Internationale Bescheinigungen über Impfungen und Impfbuch
Герман улсад ажиллаж амьдрахад мэргэжил, нас хүйснээс үл шалтгаалан Ausbildung, FSJ, BDF хөтөлбөрүүдийн оролцогчдод Улаан бурхан, элэгний В болон С вирусын вакцинд (мэргэжил, ажиллах салбараас шалтгаалан шаардах болон санал болгох вакцин өөр өөр байна) хамрагдсан байхыг шаарддаг. Тиймээс эдгээр вакциныг хийлгэсэн эсэхээ хэрхэн батлах тухай зөвлөгөөг хүргэж байна.
Герман явахаасаа өмнө бичиг баримтаа бүрдүүлэх
- Хэрвээ танд тухайн вакциныг хийлгэсэн баримт байгаа бол түүнийг баталгаат орчуулгаар орчуулах. Монгол хэл дээрх бичиг баримт германд шууд хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй. Англи эсвэл Герман хэл дээр байх.
Германд оччихсон бол
- Хэрвээ та герман улсад оччихсон тухайн бичиг баримт одоо хэрэг болж байгаа та монголоос нөхөж авах боломжгүй бол HAUSARZT дээрээ ANTIKÖRPER TEST(цусаар) хийлгэх боломжтой. Улаанбурханы эсрэг биетийн шинжилгээ ойролцоогоор 45 Евро.
Аль ч аргыг ашиглан та вакцин хийлгэсэн тухайгаа баталсан бол өрхийн эмнэлэг буюу HAUSARZT эсвэл Arbeitsmedizin дээр Internationale Bescheinigungen über Impfungen und Impfbuch болох олон улсын вакцины гэрчилгээг авах хэрэгтэй.