГДАХ ШАЛГУУР: 

  • 18-26 насны байх, ганц бие
  • Герман хэлний мэдлэгтэй байх
  • Эрүүл мэнд сайн, хүүхэдтэй ажиллах сонирхолтой, туршлагатай байх

ГЕРМАН ЯВАХ ХҮРТЭЛ ЯМАР ХУГАЦАА ЗАРЦУУЛАХ ВЭ?  

  • Герман хэлний мэдлэггүй тохиолдолд 4-6 сарын хугацаа шаардлагатай. Хувь хүний цаг хугацаа төлөвлөлтөөс их хамаарна.
  • Герман хэлний А1 мэдлэгтэй тохиолдолд А2 түвшинд суралцаад явтал 3-4 сар хугацаа шаардлагатай. 

НИЙТ ЗАРДАЛ:

1,9 САЯ ТӨГРӨГ+НИСЛЭГИЙН ТИЙЗЭЭ ЛИЗЭНГЭЭР авах боломжтой.

БҮРТГҮҮЛЭХ: 

  1. Чатбот хариулагчаас ерөнхий мэдээлэл авах
  2. Утсаар дэлгэрүүлж мэдээлэл авах
  3. Уулзах цаг товлох
  4. Бүртгүүлэх /Герман хэлний сургалт/

ГЕРМАН ХЭЛНИЙ МЭДЛЭГГҮЙ ТОХИОЛДОЛД: 

Au Pair хөтөлбөрт тавигдах шалгуурын нэг бол Герман хэлний суурь мэдлэгтэй байх явдал. Хэрэв та Герман хэлний мэдлэггүй бол манай сургалтын төвд ДӨРВӨН шатны сургалтанд хамрагдана. 

  • 2022 оны 06 сарын 06 өдөр, 19.00 цагийн анги - Суурьгүй Анхан шат / А1 ДҮРЭМ + А1.1 ЯРИА, Сонсох, ГЁТЕ А1.1 + А1.2 ЯРИА, Сонсох, ГЁТЕ А1.2/ - сургалт эхэлсэн. 
  • 2022 оны 06 сарын 27 өдөр, 11.00 цагийн анги - Суурьгүй Анхан шат / А1 ДҮРЭМ + А1.1 ЯРИА, Сонсох, ГЁТЕ А1.1 + А1.2 ЯРИА, Сонсох, ГЁТЕ А1.2/- БҮРТГЭЛ ЭХЭЛЖ ЯВАГДАЖ БАЙНА.
  • 2022 оны 06 сарын 06 өдөр, 17.00 цагийн анги - Ахисан А2 шат/ А2 ДҮРЭМ + А2.1 ЯРИА, Сонсох, Гёте А2.1 +А2.2 ЯРИА, Сонсох, Гёте А2.2/-сургалт эхэлсэн. 

НИСЛЭГИЙН ТИЙЗ ЛИЗИНГЭЭР АВАХ: 

Виз хүлээн авснаар нислэгийн тийзээ ББСБ-ын 2,5% лизингээр авах боломжтой. Герман улсад хүрэлцэн очсоны дараа сар бүрийн цалингаасаа 12 сар хүртэл хугацаанд хуваан төлнө.

НАТУРШУТЦ МОНГОЛ КОМПАНИ         

УТАС: 99076906

  • IAPA-International Au Pair Association” холбооны Монгол дахь ИТГЭМЖЛЭГДСЭН цор ганц ТӨЛӨӨЛӨГЧ байгууллага
  • “IAPA-International Au Pair Association”холбооны итгэмжлэгдсэн гишүүн болоод хэдийнээ 10 ЖИЛ болсон ба Longstanding Member боллоо.
  • 17 жилийн турш Олон улсын Соёлын солилцооны Au-Pair хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

 

 

AU-PAIR-аар Ажиллангаа-Герман хэл сурах буюу CultureExchange) хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл:

Aupair (Хүүхэд асрагч)-аар ажиллах нөхцөл

  • Aupair- аар нэг жил ажиллах ёстой. Хугацааг дахин сунгах боломжгүй. Харин өөр төрлийн хөтөлбөрөөр визээ 1-3 жилээр сунгах боломжтой.
  • Гэр ахуй ойр зуурын ажилд туслах болон хүүхэд харах (үндсэндээ өдөрт дээд тал нь 6, долоо хоногт 30 цаг ажиллана.)
  • Долоо хоногт хамгийн багадаа нэг өдөр чөлөөтэй буюу ажлын бус өдөр гаргах
  • Хэлний курс, соёлын арга хэмжээ, экскурсэд оролцох цаг гаргах, чөлөө олгох
  • Герман хэлний курсийн төлбөрт зориулж хүлээн авагч гэр бүл сар бүр 50 евро буюу 12 сарын хугацаанд 600 евроны санхүүгийн туслалцаа үзүүлнэ
  • Жилд Дөрвөн долоо хоногийн цалинтай амралт 
  • Эрүүл мэндийн, ослын даатгалыг хүлээн авагч гэр бүл хариуцна
  • Гэр ахуйн ажлын хугацаанаас үл хамааран тодорхой хэмжээний халаасны мөнгө олгох (одоогийн байдлаар сард 280 евро),
  • Хүлээн авагч гэр бүлийн зүгээс хоол хүнс, тохирсон амьдрах газар (үндсэндээ зочин гэр бүлийн гэрт өөрийн гэсэн өрөөтэй байх)-аар хангана
  • Хоёр талын эрх, үүргийн талаар бичгийн хэлбэрээр гэрээ байгуулна

БАЙР, ХООЛ, АМЖИРГААНЫ ЗАРДАЛ

Байр, хоолны зардал, даатгалыг хүлээн авагч гэр бүл хариуцна.

