ХБНГУ-ын Засгийн Газар сайн дурын үйл ажиллагаанд илүү бага төсөв зарцуулна. Санхүүжилтийг 2024 онд ойролцоогоор дөрөвний нэгээр буруулахаар төлөвлөж байна. Ингэснээр улсын хэмжээнд 25 мянган сайн дурын ажлын байр эрсдэлд орох юм.
Энэ нь Сайн дурын нийгмийн жил (Freiwilligen Sozialen Jahr (FSJ)), Сайн дурын экологийн жил (Freiwilligen Ökologischen Jahr (FÖJ)), Холбооны сайн дурын алба, Олон улсын сайн дурын алба зэрэгт олгох төсвийн хэмнэлт хийхийг харуулж байна. 2023 онд тус үйл ажиллагааны холбооны санхүүжилтийн хэмжээ 326 сая евро хэвээр байгаа бол 2024 онд 78 сая еврогоор бага байна. Тиймээс өмнөх санхүүжилтийн бараг дөрөвний нэг нь ирээдүйд байхгүй болно ...