Au-Pair нийгэмлэгээс улс орон даяар зохион байгуулдаг Au-Pair уулзалтын үеэр бид дахин цуглаж, санал бодлоо солилцож, Au-Pair байхдаа үзэж туулсан амьдрал, туршлагынхаа талаар ярилцах боломж олдсон юм. Бид Бранденбургийн хаалган дээр уулзаж, амьтны хүрээлэнд пикник хийсний дараа автобусаар Unter den Linden гудамжаар жаал явлаа. Манай усан онгоц Фридрих гудамжинд ирчихсэн хүлээж байв. Ойролцоогоор 60 шахам аялагчтай байсан тул тус хөлөг онгоцонд зөвхөн бид сууж, нэг цагийн турш Берлин хотын төв дэх үзэсгэлэнт газруудыг үзсэн. Дараа нь Illuseum музейг үзсэн бөгөөд тэнд олон төрлийн хуурмаг үзэгдэл, тэр ч байтугай өөрийн жинхэнэ толины тусгалыг харах боломжтой. Орой нь Рейхстаг, Рейхстагийн бөмбөгөр оройд зочлох боломж олдсон. Цаг харвасан сум шиг л өнгөрсөн ч нар жаргаагүй л байв. Бүр салах ёс хийх үед л бид бараг бүгдэнгийх нь нэрийг зөв дуудаж чаддаг болсоноо анзаарав.
Au-Pair нийгэмлэгийн баг хамт олны зүгээс нэгэн гайхалтай өдрийг хамт өнгөрүүлсэн оролцогчиддоо талархал илэрхийлж байна. Ирэх жилийг тэсэн ядан хүлээж байна!
Эх сурвалж: https://www.aupair-society.de/aupair-treffen-in-berlin-03-06-2023