Цэцэг ногоо дэлгэрч Герман оронд аль хэдийн хаврын улирал айлчлан ирж ажилсаг зөгий, хэдгэнүүд ажилдаа оржээ. Тэднийг хамгаалах тусдаа хууль байдгийг мэдэх үү?
Ихэнх хүмүүс хэдгэнэ зөгийнөөс айснаас болж тэднийг үргээхдээ гэмтээх, алах тохиолдол гардаг. Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Байгаль хамгаалах (BNatSchG) хуульд заасны дагуу дээр дурдсан шавжийг гэмтээсэн тохиолдолд захиргааны хэргийн зөрчилд тооцогдож 10.000 хүртэлх еврогоор торгох ба алсан тохиолдолд хорих ял хүртэл оногдуулах боломжтой юм.
Хэдгэнэ зөгий нь зөвхөн зөгийн бал үйлдвэрлээд зогсохгүй байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад гол чухал нөлөө үзүүлдэг байна.
Доорх зургаар шалтгаангүй хэдгэнэ барих, гэмтээх, амийг нь хороосон тохиолдолд ногдуулах торгуулийн хэмжээг мужаар харуулсан статистик мэдээллийг үзүүлж байна.
Улаанаар: Хэдгэнэ
Саарлаар: тусгай хамгаалагдсан хэдгэнэ( устах эрсдэлд орж буй)
Тоон дүн: ногдуулах торгуулийн хэмжээ Еврогоор тэмдэглэсэн.
Жишээ нь: Хамгийн өндөр торгууль болох 50 мянган ервог Nordrhein-Westfalen мужид оногдуулдаг байна.