2023 онд Герман улсад  AU-PAIR-BOY-аар ажиллах ЭРЭГТЭЙ оролцогчдыг бүртгэж эхэллээ.

2023 онд Герман улсад AU-PAIR-BOY-аар ажиллах ЭРЭГТЭЙ оролцогчдыг бүртгэж эхэллээ.

Naturschutz Mongol, БИД International Au Pair Association - IAPA https://www.iapa.org/ -гийн Монгол дахь ИТГЭМЖЛЭГДСЭН төлөөлөгч ганц байгууллага. Бидний 17 жилийн ажлын туршлага, найдвартай үйлчилгээ, олон улсын нэр хүнд таныг зорилгодоо хүрэхэд туслах болно. 

Залуучуудад Au Pair хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шалтгаанууд:

  • Хамгийн ХЯМД зардал ( банкны баталгаа шаардахгүй, 4,5 сая гаруй төгрөг+нислэг)
  • Герман ХЭЛИЙГ 100% орчинд сурах ховорхон боломж
  • Хэлний курст 7 хоногт 2 удаа хамрагдана, Жилд 600 Евроны дэмжлэг хэлний курсын төлбөр зочин айлаас үзүүлнэ.
  • Хэлний курст явах Унааны зардлыг зочин айл даана.
  • Байр, хоол ундыг зочин айл хариуцна. (Амжиргааны зардал 10300 Евро байршуулахгүй!!!!)
  • Цалинтай (280€- сар бүр жилдээ 3360 Евро буюу 11 сая орчим төгрөг болно).
  • Буцах нислэгийн тийз дээр мөнгөн дэмжлэг үзүүлнэ: ( сарын 30 Евро буюу нэг жилд 360 Евроны дэмжлэг зочин айл үзүүлнэ)
  • Эрүүл мэндийн даатгалтай, төлбөрийг зочин айл төлнө. ( Сарын 45 Евро буюу жилдээ 540 Евроны даатгалын төлбөрийг хариуцна!)

ХАМГИЙН ТОМ БОЛОМЖ нь Au Pair дараа шууд FSJ/Ausbildung/Weiterbildung/ Au Pair Austria/Handelschule Austria/ University Austria гэх маш олон төрлийн боломжуудаас сонгон суралцах, ажиллахаар ВИЗЭЭ сунгах боломжтой. 

Герман хэлний МЭДЛЭГГҮЙ тохиолдолд тус байгууллагын дэргэдэх эрчимжүүлсэн сургалтанд ХАМРАГДСНААР явах боломжтой.

Суурьгүй Анхан А1 шатны 8 САРЫН элсэлтийн хуваарь:

  • Эхлэх хугацаа: 2022 оны 08 сарын 15 өдөр
  • Үргэлжлэх хугацаа: 10 долоо хоног
  • Хичээллэх цаг: 17.00-19.00
  • Хичээллэх өдөр: Даваа-Баасан гараг
  • Хамрагдах түвшин: А1.1+А1.2+Гёте А1 шалгалтын бэлтгэл
  • Төлбөр: 699,900 төгрөг

AU-PAIR-BOY- д тавигдах шалгуурууд:

18-26 насны, гэрлээгүй байх,

#Гeрман_хэлний _дундаас_дээш мэдлэгтэй бол давуу тал. Герман хэлний мэдлэггүй тохиолдолд тус байгууллагын сургалтын төвд суралцаад явах боломжтой.

#Англи_хэлний дундаас дээш мэдлэгтэй бол давуу тал болно.

Хүүхэдтэй ажиллах сонирхолтой

#Машин_барьдаг, жолооны үнэмлэхтэй

#Усанд_сэлдэг, #дугуй_уначихдаг бол

Спортоор хичээллэдэг, хөл бөмбөг тоглочихдог эсвэл Хөгжим тоглодог 

Эрүүл мэндийн байдал сайн, хүүхдүүдтэй ажиллахад саад болохгүй байх

Сэтгэц хэвийн, ямар нэгэн муу хор зуршилгүй байх

Зөвхөн эрэгтэй хүүхдүүдтэй айлуудаас санал авах боломжтой байдаг.

