“Гурван амьдрал, нэг жил
Энэхүү адал явдал маань герман, англи хэлний мэдлэгээ сайжруулахын зэрэгцээ таньж мэдэхгүй газрыг зорин, хувь хүний хувьд өсөн дэвжих, амьдарлаа өөр өнцгөөс харах хүндхэн шийдвэр гаргахаас эхэлсэн юм. Герман, англи хэлний мэдлэгээ сайжруулах нь миний ажил мэргэжилд ихээхэн чухал байлаа. Үүн дээр төсөөлж байсан эсвэл зөвхөн кинон дээр харж байсан амьдралын хэв маягийн талаарх мэдлэг орж байгаа юм.
Хэдийгээр эмээж байсан ч би өөрийн тав тухтай бүсээ орхиж, гадаад оронд шинэ туршлага хуримтлуулахыг хүссэн. Энэ тухай бодохоор л эргэлзээ, тээнэгэлзэл мэдрэгдэж, орхин одож буй өнгөрсөн амьдралаа санагалзсаар ирсэн юм. Би өөрийгөө зоригжуулсаар байлаа. Харин энэ бүхнийг одоо, энд мэдрэх боломж олгосонд талархаж байна.
Олон цагийн нислэгийн дараа зорилго маань бодитой болохыг мэдэрч, найрсаг, сайхан зантай гэр бүлтэй биечлэн танилцаж, өөрөө өөрийгөө өөрчилж чадах хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Намайг хүлээн авсан айлын ээж, аав хоёр миний зөвлөгч, найз, итгэлтэй хүн минь байв. Баяр, гунигтай, яах учраа олохгүй үед минь тэд үргэлж хажууд байдаг байсан.
Би Фрида гэдэг 4 настай дүүтэй. Тэр ярилцах, унших, судлах дуртай ба биеэ даасан, ухаалаг хүүхэд. Бас миний герман хэлний багш, Пиппи Лангштрумпф (Pippi Langstrumpf) ертөнцийн хөтөч байсан төдийгүй бид дахин дахин хамгийн шилдэг гүнж нар болдог байлаа. Надад бас Ада, Матти гэдэг хоёр настай хоёр ихэр дүү байгаа. Бид хамтдаа герман хэл, Биби Блоксбергийн дуу сурдаг. Легогоор жижиг улсуудыг босгодог бөгөөд зун тэр хоёр миний шивээсийг усаар угааж арилгах гэж уйгагүй оролдсон. Хэдийгээр шивээс минь арилаагүй ч сэтгэл сэргээсэн, хөгжилтэй мөч байлаа.
Au-pair хөтөлбөр нь надад нэгэн сайхан гэр бүлийн гишүүн болох боломжийг олгосон. Энэ өгүүлбэрийг хүн болгон л хэлдэг боловч миний хувьд бол бодитой учраас би аз жаргалтай байна. Мөн Германы үзэсгэлэнт газрууд болон орчин тойронтойгоо танилцах боломж олдсон. Намайг хүлээн авсан гэр бүлийнхээ олж өгсөн сургуулийн ачаар би дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүстэй холбоо тогтоож, тэдний соёл, уламжлал, амьдралын хэв маягийн талаар илүү ихийг мэдэж авсан. Өмнө нь идэж үзээгүй олон амттай зүйл идсэн. Мөн цаг агаар, амар амгалан байдал, хүмүүсийн эелдэг зан чанар нь надад гайхалтай санагдсан. Энэхүү өөр ертөнцийг үзэж, мэдрэх үнэхээр гайхалтай байлаа. Би оршихуй болон аливаа зүйлийг хийх, тайлбарлах, оролдох, бэлтгэх, эсрэгцүүлэх шинэ арга замыг харж, ойлгож, сурч чадсан төдийгүй тэр хүмүүсийн үнэт зүйл, ёс зүй, олон соёлт үзэл, ялгааг өөрийн биеэр мэдэрсэн.
Жижиг сажиг зүйл ч надад шинэ зүйл зааж өгч байлаа. Ирснээсээ хойш би суралцсаар л байгаа. Бие даасан байдал надад юу зааж өгдөг, дасан зохицох гэж юу гэсэн утгатай болох, хүүхэд надад юу зааж өгч чадах, бусдыг ойлгох нь ямар утгатай болохыг ойлгоод зогсохгүй,, хэн ч надаас булааж авч чадахгүй дурсамжтай үлдсэн.
Энэ бүхний дараа би эх орондоо ирээд гурав дахь амьдралаа эхлүүлэх нь тодорхой. Сайн сайхан ирээдүйд хүрэхэд туслах багаж нь миний шинээр сурсан хэл юм. Зүрх сэтгэлдээ тээж явах өнөр гэр бүлтэй болсон бөгөөд тэднийгээ их санах байх. Өөрийн туулсан амьдрал, бодит байдал, хүсэл мөрөөдөл, боломжийн талаар шинэ төсөөлөлтэй болсон. Далайг гатлах үедээ ямар их баян болно гэдгээ хэзээ ч төсөөлж байгаагүйгээрээ өсөн дэвжсэн.”
Сайхан туршлагаа хуваалцсан танд маш их баярлалаа. Йералдин! Таны ирээдүйд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!
Эх сурвалж: