ХБНГУ-ын Au-Pair соёлын солилцооны хөтөлбөрийн “Mongolian Au-Pair тэтгэлэг 2024” зарлагдлаа.

Натуршутц монгол компанийн дэргэдэх Гарьд сангаас “Mongolian Au-Pair тэтгэлэг 2024” 2 дахь жилдээ зарлаж байна. 18-26 насны Англи хэлний В2 мэдлэгтэй, гадаад оронд амьдрах, суралцах, аялах өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй залуучуудад “Au-Pair олон улсын соёлын солилцооны хөтөлбөр”-р дамжуулан хөгжих боломж олгох зорилгоор уг тэтгэлгийг хэрэгжүүлж байгаа билээ.

Au-Pair олон улсын соёлын солилцооны хөтөлбөрийн тухай:

Европийн Зөвлөлийн гишүүн орнууд анх 1969 онд CETS 068 - European Agreement on "Au-pair" Placement хөтөлбөрийг баталсанаар 18-26 насны залуусд тодорхой нэг улсын зочин айлд амьдрангаа тухайн орны хэлийг сурч, түүх соёлтой танилцах боломжийг нээж өгсөн юм. Өдгөө 50 гаруй жилийн түүхтэй уг хөтөлбөрт дэлхийн 45 улс орны мянга мянган залуус хамрагдсаар байна. Au-Pair зочин айлд амьдрах хугацаандаа гэрийн ажилд туслан, хүүхэд харж асран гэр бүлийн гишүүний адил амьдарна. Зочин айлаас Au-Pair залууст өдөр тутмын хэрэгцээний мөнгө өгөх, байр, хоолоор хангах, даатгал төлөх зэрэг амьдралын анхан шатны бүх хэрэгцээ шаардлагыг хангаж өгдөг.

Хөтөлбөрийн давуу талууд:

  1. Цалинтай
  2. Байр, хоолтой
  3. Эрүүл мэндийн даатгалтай
  4. Герман улсын аль мужид зорчих боломжтой 1 жилийн вагоны билеттэй.
  5. Европын орнуудаар аялах эрхтэй виз
  6. Банкны баталгаа, орлого нотлох шаардлагагүй

 

Хөтөлбөрийн ашиг тус:

  1. Хувь хүний хөгжилд маш олон төрлийн ахиц гарч амьдралын чанараа сайжруулж чаддаг: Бие даан амьдрах, цагийн менежмент, төлөвлөлт, олон улсын хүмүүстэй харилцах харилцаа чадварт суралцах, өөрийн санхүүгээ удирдах чадварыг олж авдаг.
  2. Гадаад хэлний мэдлэг буюу Герман хэлийг орчинд нь 100% практик орчинд сурах
  3. Олон улсын гэр бүл, найз нөхөдтэй болох
  4. Өөрийн мөнгөөр анх удаа Европын улс орнуудаар аялж, ДУРСАМЖ ДҮҮРЭН туршлага хуримтлуулдаг
  5. Олон улсын туршлага олж авсан CV нь ажил амьдралын карьерт нөлөөлдөг
  6. Европт суралцах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлээрээ ажиллах боломжоо нээдэг.

 

2023 оны тэтгэлгийн эзэн А.Дэлгэржаргалын хөтөлбөрт хамрагдсан цуврал нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй.

 

Тэтгэлэг: Монголоос Герман улс руу Au-Pair хөтөлбөрт хамрагдахад шаардлагатай зардал, 2 талын нислэгийн тийзийг 100% ивээн тэтгэнэ.

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  • Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй

Хөтөлбөрийн олон улсын визний шаардлага: 

  • 18-26 насны
  • Гэрлээгүй
  • Хүүхэдгүй

Энэ жилийн тэтгэлгийн шалтгаруулалт маань дараах 2 үе шаттай байна.

  1. Анкет шалгаруулалт
  2. Ярилцлагын шалгаруулалт

Тэтгэлгийн хүсэлтийг 7 сарын 30-с 8 сарын 23-г дуустал хүлээн авах ба сонгон шалгаруулалт 8 сарын 26-аас 30-ны хооронд явагдана.

Тэтгэлгийн хүсэлтийг https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe_pQuiOxwptnUYqUB1DoEDBd2qWp8UdpcfdPrv7JWrHSUhYw/viewform хаягаар орж, анкетыг бүрэн бөглөж, видео танилцуулга хавсаргана.

Вебсайт: www.naturschutz.mn

Холбоо барих утас: 7711-6906

Фейсбүүк пейж хуудас: Naturschutz Mongol Culture Exchange