Герман улсад Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийг 1993 оноос хойш тэмдэглэж ирсэн. Жил бүрийн 3-р сарын 8-ны өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн бүлэг, холбоод, намууд улс орон даяар өдөрлөг зохион байгуулдаг. ХБНГУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил, амьдралд тэгш боломж, тэгш хөдөлмөрт тэгш цалин өгөх, цагаач эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг сайжруулах, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, хууль бус худалдаалахтай тэмцэх зэрэг олон сэдвийг хамардаг.
2019 оноос хойш Берлин хотод Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн ба энэ нь Германы анхны муж болжээ. Харин 2023 оноос эхлэн 3 сарын 8-ны өдрийг Мекленбург-Өрнө Померан (Mecklenburg-Vorpommern) мужид бүх нийтийн амралтын өдөр болгожээ.
Эх сурвалж:
- http://Der Internationale Frauentag: Geschichte, Feiertag, Veranstaltungen | DGB
- http://Heute ist Weltfrauentag 2023: Feiertag, Ursprung, Bedeutung – die wichtigsten Infos zum 8. März (rnd.de)