Hey, hey Норвегид тавтай морил!
Сканденивийн бүс нутагт байрлах үзэсгэлэнт Норвегийн орныг би хагас жилийн өмнөөс “Гэр”-ээ гэж дуудах эрхтэй болсон билээ. 2023 оны 7 дугаар сарын эхнээс Au Pair хөтөлбөрөөр дамжуулан энэ улсын нийслэл Осло хотод нэгэн найрсаг гэр бүлтэй хамт амьдрах болсон юм.
Энд надад бүх зүйл яг одоо байгаагаараа таалагдаж байгаа ч миний анхны төлөвлөгөөнөөс бага зэрэг өөр юм . Швед улсад амьдрахыг маш удаан мөрөөдсөн миний мөрөөдлөө биелүүлэх төлөвлөгөө тус улсад нэг жил Au Pair хийх байлаа. Удаан хугацааны туршид мөрөөдөж байсан ч өргөдөл гаргах, бүртгэл хийх үйл явцынхаа үеэр одоо хамт амьдарч буй гэр бүлтэйгээ танилцаж, анхныхаа ярилцлагын үеэр л “Би энэ гэр бүлтэй хамт ирэх нэг жилийг өнгөрүүлж чадна“ гэсэн итгэл төрж Шведийг биш Норвегийг зорих болсон юм. Надад зөвхөн энэ найрсаг гэр бүлтэй амьдрах бус Швед түүнчлэн Норвег хоёуланг нь танин мэдэх боломж олдсон юм. Миний хувьд соёл, шинэ хэл судлах, орчин тойрноо танин мэдэх, шинэ найз нөхөдтэй болох, Карл Ионханхийн гүүрээр алхах, зүгээр л Дайхманий номын санд ороод л гарах, зочин айлынхантайгаа аялалд явах нь үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан.
Талархаад баршгүй зүйлсийн нэг бол зочин айлтайгаа хамт аялах. Намайг ирээд дөнгөж хоёрхон долоо хонож байхад бид хамтдаа зочин айлынхаа ээж Элизабэтийн төрсөн нутаг Исланд руу хамтдаа ниссэн юм. Тэр бол зөвхөн өөрийнхөө охинд бус миний хувьд ч мөн хамгийн эелдэг, ухаантай, сайхан ээж юм. Исландад надад зөвхөн зочин айлынхныгаа илүү танилцахаас гадна мөн тэдний найз нөхөдтэй ч танилцах боломж гарсан юм. Оройн хоол, Бүхээгтэй аялал, мөхөөлдөс идэх гээд шинэхэн гэрлэсэн мэт дотно хосууд болон тэдний хүүхдүүдтэй хамт хаана ч явсан би үргэлж л халуун дотноор уригдаж байснаа би мэдээж хэзээ ч мартахгүй. Зөвхөн Исландад ч бус Ослод ч би яг л энэ гэр бүлийн нэг салшгүй хэсэг шиг санагдтал тийм сайхан халуун дотно мэдрэмж намрын аяллын үеэр ч өөрчлөгдөөгүй хэвээрээ байв. Есдүгээр сарын сүүлээс Аравдугаар сарын эхэн хүртэл бид бүгдээрээ зочин айлын аав Zach-ийн төрсөн нутаг Австралийн Ферт (Perth) хотыг зорив. Тэр бол үнэхээр сайн тогоочоос гадна маш сайн унадаг дугуйчин, мөн яг л эхнэр шигээ хөдөлмөрч, хичээнгүй нэгэн. Би энэ улсад Zach-ийн ээж аав, түүний дүү болон зочин айлынхаа аав ээжийн австрали найз нөхөдтэй танилцах завшаан дахин тохиосон юм. Энэ аялалд үүнээс гадна сайхан зүйлс зөндөө бий. Нар жаргахтай зэрэгцэн хамтдаа идсэн оройн хоол, гэр бүлээрээ бүтэн өдрийг хамт өнгөрүүлсэн амьтны хүрээлэн, амьдралдаа анх удаа каола баавгай, кингаруу харсан тэр мөчүүд, зочин айлынхаа хүүхдүүд болох Эмбла болон Катлатай хамт зурсан зургууд, зочин айлынхаа аав ээж, эмээ өвөөтэй хамт хөзөр тоглосон оройг би хэзээ ч мартахгүй. Миний хувьд энд өнгөрүүлсэн сүүлийн 6 сар бол миний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөм, сайхан үе байсан нь дамжиггүй. Бараг хагас жилийн өмнөхөн л ахлах сургуулиа төгссөн, хоёр