Улаан өндөгний баярын өмнө тохиох 40 хоногийн мацаг барих заншил эхлэхээс өмнө бүх нийтээрээ дүрд хувиран, дуулж бүжиглэж, ханаталаа идэж уух зорилготой энэ баярыг Fasching- Fastnacht- Karneval гэж нэрлэнэ.
Бүх улс орон даяар жигд тэмдэглэдэггүй ч хамгийн том, сүр хүчтэй болдог нь германы Köln, Mainz, Düsseldorf болон Rio de Janeiro (Бразил), Venice (Итали) хотууд юм.
Энэ жил 2.8- 2.13 ны хооронд тэмдэглэн өнгөрүүлжээ.