Хэрэв та Германд суралцах хүсэлтэй ч хаанаас эхэлж, юу хийхээ мэдэхгүй байгаа бол таны хийх хэрэгтэй 8 алхамыг хүргэж байна. Эдгээрийг нэг нэгээр нь хийснээр та яг одоо хаана байгаа, Германд сурах мөрөөдлөө бодит болгохын тулд хийх ёстойгоо хянаад явах боломжтой.
Алхам 1. Суралцах хөтөлбөрөө олох /Герман суралцах шийдвэр гаргахаас дор хаяж 3 сарын өмнө шийдэх/
Герман сурах эхний алхам бол та өөртөө тохирох сургуулийг олох болон өөрийн сонирхолд нийцсэн сургалтын хөтөлбөрийг сонгох явдал юм. Германд суралцах шийдвэр гаргахаас дор хаяж 3 сарын өмнө суралцах мэргэжлийн чиглэлээр сурахаа бодоорой. Үүний дараах 3 сард Германы их дээд сургуулиудыг ямар чиглэлээр сургалт явуулдаг талаар судалж сургуулиа сонгоорой.
Германы их дээд сургуулиудын жагсаалтыг энд орууллаа.
Алхам 2. Элсэлтийн шаардлагатай танилцах /Элсэлт эхлэхээс 2 долоо хоногийн өмнө өгөх/
Та ямар их сургууль, ямар сургалтын хөтөлбөрт хамрагдахаа шийдсэн тул элсэлтийн бүхий л шаардлагыг шалгаарай. /Их сургуулийн вэбсайт болон элсэлтийн шаардлагын хэсгийг харна уу/ Элсэлтийн шаардлага нь их сургууль болон таны сонгосон сургалтын төрлөөс хамаарч өөр өөр байдгийг анхаараарай. Хугацаагаа тулгах эсвэл бичиг баримт дутуу байх нь элсэлтээ хойшлуулах, татгалзсан хариу авах хамгийн нийтлэг алдаа болдог тул бичиг баримтаа эрт бэлтгэх хэрэгтэй.
Жишээ нь: Герман хэлний түвшин тогтоох шалгалт өгөхийн тулд та дор хаяж 3 сар хэлний бэлтгэлд суух шаардлагатай болно.
Мөн бичиг баримтаа хууль ёсны дагуу баталгаажуулах /наториат г.м/ үйл явцад саатал гарч болзошгүй тул дор хаяж 4 сарын өмнө бичиг баримтаа бэлдэх хэрэгтэй.
Алхам 3. Герман хэл сурах /хүсэлт илгээхээс дор хаяж 6 сарын өмнөөс сурч эхлэх/
Хэдий та Англи хэлтэй хөтөлбөр сонгож болох ч их сургуульд амжилттай суралцах эсэх нь таны Герман хэлний мэдлэгээс ихээхэн хамаарна. Германд ихэнх бакараврын сургалтыг эх хэлээр заадаг. Харин бакалавраас дээш түвшний сургалтыг хэсэгчлэн Герман хэл дээ заадаг. Тиймээс та Герман хэлний анхан шатны мэдлэг эзэмшихийн тулд 6 сарын өмнөөс сурч эхлэхийг зөвлөж байна.
Хэрэв та Герман хэлийг орчинд нь үр дүнтэй сурахыг хүсвэл 1 жилийн Au-Pair соёлын солилцооны хөтөлбөрийг санал болгож байна.
Au-Pair хөтөлбөрийн талаар мэдээллийг эндээс аваарай.
Алхам 4. Санхүүгийн нөөцөө бүрдүүлэх
Дараагийн алхам бол Германд амьдрах, суралцахад шаардлагатай санхүүгийн боломж байгаа эсэхийг шалгах явдал юм. Германд олон улсын оюутан хамгийн багадаа 11,208 еврогийн хөрөнгөтэй байх ёстой бөгөөд энэ нь оюутны сургалтын эхний жилийн амьдрах зардлыг нөхөхөд хангалттай гэж үздэг. Энэ хэмжээний мөнгийг Герман банкны хаалттай дансанд байршуулах шаардлагатай. Тэтгэлэгт хамрагдсанаас бусад тохиолдолд их сургуульд элсэх өргөдөл гаргахаасаа өмнө мөнгөө хуримтлуулж, санхүүгийн боломжоо баталгаажуулахыг зөвлөж байна.
Үргэлжлэлийг ......
Эх сурвалж: https://www.studying-in-germany.org/how-to-study-in-germany/