Герман улсад Aupair-аар ажиллангаа Герман хэл сурах хөтөлбөр!

Au-Pair буюу Соёл солилцооны хөтөлбөр нь нэг жилийн хугацаанд Герман айлд хүүхэд харангаа амьдарч өөрийн Герман хэлний мэдлэгийг дээшлүүлж шинэ улс, шинэ соёл, амьдрах хэв маягтай танилцах хөтөлбөр юм.

18-26 насны залуус та бүхнийг Герман улсад Au-Pair-аар ажиллангаа хэл сурах 1 жилийн хөтөлбөрт урьж байна.

Хөтөлбөр 1 жилийн хугацаанд үргэлжилнэ;

Хөтөлбөрт 18-26 насны залуус хамрагддаг;

Герман айлд амьдрангаа, хүүхэд харах ажилд туслаж, тохирох цалин урамшуулалтай;

Герман хэлний курст зочин айлын дэмжлэгээр суралцана;

Хөтөлбөрийн туршид байр, хоол, эрүүл мэндийн даатгалтай;

Хөтөлбөрийн хугацаа дууссаны дараа өөрийн хүссэн чилэлээр сайн дурын ажил хийж болно;

Тэтгэлэгт цалинтай мэргэжлийн боловсрол эзэмших , их дээд сургуульд суралцах боломжтой.

Хөтөлбөрийн онцлог давуу тал нь:

Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчээс банкны баталгаа болон орлого нотлохыг шаардахгүй

Дэлхийн дахинд хамгийн хямд зардлаар хэл сурах, улс орнуудын ялгаатай соёл иргэншлийг танин мэдэх боломжийг олгодогт оршино.

Au Pair хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шалтгаанууд:

  • Маш богино хугацаа зарцуулна: Ердөө 6 сар дотор явах! Бид хамгийн богино хугацаанд Ажлын байрт зуучилж, Герман явах боломжоор хангадаг. Нийт хөтөлбөрийн оролцогчдын 80% нь 4 сарын хугацаанд Герман авах визээ авдаг. 
  • Хамгийн ХЯМД зардал. Банкны баталгаа шаардахГҮЙ. Нийт зардал: 4,5 сая төгрөг+нислэгийн тийз.
  • Герман ХЭЛИЙГ 100% орчинд сурах ховорхон боломж. Банкны баталгаа шаардахгүй. 
  • Хэлний курст 7 хоногт 2 удаа хамрагдана. Жилд 600 Евроны дэмжлэг хэлний курсын төлбөр зочин айлаас үзүүлнэ.
  • Хэлний курст явах Унааны зардлыг зочин айл даана.
  • Байр, хоол ундыг зочин айл хариуцна. (Амжиргааны зардал 10300 Евро байршуулахгүй!!!!)
  • Цалинтай (280€- сар бүр жилдээ 3360 Евро буюу 11 сая орчим төгрөг болно).
  • Эрүүл мэндийн даатгалтай, төлбөрийг зочин айл төлнө. ( Сарын 45 Евро буюу жилдээ 540 Евроны даатгалын төлбөрийг хариуцна!)
  • Буцах нислэгийн тийз дээр мөнгөн дэмжлэг үзүүлнэ. Сарын 30 Евро буюу нэг жилд 360 Евроны дэмжлэг зочин айл үзүүлнэ./зөвхөн Натуршутцын үйлчлүүлэгч л энэхүү дэмжлэгийг авдаг/

НИЙТ ЗАРДАЛ: 4,5 САЯ төгрөг+ нислэгийн тийз / Банкны баталгаа шаардахгүй, Герман улсад хүрэлцэн очсоны дараах нэг жилийн хугацаанд ЗӨВӨЛГӨӨ,зааварчилгаа үйлчилгээ, Aupair дараа шууд Аусбилдунгд зуучилна/

ХАМГИЙН ТОМ БОЛОМЖ нь Au Pair дараа шууд FSJ/Ausbildung/Weiterbildung/ Au Pair Austria/Handelschule Austria/ University Austria гэх маш олон төрлийн боломжуудаас сонгон суралцах, ажиллахаар ВИЗЭЭ сунгана. 

