Франц улсын AuPair хөтөлбөрийг танилцуулж байна.

AuPair хөтөлбөр гэж юу вэ? 

Au-Pair хөтөлбөр нь Монгол залууст гадаадад амьдарч, шинэ соёлтой танилцаж, тус улсын  хэлийг орчинд сурч, туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Энэхүү хөтөлбөрт оролцсоноор та тухайн улсын зочин гэр бүлийн нэг гишүүн нь болж тэдэнтэй хамт амьдарч, хүүхдүүдийг харж, гэрийн ажилд туслангаа байр, хоол, халаасны мөнгө авч хэлний курст явангаа давхар хэлний мэдлэгээ дээшлүүлдэг хөтөлбөр юм.

Франц улсын AuPair хөтөлбөрийн нөхцөл ямар вэ?

Байршил: Франц улс Парис хот

•    Өөрийн гэсэн өрөө
•    Өдрийн 3 хоол
•    "Pass Navigo" буюу Парис хот дотор зорчих сар бүрийн метроны тасалбар
•    Долоо хоног бүрийн халаасны мөнгө (80-90 еврo) 
•    Долоо хоногт хамгийн багадаа 1 өдрийн амралт
•    Сард хамгийн багадаа 1 бүтэн амралтын долоо хоногийн өдөр 
•    Эрүүл мэндийн даатгал
•    6 сар тутамд 1 долоо хоногийн цалинтай амралт
•    Франц хэлний курсууд аупайр-ын оюутны үнэмлэх гаргаж өгдөг. Тус үнэмлэхээр Парис дахь соёлын арга хэмжээнүүд (жишээ нь музей, нийтийн тээвэр г.м) дээр хөнгөлөлт эдэлж болно.

  •  Франц хэлний сургалт: 7 хоногт 6-10 цаг суралцах боломжтой.

Хөтөлбөрийн шалгуур:

  • Нас: 18+/27 нас, гэрлээгүй, хүүхэдгүй
  • Хэлний мэдлэг: Франц хэлний дунд шат, Англи хэл В2-той бол маш том давуу тал болно.
  • Хүүхэд харж байсан сайн туршлагатай байх
  • Ёс зүйтэй, зөв хандлагатай байх

Холбоо барих утас: 7711-6906

Facebook: https://www.facebook.com/MongolianAuPair