Яг ямар ажил хийхээ сонирхож байгаа бол доорхыг уншиж танилцаарай:

#Жолоо_сайн_барьдаг_байх: хүүхдүүдийн сургууль цэцэрлэгт хүргэж өгнө, буцааж авна

#Хүүхэдтэй_бүтээлч_ажиллах: цаасан хайчилбар, төрсөн өдрийн баяраар өрөөг нь чимэглэх, тэмдэглэлт баяруудыг шинэлэг санаа бүтээлч байдлаар тэдэнтэй тэмдэглэх гэх мэт

#Гэрийн_даалгавар_хийхэд туслах, хичээлийн дараах дугуйлан секцэд хүргэж өгөх

#Тэдний_чөлөөт_цагийг_идэвхитэй хамтдаа өнгөрөөх: хөл бөмбөг тоглох, дугуй унах, усанд сэлэхээр явах зэрэг

Хүүхдүүдэд #хөнгөн_хоол_бэлтгэж_өгөх чадвартай байх

#Гэрийн_ойр_зуурын_ажил_хийчихдэг байх

Маш #нээлттэй, харилцааны чадвартай, #бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх гэсэн шалгуурыг бид тавина.

Бид 2016 оноос AU-PAIR-BOY хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2021/2022 ондоо #10_гаруй #эрэгтэй_Au_pair Герман улсад соёлын солилцооны уг хөтөлбөрт хамруулж тэднийг Европ тивд тэр тусмаа дэлхийн өндөр хөгжилтэй орны нэг Герман улсад хөл тавихад тусалж чадсандаа баяртай байна. 

2023 онд Герман улсад AU-PAIR-BOY-аар ажиллах цөөн тооны ЭРЭГТЭЙ оролцогчдыг бүртгэнэ.

Хэрэв та Герман улсад мэргэжлийн боловсрол эзэмшихээр сонирхож байгаа бол Та хамгийн хямд зардлаар Герман хэлийг Орчинд сурах тэрхүү ХОВОР боломж ЯГ ОДОО эхэлж байна.

Au-Pair Program нь Та амьдралынхаа нэгээхэн хугацааг хөгжилтэй мөртлөө үр ашигтай өнгөрөөж, адал явдал сорилттой тулж, шинэ туршлага мэдлэгийг оюундаа хөрөнгө оруулж, өөр орчинд амьдран шинийг эрэлхийлсэн, тасралтгүй хөгжих дуртай залууст зориулагдсан хөтөлбөр юм. Хэрэв та өөрийгөө үүний нэг хэсэг болоосой гэж хүсч байвал амжиж бүртгүүлээрэй.

Нийт зардал: 6,5 сая төгрөг/ нислэгийн тийзийн нэг талын үнэ багтсан/

AU-PAIR-аар Ажиллангаа-Герман хэл сурах буюу CultureExchange) хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл:

Aupair (Хүүхэд асрагч)-аар ажиллах нөхцөл:

Aupair- аар нэг жил ажиллах ёстой. Хугацааг дахин сунгах боломжгүй. Харин өөр төрлийн хөтөлбөрөөр визээ 1-3 жилээр сунгах боломжтой.

Гэр ахуй ойр зуурын ажилд туслах болон хүүхэд харах (үндсэндээ өдөрт дээд тал нь 6, долоо хоногт 30 цаг ажиллана.)

Долоо хоногт хамгийн багадаа нэг өдөр чөлөөтэй буюу ажлын бус өдөр гаргах

Хэлний курс, соёлын арга хэмжээ, экскурсэд оролцох цаг гаргах, чөлөө олгох

Герман хэлний курсийн төлбөрт зориулж хүлээн авагч гэр бүл сар бүр 50 евро буюу 12 сарын хугацаанд 600 евроны санхүүгийн туслалцаа үзүүлнэ

Жилд Дөрвөн долоо хоногийн цалинтай амралт 

Эрүүл мэндийн, ослын даатгалыг хүлээн авагч гэр бүл хариуцна

Гэр ахуйн ажлын хугацаанаас үл хамааран тодорхой хэмжээний халаасны мөнгө олгох (одоогийн байдлаар сард 280 евро),

Хүлээн авагч гэр бүлийн зүгээс хоол хүнс, тохирсон амьдрах газар (үндсэндээ зочин гэр бүлийн гэрт өөрийн гэсэн өрөөтэй байх)-аар хангана

Хоёр талын эрх, үүргийн талаар бичгийн хэлбэрээр гэрээ байгуулна

БАЙР, ХООЛ, АМЖИРГААНЫ ЗАРДАЛ

Байр, хоолны зардал, даатгалыг хүлээн авагч гэр бүл хариуцна.

