Монгол залуусынхаа гадаад хэлийг сурч мэдэх их хүслийг дэмжин хөгжүүлэх, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад суралцах, аялах, ажиллах боломжийг олгох зорилгоор “Натуршутц монгол” компани 2005 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш даруй 15 жил өнгөрчээ.
Энэ хугацаанд бид Герман, Австри, Швейцарь зэрэг улсуудад соёлын хөтөлбөрөөр дамжуулан олон оюутан сурагч, залуучуудыг боловсрол, соёлын албан ёсны эрхтэй хөтөлбөрт хамруулан өнөөдрийг хүртэл энэ амжилтай хадгалан ирлээ.
Манай компани 2011 оноос эхлэн “International Au Рair Assosation” олон улсын байгууллагын албан ёсны эрхтэй Монгол дахь цор ганц гишүүнээр итгэмжлэгдэн ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.