Манай компани 2005 оноос хойш тухайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж 18 жилийн хугацаанд 5000 гаруй залуусаа хамруулаад байна. 2011 оноос эхлэн “International Au Рair Assosation” Олон улсын байгууллагын албан ёсны эрхтэй Монгол дахь гишүүн, цор ганц Longstanding Member байгууллагаар итгэмжлэгдэн ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.

Яагаад Натуршутц боловсролын төвийг сонгон үйлчлүүлэх вэ?

  • Aupair хөтөлбөрийн чиглүүлгэ сургалт, зөвлөгөө. Өөрийн биер хуримтлуулсан Aupair туршлагатай мэргэжилтэн сургагч багштай тул монголд байх хугацаанд хөтөлбөрт бид бүрэн бэлтгэнэ. 
  • Гёте А1-А2 шалгалтын оноо амласан Герман хэлний А1-А2 түвшиний ДҮРЭМ-ЯРИА хосолсон сургалт санал болгож байна. 17 жилийн туршлагатай Герман хэлний мэргэжлийн багштай, 2000 гаруй хөтөлбөрийн оролцогчдыг бэлтгэж тэнцүүлсэн. Герман хэлний мэдлэггүй тохиолдолд.
  • Aupair ажлын чиг баримжаа олгох тусгай 5 багц сургалтуудад хамруулдаг. Aupair-аар ажиллах хөтөлбөрийн оролцогчдыг бэлтгэх 10 гаруй жилийн туршлагатай Сэтгэл зүйч СУРГАГЧ багштай. 
  • Aupair баталгаат ажлын байрт зуучлах, 99,99% виз авах үйлчилгээг бид 17 жил амжилттай явуулж байна. 
  • Хамгийн хямд нислэгийн билет захиалга хийх үйчлилгээ / нэг талдаа 1.200.000 төгрөгийн үнэтэй нислэг захиалах боломжтой/
  • Герман улсад хүрэлцэн очих зочин айл ТОСОХ баталгаат үйлчилгээ
  • Aupair дараах хөтөлбөрүүдийн чиглүүлгэ, ЗУУЧЛАХ / FSJ, Ausbildung, Aupair Austria, Handelsakademie in Austria, Study in Austria/- цогц үйлчилгээтэй.
  • Герман улсад хүрэлцэн очсоны дараах Aupair ажлын байрны чиглүүлгэ, зөвлөгөө өгөх Advice&Care үйлчилгээ
  • FSJ Bewerbungshilfe өргөдөл гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйлчилгээ гэх үэрэг маш олон төрлийн мэргэжлийн үйлчилгээг бид хөтөлбөрийн оролцогчдодоо үзүүлдэг болно. 
  • Ausbildung мэргэжлийн хөтөлбөрт шууд үргэлжүүлэн зуучлана.
  • Австри улсад Aupair YEAR / HAK/HAS-худалдааны коллеж/ Австрийн их сургуулиудад суралцахад үргэлжлүүлэн шууд зуучилна.

Герман хэлний мэдлэггүй тохиолдолд

Гёте А1-А2 шалгалтын оноо амласан Герман хэлний А1-А2 түвшиний ДҮРЭМ-ЯРИА хосолсон сургалт санал болгож байна. 17 жилийн туршлагатай Герман хэлний мэргэжлийн багштай, 2000 гаруй хөтөлбөрийн оролцогчдыг бэлтгэж тэнцүүлсэн.

  • Хугацаа: 2023.02.27
  • Үргэлжлэх хугацаа: 8 долоо хоног
  • Хичээллэх цаг: 19:00-21:00 цаг
  • Хичээллэх өдөр: Даваа-Баасан гараг, 7 хоногт 5 өдөр
  • ЯРИАНЫ тусдаа багштай.

Хамрагдах_түвшин:

  • А1.1+А1.2+Гёте А1 шалгалтын бэлтгэл /8 долоо хоног/
  • А2.1+А2.2+Гёте А2 шалгалтын бэлтгэл /8 долоо хоног/

Aupair (Хүүхэд асрагч)-аар ажиллах нөхцөл:

