Австри улсын 3 шилдэг их сургууль
  1. Universität Wien

Улс: Австри

Байгуулагдсан он: 1365

Ранк: Европын холбооны улсын жагсаалтын 57 дугаарт ,  Дэлхийд шилдэг их дээд сургуулийн жагсаалтын 137-д бичигддэг.

Оюутаны тоо: 84600 үүнээс 26625 олон улсын оюутанууд

Профессор: 489

Бүртгэлийн хугацаа, элсэлт: Өвлийн семестер 09.05 хүртэл (тодорхой хугацаа одоогоор зарлагдаагүй байна), Зуны семестер 11.15- 01.02  хүртэл. (Элсэлтийн хугацаа жил бүр өөрчлөгдөх боломжтой бөгөөд олон улсын оюутан эсэх болон элсэх түвшин, суралцах чиглэлийн квот зэргээс хамаарч хугацаа өөр  өөр байж болохыг анхаарна уу)

Семестерийн суурь хураамж: 363,36€   726,72€ (гуравдагч орны оюутан)

Суралцах хэл: Герман, англи

Албан ёсны сайт: https://www.univie.ac.at

Авсрти улсын нийслэл Vienna хотод сүндэрлэх  тус сургууль нь улсдаа төдийгүй европын холбооны эртний сургуулиудын нэгд тооцогдоно. 600 гаруй жилийн түүхтэй тус сургууль нь  өнөөдөр 20 факултэт 186 чиглэлтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

2. Technische Universität Wien (TuWien)

Улс: Австри

Байгуулагдсан он: 1815

Ранк: Европын холбооны улсын жагсаалтын 73 дугаарт ,  Дэлхийд шилдэг их дээд сургуулийн жагсаалтын 179-д бичигддэг.

Оюутаны тоо: 26110 үүнээс 1257 нь олон улсын оюутанууд

Профессор: 206

Бүртгэлийн хугацаа, элсэлт: Өвлийн семестер 07.10-09.12  хүртэл,  Зуны семестер 04.01- 09.05  хүртэл. (Элсэлтийн хугацаа жил бүр өөрчлөгдөх боломжтой бөгөөд олон улсын оюутан эсэх болон элсэх түвшин, суралцах чиглэлийн квот зэргээс хамаарч хугацаа өөр  өөр байж болохыг анхаарна уу)

Семестерийн суурь хураамж: 363,36€   726,72€ (гуравдагч орны оюутан)

Суралцах хэл: Герман, англи

TuWien нь  архитектур, компьютерийн шинжлэх ухаан- математик, барилгийн инженер, електроник ба компьютерийн шинжлэх ухааны технлоги,  геодези ба геомэдээлэл, механик инженерчилэл, техникийн физик, хүрээлэн буй орчны инженерчилэл, аж үйлдвэрийн инженер зэрэг үндсэн чиглэлээр болон түүн доорх техникийн нарийн мэргэжлүүдтэй. Түүхийн нэгэн хэсэг болсон сургуулийн кампус нь орчин цагтай хөл нийлүүлэн өдгөө 30 барилга, 269,000 мкв талтай, 12.000 сургалтын өрөө танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

Албан ёсны сайт: https://www.tuwien.at

3. Technische Universität Graz

Улс: Австри

Байгуулагдсан он: 1811

Ранк: Европын холбооны улсын жагсаалтын 118 дугаарт ,  Дэлхийд шилдэг их дээд сургуулийн жагсаалтын 284-д бичигддэг.

Оюутаны тоо: 13672  үүнээс 25 %  нь олон улсын оюутанууд

Профессор: 140

Бүртгэлийн хугацаа, элсэлт: Өвлийн семестер 07.10-09.12  хүртэл,  Зуны семестер 04.01- 09.05  хүртэл. (Элсэлтийн хугацаа жил бүр өөрчлөгдөх боломжтой бөгөөд олон улсын оюутан эсэх болон элсэх түвшин, суралцах чиглэлийн квот зэргээс хамаарч хугацаа өөр  өөр байж болохыг анхаарна уу)

Семестерийн суурь хураамж: 363,36€   726,72€ (гуравдагч орны оюутан)

Суралцах хэл: Герман, англи

 

Австрийн 298.479 оршин суурчтай хоёр дахь том болох Graz - д байрлах тус техникийн их сургууль нь материал хөгжүүлэлт, биотехнологи зэргээрээ алдартайгаас гадна авто машин уралдааны тоног төхөөрөмж, эд ангилалын үйлдвэр хөгжүүлэлт дээр  ажилладагаараа олон залуусын сонирхолыг татдаг.

Албан ёсны сайт:         https://www.tugraz.at/