Украйнаас ирсэн герман хэлний багш

Дюссельдорф: Викторииа Лушпенко (Viktoriia Lushpenko) өөрийн гурван охины хамт Герман улсын Дюссельдорф хот руу дүрвэж ирсэн. Тэрээр хоёр охиноо Аннете ахлах сургуульд элсүүлэхийг хүсэх үед сургуулийн захирал Мартина Ваяз (Martina Weiß) түүнийг төгс герман хэлээр ярьдаг болохыг анзаарсан төдийгүй багшаар авчээ.

... Викторииа Лушпенко нь Орос, Украины дайн эхэлснээс хойш хэдхэн сарын дараа өөрийн гурван охинтойгоо Харьковоос дүрвэсэн. Өдгөө 40 настай тэрээр Герман руу явах хүсэлтэй байсан бөгөөд герман хэлээр төгс ярьдаг. Ахлах сургуулиа төгсөөд тэрээр Герман улсын Санкт Августин хотод Au-Pair-аар ажиллаж байсан ба Украинд буцаж очоод тэрээр эхлээд хөгжмийн сургуульд суралцаж, дараа нь англи, герман хэлний багшаар үргэлжлүүлэн суралцжээ...

 

Дэлгэрэнгүй: Annette-Gymnasium in Düsseldorf hat Ukrainerin als Deutschlehrerin (rp-online.de)