Германы шилдэг 3 их сургууль
  1. Technical University of Munich (TUM)

Улс: Герман

Муж: Bayern

Байгуулагдсан он: 1868

Ранк: Европын холбооны улсын жагсаалтын 10 дугаарт ,  Дэлхийд шилдэг их дээд сургуулийн жагсаалтын 38-д бичигддэг.

Оюутаны тоо: 52,000 гаруй оюутан (үүнээс 44 орчим хувь нь олон улсын оюутанууд)

Профессор: 643

Оюутаны хотхон: 7, үүнээс нэг салбар  нь Сингапурт

Бүртгэлийн хугацаа, элсэлт: Өвлийн семестер 05.15-07-15, Зуны семестер 09.01-11.30 (Элсэлтийн хугацаа жил өөрчлөгдөх боломжтой бөгөөд олон улсын оюутан эсэх болон элсэх түвшин, суралцах чиглэлийн квот зэргээс хамаарч хугацаа өөр  өөр байж болохыг анхаарна уу)

Семестерийн суурь хураамж: 85€

Суралцах хэл: Герман, англи

Албан ёсны сайт: https://www.tum.de/

Мэдээлэл технологи, инженерийн чиглэлийн тус их сургууль нь нийт 18 нобелийн шагналыг салбар бүртээ хүртсэн бөгөөд эрдэм шинжилгээний ажилчдынхаа хамтаар өнөөдрийг хүртэл 73 патентын эрхийг эзэмшиж байна.  Судалгаа шинжилгээнд суурилсан суралцагчийг санааг сургуулийн зүгээс дэмжин ажилладаг бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 78 start-up компанийг байгуулж дэмжин ажиллаж байна. TUM нь бусад германы их сургуулийн адилаар өвөл болон зуны аль ч семестерт элсэлт авах бөгөөд сонгох мэргэжлээс шалтгаалж зарим тохиолдолд зөвхөн нэг улиралд элсэлт авах магадлалтай.  

 

       2. Ludwig Maximilians University Munich

Улс: Герман

Муж: Bayern

Байгуулагдсан он: 1472

Ранк: Европын холбооны улсын жагсаалтын 8 дугаарт ,  Дэлхийд шилдэг их дээд сургуулийн жагсаалтын 32-д бичигддэг.

Оюутаны тоо: 51,205 үүнээс 15 орчим хувь нь олон улсын оюутанууд

Профессор: 807

Бүртгэлийн хугацаа, элсэлт: Өвлийн семестер 04.15-07-15, Зуны семестер 01.15- наас (Элсэлтийн хугацаа жил бүр өөрчлөгдөх боломжтой бөгөөд олон улсын оюутан эсэх болон элсэх түвшин, суралцах чиглэлийн квот зэргээс хамаарч хугацаа өөр  өөр байж болохыг анхаарна уу)

Семестерийн суурь хураамж:147€

Суралцах хэл: Герман, англи

Албан ёсны сайт: https://www.lmu.de

Тус их сургууль нь  бакалаврын түвшинд 103, мастерын түвшинд 113, багш бэлтгэх хөтөлбөрт 76, бусад хөтөлбөрт 16 чиглэлээр элсэлт авдаг байна.  22/23 оны хичээлийн жилд 52.418 оюутан суралцсанаас 31.590 эмэгтэй, 10.255 гадаад оуютан суралцжээ. Өнөөдрийг хүртэл профессор болон эрдэм шинжилгээний ажилчдынхаа хамтаар  251 патентийн эрхийг эзэмшиж байна.

       3. Heidelberg University

Улс: Герман

Муж: Baden- Württemberg

Байгуулагдсан он: 1386

Ранк: ХБНГУ жагсаалтын 3 дугаарт ,  Дэлхийд шилдэг их дээд сургуулийн жагсаалтын 47-д бичигддэг.

Оюутаны тоо: 29.897 үүнээс 5546 нь олон улсын оюутанууд

Профессор: 532

Бүртгэлийн хугацаа, элсэлт: Өвлийн семестер 06.01-09-30, Зуны семестер 01.12-03.31 наас (Элсэлтийн хугацаа жил бүр өөрчлөгдөх боломжтой бөгөөд олон улсын оюутан эсэх болон элсэх түвшин, суралцах чиглэлийн квот зэргээс хамаарч хугацаа өөр  өөр байж болохыг анхаарна уу)

Семестерийн суурь хураамж: Мэргэжлээс шалтгаална.

Суралцах хэл: Герман, англи

Албан ёсны сайт: https://www.uni-heidelberg.de

Германы хамгийн эртнийд тооцогдох тус их сургууль нь судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээрээ германд төдийгүй Европын холбооны улс дотроо тэргүүлнэ. Тус сургууль нь 30 гаруй тэнхим бүрдэх бөгөөд германы цөөхөн төлбөртэй улсын сургуулиудын нэг юм.