Isabelle-гийн Ирланд улсад Au Pair хийсэн туршлага

Сайн уу намайг Isabelle гэдэг 18 настай. Би 8 сарын турш Ирландад 7 настай хүүтэй зочин айлтай хамт амьдарсан туршлагаа та бүхэнд хуваалцах гэж байна. Миний энгийн нэг өдөр үдээс хойш зочин айлынхаа хүүг сургуулиас нь авахаас эхэлдэг. Гэртээ ирээд хэсэг амарсаныхаа дараа бид хамтдаа түүний сургуулийн гэрийн даалгавар болон миний өгдөг гэрийн даалгаврыг (би түүнд герман хэл зааж өгч байгаа) хийчихвэл үлдсэн цагийг тоглож өнгөрүүлдэг. Чөлөөт цагаа бид цаг агаар сайхан байвал гадаа хөршүүдийн хүүхдүүдтэй тоглох, эсвэл хоёулханаа цагийг шохойгоор зурж, трамполин үсэрч, бөмбөгөөр тоглож, усан буугаар буудалцаж өнгөрүүлдэг. Заримдаа зүгээр л санаанд орсоноо л хийнэ. Оройхон тийш би оройн хоолоо бэлдэж хамтдаа хооллоно. Түүний дараагаар зочин айлын маань аав ээж ирж, хүү орондоо орох хүртэл хамтдаа Netflix үзнэ. Хөл хорио дууссанаас хойш амралтын өдрүүдэд би үргэлж завтай болсон учраас facebook, whatsapp-аар танилцсан AU PAIR хөтөлбөрийн бусад оролцогчидтойгоо уулзаж тойрон аялал хийж Ирландын заавал үзэх ёстой газруудыг үзэж энэ улсын үзэсгэлэнт төрхтэй танилцсан юм. Au Pair-аар гадаадад өнгөрүүлсэн энэ цаг хугацаа намайг хувь хуний минь хувьд асар ихээр, эерэгээр өөрчилсөн. Дахин нэг шинэ гэр бүл, хоёр дах нутагтай болж туршлага түүхээ хуваалцах шинэхэн найзуудтай болсон. Түүнээс гадна би тоолж барашгүй их шинэ зүйлсийг сурч, өөрийгөө хөгжүүлэн бас англи хэлээ сайжруулж өөрийгөө өөр нэг түвшинд авчирч чадлаа. Эндээс харахад энд өнгөрүүлсэн 8 сар миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэгд албан ёсоор тооцогдоно. Би энэ талаар хэд дахин бодсон ч эргээд энэ шийдвэрийг ямар ч эргэлзээгүйгээр дахин давтах байсан. Үүнээс гадна би бүх залуучуудад хүүхэдтэй цагийг дуртай өнгөрүүлдэг бол энэ хөтөлбөрийг санал болгомоор байна (хүүхэдтэй ажиллах энэ нь хөтөлбөрийн хамгийн том хэсэг шүү дээ). Covid-оос болж би бүх зүйлийг энгийнээр цар тахалгүй үеийнх шиг хийх боломжгүй байсан ч би шийдвэрээ өөрчлөхгүй байсан. Жижиг энгийн зүйлсээс том зүйлсийг эхлүүлж болдгийг олж харсандаа талархалтай байна. Эх нутгаасаа гарсан цагт хүн бүр алхам тутамдаа суралцаж байдаг гэхдээ ихэнхдээ өөрийгөө өөр өнцгөөс танин мэдэх аялал байдаг. Зүгээр л энэ адал явдалыг эхлүүлэх нь өөрөө хамгийн том шийдвэр. Гэхдээ та хэзээ ч харамсахгүй гэдгийг нь амлаж байна. Баяртай!

Эх сурвалж: https://kulturist.com/blog/posts/au-pair-in-irland-ein-erfahrungsbericht-von-isabelle/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1Bfnp3vjpxo2D9osSreEXrzJgr9V0uB3UTvXYZsh7Y3_boYNWXBcmQDDM_aem_xnJYXG--PoSMsdUCQx8Zug