2023 оны 10-р сард АНУ-ын засгийн газраас нийтэлсэн шинэ журам нь тус улсад хэрэгжиж буй Au-Pair хөтөлбөрийг сайжруулах зорилготой байсан хэдий ч үр дүн нь үүний эсрэг байна. Энэхүү шинэчлэл нь 1986 оноос хойш олон нийтийн дунд боломжийн нэр хүндтэй байсан Америк улсын Au-Pair хөтөлбөрийг эрсдэлд оруулж байгаа юм. Гэхдээ итгэл найдвараа алдаж болохгүй. Төлөвлөж буй шинэ дүрэм журмыг эсэргүүцэж болно. 2024 оны 1 сарын 29 хүртэл АНУ-ын департаментад олон нийт санал хүсэлтээ илгээх боломжтой.
Хийхээр төлөвлөж буй шинэчлэлийн сөрөг үр дагаврууд
- Соёлын солилцооны хөтөлбөр гэхээс илүүтэй ажил солилцооны хөтөлбөр болгон хөгжүүлэх
- Зардал чирэгдэл нэмэгдэх
- Олон улсын хамтын ажиллагааны түнш хоорондын чухал үүргийн үнэ цэнийг үнэгүйдүүлэх
- Хүлээн авагч гэр бүл болон Au-Pair зуучлагчдын тоо буурах
Хүлээн авагч гэр бүлийн хувьд цалин хөлсний зохицуулалт хэцүү болно
Инфляцын улмаас халаасны мөнгөн дүнг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс Au-Pair-ийн цалинг мужуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаарч цагийн 8-18 доллар хүртэл нэмэгдүүлэхээр болжээ.
Калифорниа эсвэл Вашингтон Ди Си зэрэг чинээлэг мужийн айлууд нь Au-Pair-даа долоо хоногт 40 цагийн 700 орчим доллар төлөх ёстой болно. Шинэчлэлийн дараа Au-Pair-д олгодог мөнгө дүн нь халаасны мөнгө гэхээс илүүтэй цалинтай дүйцэхээр болж байгаа юм. Au-Pair-ийн үүрэг даалгавар нь хаана эхэлж, хаана дуусахыг шийдэх хэцүү байдаг. Халаасны мөнгө, цалин нэмэгдэж байгаа ч өрхийн татварын хөнгөлөлт 2008 оны түвшинд хэвээр байна. Ирээдүйд олон гэр бүр Au-Pair хүлээн авах боломжгүй болж, эрэлт эрс буурна гэж болгоомжилж байгаа юм. Нэмээд хэлэхэд, хүлээн авагч гэр бүл нь ирээдүйд Au-Pair-даа хувийн угаалгын өрөө гаргаж өгөх үүрэгтэй болж байна.
Дархлаажуулалт, жолоо барих арвин туршлага болон хүлээн авагч айлаа солих нь Au-Pair-уудын хувьд илүү төвөгтэй болно
Ирээдүйд Au-Pair-ууд стандартаас хол давсан өргөн хүрээний дархлаажуулалтын гэрчилгээ авах шаардлагатай болно. Ялангуяа оршин суух хугацаандаа машин жолоодох шаардлагатай эсвэл жолоодохыг хүсвэл жолооны үнэмлэхээ дор хаяж нэг жил эзэмшсэн байх шаардлага тулгардаг. Энэ нь ахлах сургуулиа төгсөөд шууд Au-Pair болж буй герман залууст хэцүү байдаг. Au-Pair-ийг мөн тодорхой хугацааны дараа хүлээн авагч гэр бүлээ солихоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хэрэв асуудал тулгарвал Au-Pair-ын гэрээгээ цуцлахаас өөр аргагүй.
Зардал чирэгдэл нэмэгдэх
Шинэ журам нь ерөнхийдөө холбогдох бүх хүний захиргааны зардал чирэгдлийг ихээхэн нэмэгдүүлэхээр байна: Тус улсын хилээр нэвтрэхээс өмнө Au-Pair болон хүлээн авагч гэр бүл нь ивээн тэтгэгч гэж нэрлэгддэг тусгай зөвшөөрөлтэй АНУ-ын байгууллагаас зөвшөөрөл авах ёстой ба бичгээр гэрээ хийх шаардлагатай. Эдгээр гэрээ нь цагийн хуваарь, зөвшөөрөгдсөн ажил үүрэг, шаардлагатай багц мэдээллийг агуулсан байх ёстой. Жилийн туршид гарсан аливаа өөрчлөлт нь бүх талуудаар батлагдах ёстой шинэчилсэн гэрээг шаарддаг. Хүлээн авагч гэр бүл нь мөн цаг бүртгэлийн маягт бөглөж, ивээн тэтгэгч байгууллагад өгөх ёстой. Мөн ивээн тэтгэгч байгууллагатай хамтран ажилладаг төдийгүй Au-Pair-уудтай нягт холбоотой байдаг германы Au-Pair агентлагуудын үүрэг мэдэгдэхүйц багасаж байна.
АНУ-Au-Pair хөтөлбөрийг эерэгээр өөрчлөхөд та туслаарай!
Олон нийт, мөн германчуудыг энэхүү журмын талаар санал бодлоо илэрхийлэхийг уриалж байна. АНУ-ын Конгресст мөн хандсан. Санал хураах хугацаа дууссаны дараа олон нийтийн санал хүсэлтийг харгалзан хэрэгжүүлэх шийдвэр гаргана. Саналыг АНУ-ын Төрийн департаментад 2024 оны 1-р сарын 28-ны дотор өгөх ёстой. Таны оролцоо чухал!