Au-pair тухайн гэр бүлийн байранд өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байна. Өрөө нь тавилга эд хогшилтой байна. Мөн тухайн гэр бүлийн гишүүдийн адил хүнсээр хангагдах ба хоолны цагуудад хамт хооллоно. 

Харин Соёлын солилцооны хөтөлбөрийн нэг жилийн амьжиргааны баталгааг хүлээн авагч гэр бүл Aupair-н гэрээгээр хариуцдаг болно. Тийм учраас ямар нэгэн банкны баталгаа болон орлого нотлох бичиг баримт шаарддаггүй болно.

ХАЛААСНЫ МӨНГӨ

Aupair-аар ажиллахын зорилго нь хэлний болон тухайн оронтой илүү сайн танилцсанаар ерөнхий мэдлэгээ дээшлүүлэхэд оршино.

Иймд Aupair нь хөдөлмөрийн хөлс бус, харин халаасны мөнгө авна. Халаасны  мөнгө нь тухайн ажлын үргэжлэх хугацаанаас үл хамааран сарын 280 евро байна. Нэг жилд 3360 Евро буюу 11 сая орчим төгрөг. Германы аль нэг банкинд очин данс нээлгэж сар бүр дансаар халаасны мөнгө хүлээн авна. 

Халаасны мөнгө бол чиний хувийн хэрэглээний зардалд зориулсан мөнгө тул чөлөөт цаг болон зарим шаардлагатай зүйлдээ зарцуулаарай:  Хэлний курс  Амралт, зугаалга  Үзвэрийн билет  Унааны зардал  Косметик  Хувцас  Гар утас  Аялал г.м.

ГЕРМАН УЛСАД СУРАХ КУРСЫН ТӨЛБӨРИЙН ТУСЛАЛЦАА

Бүх “Au-pair”  чөлөөт цагаараа герман хэлний курс болон соёл сургалтанд хамрагдах боломжтой.  Хүлээн авагч гэр бүл чинь хэлний курсэд явахад шаардлагатай цагийг чинь гаргаж өгнө.

Ихэнх “Au-pair” долоо хоногт хоёр удаа хэлний курсэд явдаг. Харин хүлээн авагч гэр бүл хэлний курсын зардалд сар болгон 50 евро дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Нэг жилд 600 Евроны дэмжлэг хэлний курсын төлбөрт үзүүлнэ. Илүү гарсан хэлний курсийн төлбөрийг чи өөрөө хариуцна. Сургалтын төлбөр 250-600 Еврогийн хооронд байдаг. 

 

ЧӨЛӨӨТ ЦАГ, АМРАЛТ, АЯЛАЛ

Чөлөөт цаг: Au-pair нь 7 хоногт 1 бүтэн 1 хагас өдөр амардаг. Голдуу амралтын өдрүүдэд амарна.

Ээлжийн амралт: Au-pair нь бүтэн нэг жил тухайн айлдаа байгаа тохиолдолд 4 долоо хоногийн амралт авах эрхтэй бөгөөд энэ хугацаандаа сарын халаасны мөнгө авна. Нэг сард 2 өдрийн амралт олгох зохицуулалтай. 12 сарын хугацаандаа амралтаа нэг дор биш хэсэгчлэн авах боломжтой.

