2023 оны Австри улсад Au-Pair-р ажиллаж, Герман хэлийг орчинд нь хэлний курст хамрагдангаа сурах хөтөлбөр бүртгэлээ авч эхэллээ!
Австри улсад Au-Pair хөтөлбөрт хамрагдсанаар таньд ямар боломжууд нээгдэх вэ?
- Долоо хоногт ердөө 18 цаг ажиллана.
- Сар бүр 500 еврогийн цалинтай /жилдээ 7500 евро/
- Жилийн цалинг нэмэлтээр бодож 15 сарын цалин олгодог.
- Хэлний курст хамрагдах бөгөөд 50 хувийг нь зочин айл хариуцана.
- Хэрэглээний зардал гарахгүй амьдрах байр, хоол үнэгүй.
- Герман хэлийг нь орчинд нь сурангаа хэлээ сайжруулах боломж
- Handelsschule Austria, University Austria гэх нэр хүндтэй их сургуулидад өргөдөл гарган суралцах боломжтой.
Тухайн хөтөлбөр нь албан ёсны Д-ангиллын урт хугацааны виз олгодог бөгөөд хамгийн хямд зардлаар хамгийн богино хугацаанд ямар нэгэн банкны баталгаа, дансанд мөнгө байршуулах шаардлагагүйгээр нийт /7 сая+нислэгийн төлбөр/ төгрөгөөр Австри улсад амьдран хэлээ сайжруулах/ боломж олгодог.
Та Герман хэлний мэдлэггүй бол санаа зоволтгүй! 17 жилийн туршлагатай Натуршутц боловсролын төвийн эрчимжүүлсэн Герман хэлний сургалтад хамрагдаарай!
Герман хэлний анхан шатны буюу А1 ын мэдлэг олгох сургалт маань
- 2023.01.30-нд Өглөөө 08 цагийн анги
- 2023.02.13 ны Оройн 19 цагийн шинэ ангиуддаа элсэлт авч байна.
ХАЛААСНЫ МӨНГӨ/ЦАЛИН:
- Зочин айлд ажилласан цалин буюу халаасны мөнгө 500 EURO сар бүр авна. /2023 оны халаасны мөнгөний баталсан хэмжээ/
- Нэг жилд 15 сарын цалин бодогдоно. Нийтдээ 7500 EURO буюу 27 сая гаруй төгрөг болно.
ГЕРМАН ХЭЛНИЙ КУРСТ СУРАЛЦАХ:
- Герман хэлний курсэд суралцах эрхтэй. Хүлээн авагч гэр бүл курсын төлбөрийн 50%-ийг төлөх үүрэг хүлээдэг.
- Герман хэлний курсын төлбөр янз бүр байдаг. Дундажаар 250 Евро-600 Евроны хооронд.
- Мөн хэлний курсэд явах унааны тасалбарыг төлнө. Хүлээн авагч гэр бүлийн ойролцоо байрлах хэлний курст явах нөхцөл энэхүү унааны зардлыг төлдөг.
ЧӨЛӨӨТ ЦАГ, АМРАЛТ
- Зочин айлын зүгээс танд хувийн өрөө гаргаж өгөх ба тухайн айлд байх хугацааны хоол ундны зардлыг хариуцна.
- Та гэрийн туслах ажилчинд зориулсан хуулийн (Hausgehilfen- und Hausangestelltengesetz - HGHAG) дагуу бага ажиллах ба тус хууль нь ээлжийн амралт (жилд ажлын 30 хоног) болон өвдсөн тохиолдолд цалин хөлсөө үргэлжлүүлэн төлөх зэрэг харилцааг зохицуулдаг.
- Aupair-визээр Европын улс орнууд дотор чөлөөтөй аялах эрхтэй. Парис хоттой танилцах 3 шөнө//4 өдрийн Групп-Автобусны аялал гэхэд ердөө 169 Евро байх жишээтэй. Аялал бол маш хямд. ЗАЛУУ НАСАНДАА ГАЗАР ҮЗ, ДЭЛХИЙТЭЙ ТАНИЛЦ
БАЙР, ХООЛ, АМЖИРГААНЫ ЗАРДАЛ
- Байр, хоолны зардлыг хүлээн авагч гэр бүл хариуцна. Au-pair нь тухайн гэр бүлийн байранд өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байна. Мэдээж өрөө нь тавилга эд хогшилтой. Мөн тухайн гэр бүлийн гишүүдийн адил хүнсээр хангагдах ба хоолны цагуудад хамт хооллоно.
- Герман, Австри улсын их/дээд сургуульд, хэлний курсэд суралцах үндэсний виз мэдүүлэхэд амьжиргааны баталгаа болох 10.236 Евро (арван мянга хоёр зуун гучин зургаа евро ) дансандаа байршуулахыг шаарддаг.
