Герман улсад ШИНЭ ЖИЛИЙН БАЯР (Neujahr) нь 1 сарын 1-нд тохиодог уламжлалтай бөгөөд бүх нийтийн амралтын өдөр юм. Харин 12 сарын 31-ний өдрийг ШИНЭ ЖИЛИЙН ҮДЭШ (Silvester) хэмээн тэмдэглэдэг билээ. Шинэ жилийн баяр (Neujahr) нь нэг талаас өнгөрсөн жилээ эргэцүүлэн бодох, нөгөө талаас шинэ оны хүлээлтийг илэрхийлдэг. Сонирхуулан хэлэхэд эртний Ромчууд шинэ жилийг МЭӨ 153 онд 1-р сарын 1-нд болгон өөрчилж байжээ.
Тэгвэл 1 сарын 1-ний өдрийг Германд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?
Германд хүмүүс тус баярыг олон янзаар тэмдэглэдэг. Гэхдээ уламжлал ёсоор 12 сарын 31-ний үдэш салют буудуулж, бүжиглэдэг бол 1 сарын 1-ний өдрийг нам гүмхэн тэмдэглэн өнгөрүүлдэг.
Шинэ жилийн үдэш буюу 12 сарын 31-нд зурагтаар Холбооны Канцлер шинэ жилийн үг хэлдэг ба 31-ний шөнө, эсвэл 1 сарын 1-нд найз нөхөд, хамаатан саданруугаа залгаж бие биедээ мэнд хүргэх нь түгээмэл байдаг байна.
Эх сурвалж:
Neujahr (Feiertag Deutschland) (feiertage-deutschland.de)
Neujahr in Deutschland: Termine und Informationen zum Feiertag (ferienwiki.de)