ХБНГУ-ын хөдөлмөр зуучлалын агентлаг нь 2023 оны 5-р сарын 1*-ээс хойш  энэхүү өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилнэ гэж тогтоосон байна.

БАЯРТАЙ МЭДЭЭ 

ХБНГУ-ын хууль, тогтоомжийн хүрээнд Aupair буюу хүүхэд асрагчаар ажиллах хөтөлбөрт орсон ТААТАЙ нэмэлт өөрчлөлтийн талаар та мэдээлэл хүргэж байна.
ХБНГУ-ын хөдөлмөр зуучлалын агентлаг нь 2023 оны 5-р сарын 1*-ээс хойш байгуулсан хүүхэд асрагчийн гэрээнд энэхүү өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилнэ гэж тогтоосон байна.

 Хэлний курсийн нэг сарын нэмэгдэл дээд тал нь 70 евро байна.
 Зөвхөн бодит төлбөрийг төлөх ба жилд дээд тал нь 840 евро болно.
 Сонгон суралцаж буй хэлний курсийн жилийн төлбөр 840 еврогоос их багаас үл хамааран зөвхөн гарсан бодит төлбөрийг нэмж төлөх бөгөөд дээд тал нь 840 евро олгоно. (Доор байгаа жишээтэй харьцуулбал илүү ойлгомжтой болно. Орч.)
 Хэлний курсийн ирж очих замын зардлыг ажил олгогч айл нь хариуцах ба Aupair буюу хүүхэд асрагч долоо хоногт 1.5 өдөр амарна. Энэхүү журмыг дүрмийг бид хэрэгжүүлсээр ирсэн.


 Дээр дурдсан хэлний курсийн нэмэгдэлтэй холбоотой нэмэлт өөрчлөлт нь Германд
нэгэнт ирсэн эсвэл өөрчлөлт хийгдэхээс өмнө байгуулсан гэрээнд хамаарахгүй.

*Санамж: Бид урилгын гэрээгээ 4-р сарын дундуур байхаар тохируулсан бөгөөд
ингэснээр ойрын өдрүүдэд ажиллах айлаа сонгосон хүүхэд асрагч нар сард 70 хүртэлх еврогийн нэмэгдэл авах юм.

Жишээ 1:
Хүүхэд асрагч нь ажиллах хугацаандаа нийт 900 еврогийн төлбөртэй, тус бүр 3 сарын хугацаатай хоёр хэлний курсэд сурсан бол ажил олгогч гэр бүл 840 еврогийн төлбөр төлөх үүрэгтэй.

Жишээ 2:
Хүүхэд асрагч нийт 700 еврогийн төлбөртэй хэлний курст 12 сарын хугацаатай
суралцсан бол ажил олгогч жилд 700 еврогийн нэмэлт төлбөр олгоно.

Жишээ 3:
Хүүхэд асрагч тухайн айлд 6 сар ажиллах бөгөөд нийт 700 еврогийн төлбөртэй хэлний курст 4 сарын хугацаатай суралцсан бол ажил олгогч айл 420 евро (6х70 евро)-ийн төлбөрийг олгоно.

Нэмэлт мэдээлэл: (зөвхөн Натуршутц Монгол боловсролын төвийн Герман улс дахь хамтран ажиллаж байгууллага Kulturist агентлагийн Aupair-т хамаарна):


Үүнээс гадна бид Европын бус орноос ирсэн хүүхэд асрагчийн аялалын зардалд
зориулан ажил олгогч гэр бүлээс оршин суух сар тутамд төлдөг 30 евроны нэмэгдлийг 35 евро (жилд 360 евро) болгон нэмсэн. Үүнийг хуульд заагаагүй бөгөөд зөвхөн манай байгууллагын зуучлалын ажилтай холбоотой юм.


Танд асууж тодруулах зүйл байвал бидэнтэй холбоо барина уу.

 7711-6906

Долоо хоногийг ая тухтай өнгөрүүлээрэй.