Ostern | Ostersonntag | Ostermontag

Ostern буюу улаан өндөгний баярыг хүүхдүүд улаан өндөгний баярын өндөг, туулай, бэлэггүйгээр төсөөлөхгүй билээ. Тэгвэл энэ баярыг яагаад тэмдэглэх болсон, ямар утга агуулгатай вэ?

Христийн шашинд Улаан өндөгний баярыг хамгийн чухал баяр гэж үздэг. Энэхүү баяраар Есүс Христийн дахин амилсан өдрийг тэмдэглэдэг. Христийн дахин амилсны баяр нь итгэл найдвар, дахин амилалтын тухай тунхагладаг.

Герман улсад хүмүүс Ostersonntag буюу улаан өндөгний баярын ням гараг, Ostermontag буюу улаан өндөгний баярын даваа гараг хэмээн тус хоёр өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг. Улаан өндөгний баярын ням гараг нь Христийн дахин мэндэлсэн өдөр, харин улаан өндөгний даваа гараг нь Христ хоёр шавьдаа анх үзэгдсэн өдөр ба энэ өдөр герман улсад бүх нийтийн амралтын өдөр юм.

Энэ жил (2024 он) Ostersonntag буюу улаан өндөгний баярын ням гараг нь 3-р сарын 31-нд тохиож байгаа бол Ostermontag буюу улаан өндөгний баярын даваа гараг нь 4-р сарын 1-нд тохиож байна.

 

Эх сурвалж:

https://www.tagesspiegel.de/

https://www.ferienwiki.de/feiertage/ostermontag