2022 оны шилдэг Au-Pair /Германд ирсэн/

 

2023 оны 2-р сарын 18-ны өдөр Карлсруэ хотод болсон Aupair Society клубийн жилийн нэгдсэн хурлаар “Оны шилдэг Au-Pair”-ийг дахин тодрууллаа.

Тус шагналын эзнээр Аргентин улсаас ирсэн Миранда Карчини тодров. Миранда маань ....e. V. Au-Pair агентлагаар зуучлуулан Герман улсад ирсэн юм. Тэрээр 2022 оны 9 сараас хойш Калкулерын гэр бүлд Au-Pair-аар ажиллаж байна.

Мирандагийн бичсэн сэтгэл хөдөлгөм эсээний хэсгээс энд оруулав:

“Би Леннитэй уулзсан... Энэ хүү үнэхээр миний зүрх сэтгэлийг булаасан. Түүнтэй хамт байснаар амьдралд байж болох олон олон зүйл, мөн өөрийнхөө талаар маш ихийг ойлгож ухаарсан. Би тэр хүүгийн төлөө өөртөө зорилго тавьсан.

Au-Pair байх нь миний хувьд шинэ зүйл ч гэлээ би өдөр бүр чадах бүхнээ хийдэг. Би хүмүүст үлгэр дуурайлал болж, түүнийгээ ажил хэрэг болгохыг хичээдэг. Бидэнд тоглох, физик эмчилгээ хийлгэх, сургуулийн үйл ажиллагаанд оролцох, явган аялал хийх өдрүүд байдаг ба Леннитэй байхад үргэлж жаргалтай байдаг. Энэ бяцхан хүүгийн хөгжил, өсөлт дэвшилтэд би ингэтлээ баярлаж, цаашдын бэлтгэлд нь улам их эрч хүч зарцуулж чадна гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Би өдөр бүр улам илүү сайн байхыг хичээдэгтээ, Леннитэй хамт хичээл, сурлагад нь тустай зүйл хийх цаг мөчийг тэсэн ядан хүлээдэгтээ өөрөөрөө бахархаж байна...”

Миранда “2022 оны шилдэг Au-Pair” шагнал авч, Руст хот дахь Европ паркаар аялах хос тасалбарын эзэн болсон билээ.

Эх сурвалж: https://www.aupair-society.de/aupair-des-jahres-2022-incoming