  • Aupair- аар нэг жил ажиллах ёстой. Хугацааг дахин сунгах боломжгүй. Харин өөр төрлийн хөтөлбөрөөр визээ 1-3 жилээр сунгах боломжтой.
  • Гэр ахуй ойр зуурын ажилд туслах болон хүүхэд харах (үндсэндээ өдөрт дээд тал нь 6, долоо хоногт 30 цаг ажиллана.)
  • Долоо хоногт хамгийн багадаа нэг өдөр чөлөөтэй буюу ажлын бус өдөр гаргах.
  • Хэлний курс, соёлын арга хэмжээ, экскурсэд оролцох цаг гаргах, чөлөө олгох.
  • Герман хэлний курсийн төлбөрт зориулж хүлээн авагч гэр бүл сар бүр 50 евро буюу 12 сарын хугацаанд 600 евроны санхүүгийн туслалцаа үзүүлнэ.
  • Жилд Дөрвөн долоо хоногийн цалинтай амралт олгоно. 
  • Эрүүл мэндийн, ослын даатгалыг хүлээн авагч гэр бүл хариуцна.
  • Халаасны мөнгө олгох (одоогийн байдлаар сард 280 евро).
  • Хүлээн авагч гэр бүлийн зүгээс хоол хүнс, тохирсон амьдрах газар (үндсэндээ зочин гэр бүлийн гэрт өөрийн гэсэн өрөөтэй байх)-аар хангана.
  • Хоёр талын эрх, үүргийн талаар бичгийн хэлбэрээр гэрээ байгуулна.

БАЙР, ХООЛ, АМЖИРГААНЫ ЗАРДАЛ

  • Байр, хоолны зардал, даатгалыг хүлээн авагч гэр бүл хариуцна.
  • Au-pair тухайн гэр бүлийн байранд өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байна. Өрөө нь тавилга эд хогшилтой байна. Мөн тухайн гэр бүлийн гишүүдийн адил хүнсээр хангагдах ба хоолны цагуудад хамт хооллоно. 
  • Харин Соёлын солилцооны хөтөлбөрийн нэг жилийн амьжиргааны баталгааг хүлээн авагч гэр бүл Aupair-н гэрээгээр хариуцдаг болно. Тийм учраас ямар нэгэн банкны баталгаа болон орлого нотлох бичиг баримт шаарддаггүй болно.

ХАЛААСНЫ МӨНГӨ

  • Aupair-аар ажиллахын зорилго нь хэлний болон тухайн оронтой илүү сайн танилцсанаар ерөнхий мэдлэгээ дээшлүүлэхэд оршино.
  • Иймд Aupair нь хөдөлмөрийн хөлс бус, харин халаасны мөнгө авна. Халаасны  мөнгө нь тухайн ажлын үргэжлэх хугацаанаас үл хамааран сарын 280 евро байна. Нэг жилд 3360 Евро буюу 11 сая орчим төгрөг. Германы аль нэг банкинд очин данс нээлгэж сар бүр дансаар халаасны мөнгө хүлээн авна. 
  • Халаасны мөнгө бол чиний хувийн хэрэглээний зардалд зориулсан мөнгө тул чөлөөт цаг болон зарим шаардлагатай зүйлдээ зарцуулаарай:  Хэлний курс  Амралт, зугаалга  Үзвэрийн билет  Унааны зардал  Косметик  Хувцас  Гар утас  Аялал г.м.

ГЕРМАН УЛСАД СУРАХ КУРСЫН ТӨЛБӨРИЙН ТУСЛАЛЦАА

  • Бүх “Au-pair”  чөлөөт цагаараа герман хэлний курс болон соёл сургалтанд хамрагдах боломжтой.  Хүлээн авагч гэр бүл чинь хэлний курсэд явахад шаардлагатай цагийг чинь гаргаж өгнө.
  • Ихэнх “Au-pair” долоо хоногт хоёр удаа хэлний курсэд явдаг. Харин хүлээн авагч гэр бүл хэлний курсын зардалд сар болгон 50 евро дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Нэг жилд 600 Евроны дэмжлэг хэлний курсын төлбөрт үзүүлнэ. Илүү гарсан хэлний курсийн төлбөрийг чи өөрөө хариуцна. Сургалтын төлбөр 250-600 Еврогийн хооронд байдаг. 

