Зул сарын баярын хамгийн чухал мөч

Зул сарын баярын хамгийн чухал мөч нь хайртай хүмүүстэйгээ байх

Рене Бокш

13.12.2023

Олон германчууд зул сарын баяр болох хэд хоногийн өмнөөс эхлэн тус баярыг тэсэн ядан хүлээдэг. Герман дахь Зул Сарын Баярын улирлыг тэсэн ядан хүлээсэн 900 гаруй хүнээс Statista Consumer Insights судалгааны хүрээнд Зул Сарын Баярын юунд баярладаг талаарх судалгааг авчээ.

Судалгааны үр дүнгээс харахад нийт судалгаанд хамрагсдын 65 орчим хувь нь найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхийг тэсэн ядан хүлээдэг гэсэн бол 55 хувиар хоёрдугаар байранд баярын өдрүүдийн амттай хоол оржээ. Бас нэг сонирхолтой нь германчууд бэлэг авахаас илүүтэй бэлэг өгөхийг илүүд үздэг байна. Судалгаанд оролцогчдын тал орчим хувь нь тэр дундаа бэлэг өгөх дуртай байдаг бол эсэргээрээ 34 орчим хувь нь бэлэг хүлээж авах дуртай байдаг байна. Үүнээс гадна чимэглэл (46 хувь), зул сарын жигнэмэг, зах (тус бүр 47 хувь), зул сарын дуу (36 хувь) зэргийг тэсэн ядан хүлээдэг байх нь ээ.