Аялах: Амралтаараа Европын орнуудаар Au-pair визээрээ аялах боломжтой. Au-pair виз нь Германы Үндэсний буюу оршин суух виз тул Шенген-визийг давхар агуулдаг учраас Шенгений гэрээний орнуудад хагас жилдээ дээд тал 90 хоног зорчих боломжтой юм. Парисын 3 шөнө/4 өдрийн Автобусны групп аялал 169 Евро байх жишээтэй. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ:

Au-pair бүр эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдаг. Энэхүү даатгалыг хүлээн авагч гэр бүл хийлгэдэг бөгөөд нэг жилийн хугацаанд төлбөрийг бас төлдөг. Даатгалын жилийн төлбөр ойролцоогоор 516 Евро болдог. Эрүүл мэндийн зарим үйлчилгээг даатгал хариуцахгүй!  Жишээ нь: шүд ломбодох, шүдний гажиг засах аппарат чангалах гэх мэт. 

ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА:

“Au-pair” ажиллах хугацаа 12 сар байдаг. Бараг бүх хүлээн авагч гэр бүл 12 сараар ирэх “Au-pair”-ыг илүүд үздэг.

AU-PAIR ҮҮРЭГ ДААЛГАВАР: 

Хүүхэд асрагчийн өдөр тутмын ажил үүрэг зочин гэр бүлийн амьдралын хэв маяг, онцлогоос шалтгаалан өөр өөр байна.

Хүүхэд асрагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд дараах зүйлс хамаарна:

Гэр цэвэрлэх, эмх цэгцтэй байлгах, юм угаах, индүүдэх зэрэг гэр ахуйн ойр зуурын ажилд туслах;

Өглөөний цай , өдөр тутмын хоол бэлтгэх;

Бага насны хүүхэд харж, халамжлах, хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хүргэх, аливаа арга хэмжээнд дагалдан явах, хамт салхинд алхах, тоглох;

Гэр орон, байр савыг харж хандах, гэрийн тэжээмэл амьтдад анхаарал халамж тавих;

Хүүхэд асрагчийн ажил үүрэгт өвчтэй болон настай хүн  зэрэг асаргаа, сувилгаа шаардлагатай гэр бүлийн гишүүнийг асрах ажил хамаарахгүй.

ГУРАВДАГЧ ОРНЫ AU-PAIR / МОНГОЛ улс багтана/ 

Гуравдагч орнуудаас ирсэн хүүхэд асрагч нарын хувьд оршин суух зөвшөөрөл буюу  виз шаардлагатай. Герман улсад хүүхэд асрагчаар ажиллахаар явах гэж байгаа хүмүүс өөрийн орон дахь ХБНГУ-ыг төлөөлж буй байгууллага болох ЭСЯ болон консулын газарт виз хүсэх ёстой. 

Виз олгох үндсэн шаардлага нь ХБНГУ-ын хөдөлмөр зуучлалын албанаас олгосон ажлын зөвшөөрөл байна.  Герман улсад хүрэлцэн ирсний чинь дараа орон нутгийн гадаадын иргэн харъяатын албанд хүсэлт гаргаснаар оршин суух зөвшөөрлийг визийн хугацаа дуусахаас өмнө гаддын иргэн харъяатын албанаас очиж авах ёстой.

Хэрэв та Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад Au-pair-aaр ирэхээр шийдсэн бол зочин гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй байж, герман хүмүүсийн амьдралын хэв маяг, дүрэм журмаас суралцаарай.

Герман хэлний мэдлэгээ улам сайжруулахыг хичээгээрэй.

Заримдаа танил бус, хэцүү, гэхдээ л сайхан сэтгэгдэл төрүүлэх олон шинэ зүйлээс амьдралын үнэ цэнэтэй туршлага олж авахыг хичээгээрэй.

Германд сайхан цаг хугацааг өнгөрөөхөд чинь танд юу ч саад болох ёсгүй.

НАТУРШУТЦ МОНГОЛ КОМПАНИ         

УТАС: 99076906

“IAPA-International Au Pair Association” холбооны Монгол дахь ИТГЭМЖЛЭГДСЭН цор ганц ТӨЛӨӨЛӨГЧ байгууллага

“IAPA-International Au Pair Association”холбооны итгэмжлэгдсэн гишүүн болоод хэдийнээ 10 ЖИЛ болсон ба Longstanding Member боллоо.

17 жилийн турш Олон улсын Соёлын солилцооны Au-Pair хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.