ЧӨЛӨӨТ ЦАГ, АМРАЛТ, АЯЛАЛ

  • Чөлөөт цаг: Au-pair нь 7 хоногт 1 бүтэн 1 хагас өдөр амардаг. Голдуу амралтын өдрүүдэд амарна.
  • Ээлжийн амралт: Au-pair нь бүтэн нэг жил тухайн айлдаа байгаа тохиолдолд 4 долоо хоногийн амралт авах эрхтэй бөгөөд энэ хугацаандаа сарын халаасны мөнгө авна. Нэг сард 2 өдрийн амралт олгох зохицуулалтай. 12 сарын хугацаандаа амралтаа нэг дор биш хэсэгчлэн авах боломжтой.
  • Аялах: Амралтаараа Европын орнуудаар Au-pair визээрээ аялах боломжтой. Au-pair виз нь Германы Үндэсний буюу оршин суух виз тул Шенген-визийг давхар агуулдаг учраас Шенгений гэрээний орнуудад хагас жилдээ дээд тал 90 хоног зорчих боломжтой юм. Парисын 3 шөнө/4 өдрийн Автобусны групп аялал 169 Евро байх жишээтэй. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ:

  • Au-pair бүр эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдаг. Энэхүү даатгалыг хүлээн авагч гэр бүл хийлгэдэг бөгөөд нэг жилийн хугацаанд төлбөрийг бас төлдөг. Даатгалын жилийн төлбөр ойролцоогоор 516 Евро болдог. 
  • Эрүүл мэндийн зарим үйлчилгээг даатгал хариуцахгүй!  Жишээ нь: шүд ломбодох, шүдний гажиг засах аппарат чангалах гэх мэт. 
  • Хууч өвчин гаралтай эрсдэлийг эрүүл мэндийн даатгалаар эмчлэхгүй тул Монгол улсаас явахдаа эрүүл мэндийн бүрэн шинжилгээ өгч эрүүл мэндийн байдлаа бүрэн мэдсэн байх шаардлагатай. 

ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА:

  • “Au-pair” ажиллах хугацаа 12 сар байдаг. Бараг бүх хүлээн авагч гэр бүл 12 сараар ирэх “Au-pair”-ыг илүүд үздэг. Гуравдагч улсын иргэдийн хувьд богино хугацаа буюу 3 сар, 6 сараар ажиллах гэрээ хийх боломжгүй байдаг тул 12 сарын хугацаатай гэрээтэй ажиллахад сэтгэл зүйн хувьд бэлэн байх шаардлагатай. 

AU-PAIR ҮҮРЭГ ДААЛГАВАР: 

  • Хүүхэд асрагчийн өдөр тутмын ажил үүрэг зочин гэр бүлийн амьдралын хэв маяг, онцлогоос шалтгаалан өөр өөр байна.
  • Хүүхэд асрагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд дараах зүйлс хамаарна:
  • Гэр цэвэрлэх, эмх цэгцтэй байлгах, юм угаах, индүүдэх зэрэг гэр ахуйн ойр зуурын ажилд туслах;
  • Өглөөний цай , өдөр тутмын хоол бэлтгэх;
  • Бага насны хүүхэд харж, халамжлах, хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хүргэх, аливаа арга хэмжээнд дагалдан явах, хамт салхинд алхах, тоглох;
  • Гэр орон, байр савыг харж хандах, гэрийн тэжээмэл амьтдад анхаарал халамж тавих;
  • Хүүхэд асрагчийн ажил үүрэгт өвчтэй болон настай хүн  зэрэг асаргаа, сувилгаа шаардлагатай гэр бүлийн гишүүнийг асрах ажил хамаарахгүй!!!!!!

 

Натуршутц Боловсролын төв 

УТАС: 7711-6906

  • “IAPA-International Au Pair Association” холбооны Монгол улс дахь ИТГЭМЖЛЭГДСЭН төлөөлөгч, цор ганц LONGSTANDING Member байгууллага.
  • 17 жилийн турш Олон улсын Соёлын солилцооны Au-Pair хөтөлбөрийг Герман, Австри, Швейцарь улсуудад амжилттай хэрэгжүүлж байна.
  • Олон улсын WETM Conference хуралд 2012-Будапест хот, 2013-Ром хот, 2017-Мьюхен хот, 2021-Малта онлайнаар, 2022 -Малта онлайнаар амжилттай оролцож хөтөлбөрөө баталгаажуулсаар байна. 

“IAPA-International Au Pair Association” холбооны Монгол улс дахь ИТГЭМЖЛЭГДСЭН төлөөлөгч, цор ганц LONGSTANDING Member байгууллага.