Эмилиа Шинэ Зеландын Хойд арал дээр хагас жил амьдарсан.
Манай “Хөтөлбөрийн сурвалжлагч” ажлын хүрээнд Эмилиа Шинэ Зеландад Au-Pair-аар ажиллаж байсан үеийнхээ талаар бидэнтэй хуваалцсан билээ. Таньд таалагдана гэдэгт итгэж байна.
***
Кивигийн нутаг дахь Au-Pair – Миний Шинэ Зеланд улсад Au-Pair-аар ажилласан туршлага
Би үргэлж Au-Pair байхыг сонгох болно, ялангуяа Шинэ Зеландад. Шинэ Зеланд улс нь газар нутгийн хувьд харьцангуй жижиг, аль болох их зүйл үзэж харахад харьцангуй амархан байдаг учир онцгой тохиромжтой.
Гэхдээ зөвхөн газар нутгийн хувьд биш мөн тэндхийн хүмүүс итгэмээргүй гайхалтай. Бүгд нээлттэй, халуун дотноор угтан авдаг бөгөөд энэ нь мэдээж эх орноо санасан сэтгэлийг хөнгөвчилдөг. Би Au-Pair-ын хувьд үргэлж аюулгүй байдлыг мэдэрдэг бөгөөд хурдан найзуудтай болсон.
Шинэ Зеландын амьдрал маш тайван бөгөөд бүх зүйлийг тийм ч нухацтай авч үздэггүй нь Кивигийн ард түмэнд тодорхой тусгагдсан байдаг: найрсаг, нээлттэй, хөгжилтэй.
Миний зочин гэр бүл 2 хүүхэдтэй, тэр дундаа намайг очсоноос 3 сарын дараа хорвоод мэндэлсэн нярайтай. Би ихэвчлэн 2 настай хүүхдийг нь үдээс өмнө хардаг байсан бөгөөд бид тоглоомын талбай, тоглоомын төв рүү явж эсвэл өөр зүйлсийг хамт хийдэг байсан.
Өдрийн бусад цагийг бид ихэвчлэн гэртээ өнгөрөөж эсвэл зугаалхаар явж, цэцэрлэгт тоголдог байсан. Орой нь оройн хоолоо идээд дараа нь ихэнхдээ миний ажлын өдөр дуусдаг. Хааяадаа би илүү цагаар ажиллаж, бяцханааг усанд оруулж, унтуулдаг байсан. Харин амралтын өдрүүдийг ихэнхдээ найзуудтайгаа уулзаж, аялаж өнгөрөөдөг байсан.
Аялалын явцад би Шинэ Зеландаас олон зүйл үзэж харсан төдийгүй мөн гэр, найз нөхөдтэй болж, яг л эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Тэнд амьдарч, хэдэн сарыг нэг газар өнгөрүүлснээр тухайн улс орон, ард түмэн, тэдний соёлын талаар илүү ихийг мэдэж авдаг.
Шинэ Зеландад байх хугацаандаа би хувь хүний хөгжил талаасаа гайхалтай хөгжсөн. Зөвхөн англи хэлээ сайжруулж, сурахаас гадна өөрийн тав тухтай бүсээсээ гарах шаардлагатай болдог. Хүмүүс таныг яг одоо байгаа хүнээр тань таньж мэддэг учир энэ нь гэртээ байхаас тэс ондоо амьдрал. Би өөрийгөө таньж мэдэн, надад юу тохирох, юу тохирохгүй, миний амьдралд юу чухал болохыг ойлгосон.
Хүүхдүүдтэй "ажиллах" нь бүх зүйлийг улам сайхан болгодог: тэд таныг өөрсдийн ертөнцөддөө аваачин, гайхалтай нээлтүүдээ тантай хуваалцах боломжийг олгодог - энэ нь маш онцгой мэдрэмж юм.
Тиймээ, тэр онгоцонд суухын тулд тав тухтай орчноо орхиж, өөр оронд шинэ гэр бүлтэй амьдрах нь маш том, эрсдэлтэй алхам төдийгүй хэцүү үеүүд ч байдаг. ГЭВЧ энэ бүхэн үнэ цэнэтэй, учир нь та маш их зүйлийг туулж, хэн ч таниас салгаж авч чадахгүй олон сайхан дурсамжийг цуглуулж чадна.
Шинэ Зеланд үргэлж миний хоёр дахь эх орон байх бөгөөд та насан туршийн найзуудаа тэндээс олох болно.
Миний аялалд намайг дэмжсэн бүх хүмүүст, тэр дундаа Kulturist агентлагтаа баярлалаа!
***
Туршлагаа хуваалцсан танд дахин талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, Эмилиа!
Орчуулсан: Натуршутц Монгол Компани
Эх сурвалж: Au-Pair in Neuseeland – ein Erfahrungsbericht von Emilia - Kulturist | Das Tor zur Weltkultur