Миний хувьд юун түрүүн мөнгө байршуулахгүйгээр герман явах аргуудыг судалж үзээд, хамгийн хурдан бөгөөд боломжийн төрөл нь Au-Pair хөтөлбөр санагдаад зуучлалын 4 газар руу холбогдон, очиж уулзаж үзсэний эцэст Naturschutz Mongol байгууллагыг сонгосон.
Шалтгаан нь гэвэл юун түрүүнд 6 сараар Au-Pair хөтөлбөрт зуучлуулах боломжтой ганц газар байсан. Удаах шалтгаан нь миний хувьд герман хэлний B2 хэлний Сертификаттай, эмч мэргэжилтэй болохоор Au-Pair ийн виз гарах магадлал маш бага гэж бусад газрууд хэлж байсан.
Харин Naturschutz болно гэж итгэлтэй хэлсэн. Мөн шийдвэрлэх шалтгаан нь мэдээлэл өгч байгаа хүний харилцаа хандлага, итгэлтэй байдал итгэл төрүүлсэн.
Ингээд 2-хон сарын дараа өнөөдөр би визний тамгатай гадаад пасспортоо хүлээн авлаа /2023.12.20/.
Naturschutz-аар зуучлуулсандаа үнэхээр баяртай байгаа. Олон жилийн туршлага, олон хүмүүсийн алдаа оноог хэлж өгч тухайн улсын соёлоос эхлээд явч явах хувцас дээр хүртэл маш нарийн зөвлөгөө өгөх ийм сэтгэлтэй, туршлагатай байгууллага өөр байхгүй гэж би хувьдаа дүгнэж байна. Энэхүү хамт олонд үнэхээр талархаж байгаагаа илэрхийлж байна.
Үнэ биш чанарыг сонгоорой!