Karfreitag бол Христийн дахин амилсны баярын өмнөх баасан гараг бөгөөд энэ өдөр Христийн цовдлолтыг эргэн дурсдаг. Энэ жилийн (2024) Karfreitag 3-р сарын 29-нд тохиож байгаа ба энэ өдрийг германд бүх нийтийн амралтын өдөр гэж үздэг. Мөн сүмийг баяр ёслолоор чимэглэдэггүй, хонх дугардаггүй байна. Түүнчлэн клуб, диско цэнгээний газруудад бүжиглэх, театрын тоглолт, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог. Христэд итгэгчид энэ өдөр архи, амттан мөн хэрэглэдэггүй байна.