Au-pair тухайн гэр бүлийн байранд өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байна. Өрөө нь тавилга эд хогшилтой байна. Мөн тухайн гэр бүлийн гишүүдийн адил хүнсээр хангагдах ба хоолны цагуудад хамт хооллоно. 

Харин Соёлын солилцооны хөтөлбөрийн нэг жилийн амьжиргааны баталгааг хүлээн авагч гэр бүл Aupair-н гэрээгээр хариуцдаг болно. Тийм учраас ямар нэгэн банкны баталгаа болон орлого нотлох бичиг баримт шаарддаггүй болно.

ХАЛААСНЫ МӨНГӨ

Aupair-аар ажиллахын зорилго нь хэлний болон тухайн оронтой илүү сайн танилцсанаар ерөнхий мэдлэгээ дээшлүүлэхэд оршино.

Иймд Aupair нь хөдөлмөрийн хөлс бус, харин халаасны мөнгө авна. Халаасны  мөнгө нь тухайн ажлын үргэжлэх хугацаанаас үл хамааран сарын 280 евро байна. Нэг жилд 3360 Евро буюу 11 сая орчим төгрөг. Германы аль нэг банкинд очин данс нээлгэж сар бүр дансаар халаасны мөнгө хүлээн авна. 

Халаасны мөнгө бол чиний хувийн хэрэглээний зардалд зориулсан мөнгө тул чөлөөт цаг болон зарим шаардлагатай зүйлдээ зарцуулаарай:  Хэлний курс  Амралт, зугаалга  Үзвэрийн билет  Унааны зардал  Косметик  Хувцас  Гар утас  Аялал г.м.

ГЕРМАН УЛСАД СУРАХ КУРСЫН ТӨЛБӨРИЙН ТУСЛАЛЦАА

Бүх “Au-pair”  чөлөөт цагаараа герман хэлний курс болон соёл сургалтанд хамрагдах боломжтой.  Хүлээн авагч гэр бүл чинь хэлний курсэд явахад шаардлагатай цагийг чинь гаргаж өгнө.

Ихэнх “Au-pair” долоо хоногт хоёр удаа хэлний курсэд явдаг. Харин хүлээн авагч гэр бүл хэлний курсын зардалд сар болгон 50 евро дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Нэг жилд 600 Евроны дэмжлэг хэлний курсын төлбөрт үзүүлнэ. Илүү гарсан хэлний курсийн төлбөрийг чи өөрөө хариуцна. Сургалтын төлбөр 250-600 Еврогийн хооронд байдаг. 

 

ЧӨЛӨӨТ ЦАГ, АМРАЛТ, АЯЛАЛ

Чөлөөт цаг: Au-pair нь 7 хоногт 1 бүтэн 1 хагас өдөр амардаг. Голдуу амралтын өдрүүдэд амарна.

Ээлжийн амралт: Au-pair нь бүтэн нэг жил тухайн айлдаа байгаа тохиолдолд 4 долоо хоногийн амралт авах эрхтэй бөгөөд энэ хугацаандаа сарын халаасны мөнгө авна. Нэг сард 2 өдрийн амралт олгох зохицуулалтай. 12 сарын хугацаандаа амралтаа нэг дор биш хэсэгчлэн авах боломжтой.

Аялах: Амралтаараа Европын орнуудаар Au-pair визээрээ аялах боломжтой. Au-pair виз нь Германы Үндэсний буюу оршин суух виз тул Шенген-визийг давхар агуулдаг учраас Шенгений гэрээний орнуудад хагас жилдээ дээд тал 90 хоног зорчих боломжтой юм. Парисын 3 шөнө/4 өдрийн Автобусны групп аялал 169 Евро байх жишээтэй. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ:

Au-pair бүр эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдаг. Энэхүү даатгалыг хүлээн авагч гэр бүл хийлгэдэг бөгөөд нэг жилийн хугацаанд төлбөрийг бас төлдөг. Даатгалын жилийн төлбөр ойролцоогоор 516 Евро болдог. Эрүүл мэндийн зарим үйлчилгээг даатгал хариуцахгүй!  Жишээ нь: шүд ломбодох, шүдний гажиг засах аппарат чангалах гэх мэт. 

ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА:

“Au-pair” ажиллах хугацаа 12 сар байдаг. Бараг бүх хүлээн авагч гэр бүл 12 сараар ирэх “Au-pair”-ыг илүүд үздэг.