долоо хоногоос илүү гэрээсээ холдож үзээгүй, Ханноверийн ойролцоо амьдардаг 20 настай залуухан эмэгтэй байлаа. Зоригтой байж, урьд өмнө хийж үзээгүй зүйлсээ хийж үзэх нь сайн үр дүнг дагуулж, үнэ цэнийг би болгодог гэдгийг би энэ 6 сарын дотор ойлголоо. Норвег руу ниссэн нислэг маань миний хамгийн анхны, ганц ч очиж үзээгүй улс руугаа, зөвхөн видео дуудлагаас л таних гэр бүл рүүгээ ниссэн нислэг байлаа. Бүх зүйл буруугаар эргэж, надад огт таалагдахгүй байж болох байсан ч азаар надад тийм зүйл огт тохиолдоогүй юм. Одоо байгаа бүх зүйлд, тааралдсан боломж бүрд талархаж байна. Эмбла Катла хоёрыг харах, тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлэх нь үгээр хэлэхийг аргагүй хөгжилтэй. Тэр хоёр үдээс хойш цагийг гадаа болон дотор хэрхэн өнгөрүүлж болох талаар санаагаар дүүрэн. Бид цасаар хүн хийж, ном уншиж, тоглоомын талбай явж, эвлүүлдэг тоглоомоор тоглож өдрийн ихэнх цагийг өнгөрүүлнэ. Эмбла бол нөхөрсөг, илэн далангүй, бүх зүйлд нээлттэй сэргэлэн охин. Тэр яг л эгч шигээ бага наснаасаа эхлэн олон хэл сурч буй азтай нэгэн. Би түүнээс ойлгохгүй англи хэлнийхээ тухай асуухаас гадна тэр миний нэрвэгч хэлний хичээлд ч мөн байнга туслахад бэлэн байдаг. Би түүнтэй хамт цанаар гулгахаа тэсэн ядан хүлээж бид хоёр өглөө бүр сургууль явах замдаа догдлон ярилцдаг. Катлатай хамт байхад цаг нисэх мэт л хурдан өнгөрдөг. Түүнийг үдээс хойш тэргэнд нь унтуулаад түрээд алхах, цэцэрлэгээс нь авахад баярлан над руу гүйж Сайн уу Мина гэж хэлэх мөчүүд үгээр хэлэхийн аргагүй дотно дулаан мэдрэмжийг төрүүлдэг . Энэ сайхан мөч бүрийн ард би маш их хариуцлага хүлээж байгаа ч түүнээс дутахааргүй их туршлагыг ч мөн цуглуулж байгаадаа би үнэхээр баяртай байна. Анх метронд тэдэнд ном уншиж, дуулж өгөх нь үнэхээр ичмээр байсан ч тэдний тэгж их баярлаж байгааг хараад надад бусад хүмүүсийн юу бодох нь огт хамаагүй болсон. Тоглоомын талбай дээр бусад эцэг эхчүүдтэй норвегоор ярих нь үнэхээр хэцүү санагддаг ч энэ бол миний хэлээ давтах боломж гэдгийг харвал тийм ч хэцүү биш юм. Мэдээж би герман дах гэр бүл найз нөхдөө санаж, бүх зүйл санаснаар болохгүй өдрүүд ч надад тохиолддог. Хэдий хэсэг хугацаанд гэр бүлээсээ хол байгаа ч тэд минь үргэлж л өмнөх шигээ намайг үргэлж дэмжиж урам зориг өгдөг . Энд бүхэл бүтэн гэр бүл миний төлөө яг л миний төрсөн гэр бүл, найз нөхөд шиг үргэлж миний ард итгэлтэй байгааг мэдрэх үнэхээр сайхан. Би Au Pair жилийнхээ хоёрдугаар хагас буюу ирэх хавар, зун болж хэлний курсээ төгсөж, олон шинэ найз нөхөдтэй болж Осло хотын өөр нэгэн өнгө төрөхийг харж илүү сайн танилцахыг тэсэн ядан хүлээж байна. Au Pair-аар олж авсан туршлага насан туршид минь намайг дагаж амьдралд минь хэрэг болно гэдэгт би итгэлтэй байна. Зөвхөн сүүлийн 6 сард л гэхэд би шинэ улс руу нүүж, англи хэлээ сайжруулж, Норвег хэл сурч, бусад орны хүмүүстэй танилцаж, тэдэнтэй өөрийнхөө соёлоо хуваалцаж байгаа даа би туйлын ихээр баяртай байна.
Хүндэтгэсэн Марленэ (Marlene)