“Ахлах сургуулиа төгсөөд яах вэ? Энэ бол миний өөртөө тавьсан анхны асуулт юм.
Төгсөлтийн шалгалтаа өгөхийн өмнөхөн би ангийнхаа нэгэн хүүтэй машинд ярилцаад сууж байв. Тэрээр надад АНУ руу Au-Pair-аар заавал явмаар байгаа талаараа ярьсан бөгөөд би түүний хэтийн зорилгыг сонсож суухдаа яг миний хүсэж байгаа зүйл энэ юм байна гэдгийг шууд ойлгосон. Би дэлхий ертөнцтэй танилцан, шинэ туршлага хуримтлуулж, амьдралыг өөр өнцгөөс харахыг хүсч байлаа. Олон улс орныг харьцуулан жишиж удаан бодсоны эцэст 5.1 сая хүн амтай Ирланд хэмээх ногоон орныг зорихоор шийдсэн билээ.
Аливаа зүйлийн эхлэл бүр хэцүү байдаг шүү дээ. Гэхдээ би үүний үр шимийг хүртэж чадсан юм. Нэг их удалгүй намайг ажиллуулах сонирхолтой хэд хэдэн айлаас хүсэлт ирсэн боловч анхны гэр бүлтэйгээ хийсэн ярилцлагын дараа дахин айл хайх шаардлагагүй болсон. Гэрийн эзэн Pádraig (Патрик гэж дуудна) болон эзэгтэй Gráinne (Гроня гэж дуудна) нартай утсаар ярьж байхдаа тухайн үед 10 сартай байсан бяцхан Aoife (Эва гэж дуудна)-г шууд л чин сэтгэлээсээ хайрлах юм байна гэдгээ мэдэрсэн. Ганцхан видео уулзалтын дараа тэр жаахан охин над руу баяртайгаар инээмсэглэн харж билээ.
Эхэндээ гэрээ санах, соёлын шоконд орох зэрэг асуудалтай нүүр тулгарсан ч хэсэг хугацааны дараа дасан зохицсон. Бүтэн өдрийн турш хүүхэд харж, хувийн ажил, амьдралынхаа тэнцвэрийг хадгалах нь заримдаа амаргүй байсан ч, миний зүгээс хийх ёстой л зүйл байсан. Жил гаруйн өмнөхөн л Эва намайг телевизийн шоунд оролцож байгаа юм шиг харж байхад нь би нохой усанд оруулна гэж хэн нэгэн хүн надад хэлсэн бол би доогтой мушийх байсан биз. Өмнө нь би олны өмнө чанга дуулахаас ичдэг байсан шиг л. Харин одоо буюу жил гаруйн дараа л гэхэд би "Old Macdonald had a farm" дууг мэргэжлийн дуулдаг болсон. Эваг тайвшруулах гэж би худалдааны төвд хэд хэдэн удаа “амьд тоглолт” ч хийж байлаа.
Харин одоо Ирландын яг хаана байгаа тухайгаа ярья. Би гэрийн эзэн Патрик, эзэгтэй Гроня, миний хардаг хүүхэд болох бяцхан Эва болон тэдний Сиба нэртэй анч нохойтой хамт Виклоу, Дублин хоёрын хооронд оршдог, 4239 (2016 оны байдлаар) оршин суугч бүхий жижиг сууринд орчин үеийн байшинд амьдардаг. Далайн эрэг рүү ердөө 15 минут алхаад л хүрэх ба ойролцоох худалдааны төв ороход 3 минут л шаардлагатай. Дублин ороход автобусаар нэг цаг хагас л явдаг.
