Das Abendbrot/ Оройны талх
Эзэн хаан шиг өглөөний цай
Ханхүү шиг өдрийн хоол
Ядуу ард шиг оройн хоол
гэдэг үг бол Герман улсын хоолны соёл. Энэ улсад орой барих зоогийг Оройн талх гэж нэрлэдэг нь тэдний оройн хоолны гол орц юм. Энэ улсыг талхгүйгээр төсөөлнө гэдэг бүтэшгүй зүйл биз. 8 мм нимгэн бүхэл үрийн талхан дээр шинэхэн зүссэн бяслагаа өрж, түүний дээр амтат зайдас эсвэл гахайн махыг талхтайгаа өнцөг тааруулан эвлүүлэн тавьж оройн хоол бэлэн болно. Хэдий амархан ч энэ бол хачиртай талх төдий зүйл бол биш юм. Энгийн зүйлээс аз жаргалыг мэдэрдэг, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг тэдний хувьд хамгийн сайхан өдрийн төгсгөл юм. Зөвхөн зайдас, бяслагтай талх ч биш үүний даруулганд шил пиав сонголтод ч бий. Гэртээ ганцаараа эсвэл хэтэрхий их ядарсан байсан ч Оройн талх-аа зурагтны өмнө эсвэл зогсоогоороо хэзээ ч иддэггүй. Оройн хоол илчлэг багатай, идэхэд хөнгөн, бэлтгэхэд хялбар байдаг тул тэд оройн гал тогоог Хүйтэн гал тогоо гэж нэрлэх нь ч бий.
Эх сурвалж: Deustche Seele номноос
Харин яагаад, хэзээнээс гээд илүү их сонирхолтой мэдээллийг доорх бичлэгээс үзэж Хэдэн төрлийн бяслаг хэрэглэдэг, оройн хоолыг яагаад ийм хөнгөн иддэг тухай өөрийн ойлгосоноо коммент хэсэгт үлдээгээрэй.
https://www.youtube.com/watch?v=-nNkqbrL3SE