18-26 насны Англи хэлний В2 мэдлэгтэй, гадаад оронд амьдрах, суралцах, аялах өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй залуучуудад “Au-Pair олон улсын соёлын солилцооны хөтөлбөр”-р дамжуулан хөгжих боломж олгох зорилгоор Натуршутц Монгол компанийн дэргэдэх Гарьд сангаас 2 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Mongolian Au-Pair 2024" тэтгэлгийг хэрэгжүүлсэн билээ.
Уг тэтгэлгийн эзнээр Энхбаярын Гүнжидмаа тодорч, батламжаа гардан авлаа. 2025 онд тэрээр Натуршутц Монгол компаниар дамжуулан "Au-Pair English B2" олон улсын соёлын солилцооны хөтөлбөрт 100% үнэгүй хамрагдаж ХБНГУ-ын зорихоор боллоо. Халуун баяр хүргэе.
Э.Гүнжидмаагийн хэрхэн Au-Pair хөтөлбөрт бэлдэж, ХБНГУ-г зорьж буй туршлагыг цаг алдалгүй хуваалцах болно. Бидэнтэй хамт байгаарай.