Германы нийтийн тээвэр

ХОТ ДОТОР АВТОБУС, ГАЛТ ТЭРГЭЭР ЗОРЧИХ НЬ: 


Германд нийтийн тээврийн хэрэгслийг öffentlicher Personennahverkehr буюу зүгээр л ÖPNV гэж нэрлэдэг. Үүнд автобус, галт тэрэг (газар доорх галт тэрэг, метроны галт тэрэг, трамвай) багтана. Цагийн хуваарийг бүх зогсоол дээр байрлуулсан. Цагийн хуваарь нь аль шугам хаашаа, хэзээ, зогсолт бүрт хэр удаан хүрэхийг харуулсан байна. Ихэнх тохиолдолд нийтийн тээвэр цагтаа ирдэг. Бямба, Ням гараг, амралтын өдрүүдэд автобус, галт тэрэг ажлын өдрүүдээс бага явдаг. Та галт тэрэг, автобусны буудал, орон нутгийн аялал жуулчлалын газраас маршрутын зураг авах боломжтой. Ихэнх нийтийн тээврийн хэрэгсэлд тасалбар шаардлагатай байдаг. 

Байршил болон тээврийн хэрэгслээс хамааран тасалбарыг та суухаасаа өмнө апп-аар дамжуулан тасалбарын машинаас эсвэл тээврийн хэрэгслээс худалдаж авах боломжтой. Заримдаа машинууд зөвхөн бэлэн мөнгө хүлээн авдаг тул бэлтгэлтэй байгаарай.

Зураг 1: Тасалбар захиалах апп

 

Зураг 2: Тасалбар хэвлэх машин / Тасалбар баталгаажуулж тамгалах төхөөрөмж

Тасалбараа баталгаажуулсан эсэхээ шалгаарай! Зарим тасалбарууд машинаас гарч ирэхэд аль хэдийн баталгааждаг бол заримыг нь нэмэлтээр баталгаажуулах шаардлагатай байдаг. Галт тэрэгний өртөө эсвэл автобус эсвэл галт тэрэгний дотор талд баталгаажуулалтын тамга дардаг төхөөрөмжүүдийг хайж олоорой. Хэрэв тасалбар баталгаажаагүй бол та тасалбаргүй явж байгаатай адил байдаг. 

Хэрэв танд сарын хугацаанд хүчинтэй тасалбар байгаа бол өөр тасалбар худалдаж авах шаардлагагүй. Харин шалгуулсан бол паспорт эсвэл бусад үнэмлэхтэйгээ хамт үзүүлэх ёстой.

УЛС ХООРОНД ГАЛТ ТЭРГЭЭР ЗОРЧИХ НЬ: 


Германд галт тэргээр аялах нь ихэвчлэн хурдан бөгөөд тохиромжтой байдаг. Intercityexpress (ICE), Intercity (IC) эсвэл Eurocity (EC) зэрэг хурдан галт тэрэгний тасалбар нь орон нутгийн галт тэрэгний тасалбараас илүү үнэтэй байдаг. Орон нутгийн галт тэрэгний үйлчилгээнд Interregio (IR), Regional Express (RE) болон Regionalbahn (RB) орно.

Галт тэргээр аялах нь ерөнхийдөө хямд биш бөгөөд ялангуяа та төлөвлөгөөгүй тааваахаа аялахыг хүсч байгаа хүмүүст.  Гэхдээ тасалбараа аль болох эрт худалдаж авснаар мөнгөө хэмнэж болно. Таныг галт тэрэгний буудлын лангуун дээр, тавцан дээрх машинууд дээр эсвэл Deutsche Bahn вэбсайт эсвэл програм дээр онлайнаар захиалахад хямдралтай үнээр санал болгодог.

Хэрэв та галт тэргээр байнга явдаг бол BahnCard худалдаж авах талаар бодож үзээрэй. Энэхүү карт нь аль картыг худалдан авахаас хамааран ердийн тарифаас 25, 50, 100% хөнгөлөлт эдлэх эрхтэй. Мөн амралтын өдрүүдийн тасалбар гэх мэт олон онцгой саналууд байдаг бөгөөд энэ нь амралтын өдрүүдэд тав хүртэлх хүн орон нутгийн тээврийн хэрэгслээр бүтэн өдрийн турш явах боломжтой юм. Өөр нэг санал бол Quer-durchs-Land-Ticket юм. Үүгээр та Герман даяар бүх бүс нутгийн галт тэргэнд өдөрт 4 хүртэлх найзтайгаа аялах боломжтой.

БУСАД СОНГОЛТ: ТАКСИ, МАШИН, УНАА ХУВААЛЦАХ 

ТАКСИ

Германд таксинд явах нь харьцангуй үнэтэй байдаг. Хот бүрт үнэ бага зэрэг ялгаатай. Та километр тутамд 1.50 еврогоос гурван евро төлөх ёстой. Ихэнхдээ тоолуурыг эхлүүлэхэд 2.50-3.50 еврогийн үндсэн үнэ байдаг. Хэрэв та бусадтай тасалбараа хуваалцаж чадвал, ялангуяа шөнийн автобус эсвэл сүүлчийн галт тэрэгнээс хоцорсон бол таксигаар явах боломжтой.

Хотуудын таксины зогсоол дээр такси хүлээж байх боломжтой. Та мөн утсаар эсвэл онлайнаар захиалж, тодорхой байршилд захиалж болно. Орон нутгийн таксины диспетчерүүдийн утасны дугаарыг интернетээс олох боломжтой.

МАШИН ТҮРЭЭСЛЭХ

Германд машин жолоодохын тулд танд хүчинтэй жолооны үнэмлэх хэрэгтэй. Таны ЕХ-ны гишүүн улсын жолооны үнэмлэх ерөнхийдөө энд хүчинтэй байна. ЕХ-ны бус лицензүүд тодрхой дүрэм журмын дагуу байна. Монгол улсаас олгодог олон улсын жолооны үнэмлэх Герман улсад 6 сар хүчинтэй байдаг. 

Эх сурвалж: https://www.study-in-germany.de/en/germany/everyday-life/transportation/