Certificate of membership 2023 - International Au Pair Association IAPA

2023 оны International Au Pair Association ( IAPA ) Олон улсын байгууллагын Монгол улс дахь суурин ИТГЭМЖЛЭГДСЭН төлөөлөгч байгууллагын 2023 оны батламжаа хүлээн авлаа. 
Бид 12 жил тасралтгүй итгэмжлэгдсэн байгууллагаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна. 

Au-Pair гэж ямар хөтөлбөр вэ?

Au-Pair буюу Соёл солилцооны хөтөлбөр нь нэг жилийн хугацаанд Герман айлд хүүхэд харангаа амьдарч өөрийн Герман хэлний мэдлэгийг дээшлүүлж шинэ улс, шинэ соёл, амьдрах хэв маягтай танилцах хөтөлбөр юм.

Au-Pair хөтөлбөр дэлхийд хэдэн оноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн вэ?

Aupair хөтөлбөр нь 1969 онд албан ёсоор баталсан энэ хөтөлбөрт зөвхөн Герман улсад л гэхэд ойролцоогоор 10000 гаруй залуус дэлхийн өнцөг булан бүрээс хамрагддаг юм. Монгол улсад тус хөтөлбөр нь 1991 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд манай байгууллага 2005 оноос хойш тухайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж 18 жилийн хугацаанд 5000 гаруй залуусаа хамруулаад байна

Манай байгууллагын туршлага

Манай компани 2005 оноос хойш тухайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж 18 жилийн хугацаанд 5000 гаруй залуусаа хамруулаад байна. Бид 2011 оноос эхлэн “International Au Рair Assosation” Олон улсын байгууллагын албан ёсны эрхтэй Монгол дахь гишүүн, цор ганц Longstanding Member байгууллагаар итгэмжлэгдэн ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.

 

18-26 насны залуус та бүхнийг Герман улсад Au-Pair аар ажиллангаа хэл сурах 1 жилийн хөтөлбөрт урьж байна.

  • Хөтөлбөр 1 жилийн хугацаанд үргэлжилнэ;
  • Хөтөлбөрт 18-26 насны залуус хамрагддаг;
  • Герман айлд амьдрангаа, хүүхэд харах ажилд туслаж, тохирох цалин урамшуулалтай;
  • Герман хэлний курст зочин айлын дэмжлэгээр суралцана;
  • Хөтөлбөрийн туршид байр, хоол, эрүүл мэндийн даатгалтай;
  • Хөтөлбөрийн хугацаа дууссаны дараа өөрийн хүссэн чилэлээр сайн дурын ажил хийж болно;
  • Тэтгэлэгт цалинтай мэргэжлийн боловсрол эзэмших , их дээд сургуульд суралцах боломжтой.

Хөтөлбөрийн онцлог давуу тал нь:

  • Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчээс банкны баталгаа болон орлого нотлохыг шаардахгүй
  • Дэлхийн дахинд хамгийн хямд зардлаар хэл сурах, улс орнуудын ялгаатай соёл иргэншлийг танин мэдэх боломжийг олгодогт оршино.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-6906

Вэбсайт: www.naturschutz.mn

Хаяг: Чингисийн музейн хойно, Цэцээ гүн оффис, 300 тоот

#naturschutz_mongol #aupair #international_aupair_association #IAPA #итгэмжлэл #натуршутц_монгол_компани