Герман улсын албан ёсны Aupair байгууллага 20 жилийн түүхтэй Kulturist

Натуршутц Боловсролын төв Монгол улсаас Au-Pair соёлын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Герман улс дахь Au-Pair-ын холбооны албан ёсны гишүүн 20 гаруй жилийн туршлагатай Kulturist агентлагтай хамтран ажилладаг билээ.

Энэ удаа бид 18 жилийн турш хамтран ажиллаж буй байгууллагаа танилцуулахаар бэлдлээ.

Kulturist байгууллагын зүгээс Монгол Au-Pair-ууд төдийгүй бусад орнуудын Au-Pair-уудыг Герман улсад хүрэлцэн очсоны дараах 1 жилийн хугацаанд хариуцан ажилладаг.

Энэ хугацаанд зочин айл болон Au-Pair-уудтай холбогдож:

  • Хүрэлцэн ирсэний дараах санал сэтгэгдлийн сонсох,
  • Зөвлөгөө өгөх,
  • Асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэх,
  • Оршин суух карт авах зааварчилгаа өгөх,
  • Au-Pair-ийн уулзалт зохион байгуулах,
  • Хэлний курст хэрхэн хамрагдах тухай зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хийдэг.

Мөн Монгол малчин айлд туслах сайн дурын ажлыг хэрэгжүүлдэг.

Үүнээс гадна Kulturist байгууллага нь Герман залуусыг Америк, Австрали, Шинэ Зеланд, Англи улсуудад Au-Pair-аар ажиллангаа Англи хэл сурах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Дараагийн мэдээллээр бид Kulturist байгууллагын хамт олныг танилцуулах болно.