Герман улсад хэлний курст суралцах

Франкфурт хотын Герман хэлний хувийн сургуульд хэлний курст суралцахаар виз мэдүүлэх боломжтой боллоо

Франкфурт хотын Герман хэлний хувийн хэлний курст танхимаар суралцах боломж Ковидын дараа буцан ирлээ.

  • 1 сарын сургалтын төлбөр 395 Евро. Нэг жилийн курсын сургалтын төлбөр 4740 Евро болно. 
  • Байрны төлбөр: 450 евро /1 сар нийтийн гал тогоо ашиглах/. 3 сараар урьдчилан төлж байрны гэрээгээ байгуулна.
  • Нэг жилийн амжиргааны зардал 10300 Еврог Германы банканд хаалттай данс нээлгэн байршуулна.

Германд хэлний курсэд сурахаар виз мэдүүлэхдээ анхан шатны мэдлэгтэй, Монголдоо сурсан хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэх, цаашлан Германд дээд боловсрол эзэмших зорилгоор хэлний курсэд сурах нь итгэл үнэмшилтэй байх болно.

"2019.09.01-ний өдрөөс эхлэн Герман Улс дахь амьжиргааны баталгааны хэмжээ нэг сарын 853 евро буюу нэг жилд 10.236 евро болж нэмэгдсэн. Aмьжиргааны зардлыг дараах байдлаар баталгаажуулж болно:

Германы аль нэгэн банкинд виз мэдүүлэгч өөрийн нэр дээр хязгаарлагдмал эрхтэй данс (Sperrkonto) нээлгэж нэг жилийн амьжиргааны баталгаа болох 10.236 Еврог (нэг сарын амьжиргаа 853 Евро) дансандаа байршуулна. с