- Харин Соёлын солилцооны хөтөлбөрт дээрх амжиргааны зардлыг хүлээн авагч гэр бүл Aupair-н гэрээний дагуу байр, хоол, даатгалыг хариуцдаг. Ямар ч банкны батлан даалтгүй "Орчин нь нэг жил хэл сурах, соёлтой танилцах" хөтөлбөр өөр хаа ч байхгүй гэдгийг онцолж хэлмээр байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ:
- Au-pair бүр эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдаг. Энэхүү даатгалыг хүлээн авагч гэр бүл хийлгэдэг. Харин даатгалын төлбөрөө Au-pair өөрөө төлдөг зохицуулалттай байдаг нь Герман улсаас өөр юм. Даатгалын хугацаа нь таны хилээр нэвтрэн орсон өдрөөс эхэлнэ.
AU-PAIR-AUSTRIA ХӨТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРДАЛ:
- Герман улсад ажиллаж, амьдарч байгаа тохиолдолд танд давуу тал бий болно. Цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэнэ. Зөвхөн оршин суух зөвшөөрлийн төлбөр төлнө. Нийт зардал ердөө 550 Евро болно.
- Харин Монгол улсаас виз мэдүүлэх тохиолдолд дараах зардлуудыг нэмэлтээр тооцох хэрэгтэй: Герман хэлний А1- В1 түвшингийн сургалтын төлбөр, ажлын байр хайлгах үйлчилгээний хөлс, Aupair ажлын Чиг баримжаа олгох 5 багц сургалт, Aupair ажлын байр хайхад шарадлагатай бичиг баримт боловсруулалтын зардал, Бичиг баримтын баталгаажилтын төлбөр/ Австрийн өргөмжит Консулын газарт 160 Евро, Визний хураамж 120 Евро, Оршин суух зөвшөөрлийн төлбөр 110 Евро, бээжин дэхь Австрийн ЭСЯаманд биечлэн виз мэдүүлэх тул ирж очих тээврийн зардлаа тооцох. Нийт зардал: 7,2 сая төгрөг+нислэгийн тийз+бээжин рүү биечлэн явж виз мэдүүлэх тээврийн зардал
ХӨТӨЛБӨРИЙН ДАРААХ БОЛОМЖ:
Австри улсад HAK/HAS-худалдааны сургуульд суралцаж, худалдааны чиглэлээр мэргэжил эзэзмшсэнээр Австрийн хөдөлмөрийн зах зээлд шууд гарж ажиллах боломжийг олгож байна:
- Сургалтын төлбөргүй
- Элсэлтийн шалгалтгүй
- Ажиллахын зэрэгцээ-Сурах боломж
- Хос хэлний болон мэдээллийн технологийн мэдлэг, чадвар эзэмших
- Амьдралд практикт чиглэсэн эдийн засаг, бизнесийн сургалт
- сургалтын таатай орчин, орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий сургалтанд орчинд ЕРДӨӨ_4_семестр суралцаад, Европын Холбооны хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг дипломын_зэрэгтэй төгсөнө.
Австрийн их, дээд сургуульд бакалавр, магистерт суралцах боломж
Австри улсын их, дээд сургуулийн тогтолцоо танд маш өргөн хүрээг хамарсан, мэргэжлийн чиглэлийн ангиудыг санал болгоно. Тухайлбал, олон улсын бакалавр, магистр, докторын болон англи хэл дээрх сургалтын хөтөлбөрүүдээс та сонголтоо хийгээрэй.
- магадлан итгэмжлэгдсэн, олон улсад чиглэсэн их, дээд сургууль
- Англи хэл дээрх төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүд
- Олон төрлийн сургалт, хөтөлбөрүүд
- Сургалт, судалгаа эрдэм шинжилгээний чиглэлээр гаргууд сайн их дээд сургуулиуд
- Аюулгүй, эдийн засгийн хувьд тогтвортой байршил, амьдралын өндөр чанар
- Олон төрлийн соёлын арга хэмжээ
- Зочломтгой байдал, үзэсгэлэнтэй газар нутаг, байгаль
Натуршутц боловсролын төвийн 7711-6906 дугаарт холбогдон цаг товлоорой.
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 09:00-17:00
Хаяг: Чингисийн музейн хойно, Цэцэ гүн оффисын 3 давхарт, 300 тоот
“IAPA-International Au Pair Association” холбооны Монгол дахь ИТГЭМЖЛЭГДСЭН, цор ганц Longstanding Member байгууллага.
“IAPA-International Au Pair Association”холбооны итгэмжлэгдсэн гишүүн болоод хэдийнээ 10 ЖИЛ болсон ба Longstanding Member боллоо.
18 жилийн турш Олон улсын Соёлын солилцооны Au-Pair хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.