Би соёлын солилцооны хөтөлбөр сонгож өөрийгөө сорьж үзэж, таньж мэдэж байгаадаа их баяртай байгаа. Их олон зүйлс сурж байгаа.

‘Weg zur Ausbildung’ – “Мэргэжилд хөтлөх зам” блог мэдээ булангийн цахим зочноор манай соёлын солилцооны хөтөлбөрөөр Герман улсад ажиллаж амьдарч байсан Номун маань оролцож байна.

1) Намайг Номун гэдэг. Би 24 настай. Нягтлан мэргэжилтэй. Германд ирээд 7 сар болж байна.

2) Бага байхаасаа Германд очиж сурна гэж боддог байсан. Анх 18 хүрчихээд явах гэсэн аав ээж жаахан байна гээд явуулаагүй. Их сургуулиа төгсөөд өөрийнхөө хүссэн мэргэжлээр дахиж сурахыг хүссэн. Германд сургалтын төлбөр үнэгүй, тэтгэлэгтэй мэргэжлийн боловсрол эзэмшихэд нээлттэй, өндөр хөгжилтэй орон гэдэг зүйлс давхар нөлөөлсөн. Би анхнаасаа төсөөлөл үүсгээгүй тэр нь надад амар санагдсан. Ирээд танилцаад мэдэх нь илүү дээр гэж бодсон. Анх ирэхэд маш их таалагдсан.

3) Бусадтай боловсон харьцах, цагийг яг барьдаг, эрүүл амьдралын хэв маягтай, аливаа юманд хариуцлагатай ханддаг гэх мэт хандлагууд их таатай сайхан зүйл байсан. Хамгийн хэцүү зүйл нь миний хувьд монгол махаа санах юм болов уу :-)))) . Анх ирчихээд гэрээ их санадаг байсан. Одоо дасчихсан

4) Герман хэлээ сайн сурчихвал бүх боломжийн үүд хаалга нээлттэй байна гэж би харж байгаа.

5) Би анх ирэхдээ Монголд А2.1 үзчихээд ирсэн л дээ гэхдээ энд дахиад бататгаад суръя гэж бодоод дахиж суусан. А2 оо одоо дуусгаж байгаа. 7 хоногийн 2 өдөр 1цаг 30 минутаар хичээллэдэг. Би онлайн сургалтанд дургүй болохоор яваагүй. Анхнаасаа Volkshochschule-д сурч эхэлсэн.

6) Би амралтын 2 өдөр амардаг. Тэр өдрүүдээрээ ихэвчлэн өөрийнхөө амьдардаг газрын ойролцоох том хот руу ганцаараа алхаж, дэлгүүр хэсэж цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг. Ер нь амралтын өдрийг ашиглаж өөрт хэрэгтэй юмаа хийдэг.

7) Би Щвейцарийн Цюрих руу айлынхантайгаа явсанаас гадна ганцаараа Штуттгарт, Франкфурт, Берлин, Фрайбург руу явсан. Дахиад ч аялахыг хүсэж байгаа. ????Германчууд хийх зүйлсээ маш эртнээс төлөвлөдөг, эртэч, цагийг яг таг баримталдаг, маш хариуцлагатай хүмүүс гэж би боддог. Надад анх энэ зангууд нь төвөгтэй санагддаг байсан. Одоо бол асуудалгүй би өөрөө тэр хүмүүс шигээ болж өөрчлөгдсөн.

9) Би төрсөн өдрүүдийг хамт тэмдэглэсэн. Манай айлын охидууд найзуудыгаа уриад бас гадуур тоглоомын газар паркад цагийг өнгөрөөдөг харагдсан. Би бусад баяраар нь оролцож байгаагүй. Манай айлынхан намайг амар амар гээд байдаг тэр болгонд нь би ийш тийшээ аялчихдаг. Миний бодлоор баяруудаар эмээ өвөөгийндөө зочилж гэр бүлээрээ тэмдэглэдэг юм шиг санагдсан. Миний өөрийн дуртай баяр бол шинэ жил болон төрсөн өдөр. Одоо бүгд удахгүй болно. Би их гоёоор төсөөлж байгаа. Хамгийн гоё баяр нь миний бодлоор зул сар.

10) Би соёлын солилцооны жилээ дуусахаар сайн дурын ажил хийхийг сонирхож байгаа. Надад чиг баримжаа өгнө цаашид ямар мэргэжил тохирохоо мэдэхэд туслаж, хэлний мэдлэгээ ахиулахад нэмэртэй гэж бодсон учраас би сонгохоор шийдсэн. Түүнийхээ дараагаар хэлний мэдлэгээ В2 түвшинд хүргэж шалгалт өгснийхөө дараа сувилагчийн мэргэжлээр тэтгэлэгт Аусбилдунг хийх зорилготой байгаа.

11) Цаг их орно, бас өртөг өндөр тусахаар санагдсан. Анх удаа ирж байгаа болохоор дасан зохицоход бэрхшээл үүсэж магадгүй юм болов уу.

12) Би соёлын солилцооны хөтөлбөр сонгож өөрийгөө сорьж үзэж, таньж мэдэж байгаадаа их баяртай байгаа. Их олон зүйлс сурж байгаа. Та бүхэн ч гэсэн өөрийгөө сорьж үзээрэй гэж хүсэж байна.

Амжилт 

Хүндэтгэсэн

Номун

2022.08.20

ХБНГУ