Бианкагийн Австралид Au-Pair–аар ажилласан туршлага

Манай “Хөтөлбөрийн сурвалжлагч” ажлын хүрээнд Бианка Австрали улсад Au-Pair-аар ажиллаж байсан үеийнхээ талаар бидэнтэй хуваалцсан билээ. Танд таалагдана гэдэгт итгэж байна.

“Би Сидней хотод 6 сарын турш Au-Pair-аар ажиллаж, амьдарсан. Намайг Au-Pair-аар хүлээн авсан айл нэг эрэгтэй (7 настай), нэг эмэгтэй (6 настай) хоёр хүүхэдтэй. Хенри гэх нохойтой.

Мэдээж бүх зүйл эхэндээ маш хэцүү байсан хэдий ч би орчиндоо хурдан дасан зохицсон төдийгүй миний ажиллах айл намайг шууд л гэр бүлийн гишүүн мэт хүлээн авсан. Өмнөх асрагч нь намайг эхний хоёр өдөр дагалдан ажиллуулж, бүх чухал зүйлийг зааж өгсөнд нь би үнэхээр их талархаж байна. Шинэ гэр бүл маань бас надад зориулж хэд хэдэн жолооны хичээл орж билээ.

Бид маш хурдан хугацаанд өдөр тутам хийж заншсан зүйлтэй сайн баг болж чадсан. Өглөө нь ээжтэй нь хамт хүүхдүүдийг сургуульд явах бэлтгэл ханагадаг. Өглөөний цай, хичээлийн цүнхийг нь бэлтгэх, шүд угаалгах зэрэг нь миний гол ажил байсан. Хүүхдүүдээ сургуульд нь хүргэсний дараа үдээс хойш болтол угаалга хийх, бусад жижиг гэрийн ажлыг хийх завтай болдог байлаа. Долоо хоногт нэг удаа би хүнсээ цуглуулдаг байлаа. Гэхдээ бусад Au-Pair-тай уулзах эсвэл хот руу богино аялал хийх цаг надад хангалттай байдаг байсан. Үдээс хойш хүүхдүүдийг сургуулиас нь аваад жижиг зууш хийж өгч, гэрийн даалгаврыг нь хийхэд туслаад, ихэвчлэн тоглоомын талбайд тоглодог байсан. Оройн хоолны өмнө хүүхдүүд усанд орох шаардлагатай байдаг. Хоолыг би ээжтэй нь ээлжлэн хийдэг байв. Тэгээд оройн хоолоо цуг идэж, өдрийг хэрхэн өнгөрөөсөн талаараа ярилцана. Ийнхүү миний “ажлын өдөр” дуусдаг ч би хүүхдүүдийг унтах хүртэл зочны өрөөнд ээжтэй нь хамт байж байдаг байсан. Харин амралтын өдрүүдээр ямагт чөлөөтэй байдаг.

  

Чөлөөт цагаараа би ойрхон амьдардаг Au-Pair-уудтай уулздаг. Ихэнхдээ бид далайн эрэг юмуу хотын төв рүү явах эсвэл явган аялал хийдэг байсан. Тэр бүү хэл нэг удаа Мельбурн хот руу богино хугацааны амралтаар эсвэл далайн давлагаагаар гулгах (Surfcamp) бааз руу  очиж байлаа.

Au-Pair байсан үеэ эргэн бодоход надад зөвхөн эерэг дурсамжууд л санаанд бууж байна. Энэ гэр бүлтэй байхад би үнэхээр аж заргалтай байсан. Тэднийгээ их санаж байна. Би маш олон зүйл сурснаас гадна өөрийн төсөөлдгөөс ч илүү ихийг хийж чадах юм байна гэдгээ мэдэж авсан. Ийм алхам зориглон хийсэндээ би өөрөөрөө бахархаж, зөв ​​шийдвэр гаргасан гэж итгэл төгс хэлж чадна. Би өөртөө илүү итгэлтэй болсон ба Австралийн тайван амьдралын хэв маягийг биедээ тээж яваа.

Энэ онцгой цаг хугацааг би насан туршдаа мартахгүй. Ийм боломжийг нээж өгсөн бүх хүнд маш их талархаж байна. Герман гэр бүлээсээ гадна Австралид хоёр дахь гэр бүлтэй болсон төдийгүй тэдэн дээрээ дахин зочлон очихоор төлөвлөчихсөн байгаа.”

---

Туршлагаа хуваалцсан танд дахин талархал илэрхийлж, цаашдын ажилд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, Бианка!

Эх сурвалж: https://kulturist.com/blog/posts/au-pair-in-australien-ein-erfahrungsbericht-von-bianka/