Би яг юунд сэтгэл хангалуун бөгөөд талархалтай байна вэ гэдгээ илэрхийлэхэд зөвхөн ганц нөхцөл байдал хангалтгүй юм. Харин юунаас эхэлж ярих вэ? Жижиг дохио зангаа, биеийн хэлэмжид олон хүний боддогоос хавьгүй их зүйл нуугдаж байдаг юм. Гроня намайг биеэ бодоорой гэх ч юмуу, Патрик ямар нэгэн юм болвол надад шууд хэлээрэй гэдэг ч юмуу. Гроня бид хоёр Эвагийн өмнө өвдөглөж суугаад "ooohhhh okey pokey" гэж дуулж өгөхөд бид хоёрыг яг харь гаригийн хүн харж байгаа юм шиг харж байсныг би огт мартахгүй. Анх удаа Эвад зориулж дуу дуулж өгөхөд түүний нүд гайхан, гялалзан байхыг, хөлд орохыг, миний тэвэрт унтаж байхыг харах тэр мөчүүд бол би асар их үүрэг хариуцлагын хажуугаар ямар их аз жаргалтай байгаагаа болон зочлон ажиллаж буй гэр бүлээ өдөр бүр илүү сайн таньж мэдэрч байгаагаа ойлгосон үе байлаа. Эвагийн амьдралд би ямар их нөлөө үзүүлж байгаагаа мэдэрч, энэ үүрэг хариуцлага маань намайг хүн болж төлөвшихөд их тустай байгааг ойлгож байна. Мэдээжийн хэрэг би хааяа гэрээ санадаг. Нэг удаа ханиад хүрэхэд өөрийн дасал болсон зүйлээ маш их үгүйлэн санаж байлаа. Гэвч Гроня надад аяга халуун какао хийж өгсний дараа энэ мэдрэмж ор мөргүй арилсан юм. Нутагтаа байхад аав минь бие тавгүй үед яг л ингэдэг байлаа. Намайг шатаар уруудаад Эватай “hi” гэж зовиуртай мэндлэхэд, түүний “hey” гэж санаа зовнисон байдалтай хариулах нь надад аз жаргал мэдрүүлж байлаа. Миний зочилж ажилласан айл надад санаа тавьж байгаа нь хамгийн үнэ цэнтэй зүйл зүйл юм гэдгийг ойлгох хэрэгтэй.
Яг дөрвөн сарын өмнө би энэ гэр бүлийг танихгүй, бид огт танихгүй хүмүүс байсан. Огт танихгүй хүнийг гэртээ урина гэдэг нь хэзээ ч дутуу үнэлж болохгүй үнэхээр том итгэлийн асуудал юм. Тийм ч учраас өөрийн уригдан ажиллаж буй гэр бүлээ өдөр бүр дэмжин туслах боломж олдсонд маш их талархаж байна. Мөн өөрөө өөртэйгөө илүү их цагийг өнгөрөөж, хүнд хэцүү нөхцлөөс бие даан гарах чадвартай болоход минь маш их нөлөөлсөн.
Үүний зэрэгцээ би шинэ найз нөхөдтэй болж, өдөр бүр илүү олон шинэ хүнтэй танилцаж байна. Энд өнгөрүүлсэн хоёр сарын хугацаанд би маш их зүйлийг сурсан. Англи хэлний мэдлэгээ сайжруулаад зогсохгүй хүнтэй хэрхэн илүү сайн харилцаж, өөрийн болон бусдын хувийн орон зайг ялгаж сурсан. Эдгээр шинэ ур чадварыг эндээс эзэмшиж чадсан. Ерөнхийдөө надад асар их боломж байна. Энд ирээд ухаарч ойлгосон сурсан мэдсэн зүйлийг минь хэн ч надаас булааж авч чадахгүй гэдэгт би үнэхээр их баяртай байна. Үүнээс гадна би маш их зүйлийг сурч, нээж чадсан бөгөөд хүүхэд асрагчаар ажиллаагүй бол надад ийм боломж хэзээ ч олдохгүй байх байсан. Намайг урин ажиллуулсан зочин гэр бүлдээ маш их баярлалаа.
*Зочин гэр бүл маань нэрээ нууцлахыг хүссэн тул эсээнд дурдсан нэрс нь зохиомол болно.”
Анника, чин сэтгэлийн үгтэй сайхан эсээ бичиж илгээсэнд баярлалаа! Энэ завшааныг ашиглан танд дахин баяр хүргэе!
Ирланд улсад хүүхэд асрагчаар үргэлжлүүлэн ажиллах хугацаандаа цагийг сайхан өнгөрүүлэхийг хүсэн ерөөе!