Сайн байна уу, Залуусаа
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе.
Австри улсын Вена хотоос мэндчилж байна.
Австри улсын тухай өөрийн сэтгэгдлээ хуваалцана гэж амласаны дагуу өөрийн туршлагаа бичих болсондоо баяртай байна.
Би Герман улсад нэг жил соёлын хөтөлбөрт байхдаа Австри улстай танилцах цаашлаад энэ улсад суралцах илүү боломжтойг олж харснаар Австри улсыг зорьсон билээ.
Хамгийн түрүүнд ажиглагдсан зүйл гэвэл Германчуудтай харьцуулбал Австричууд илүү аялагатай германаар ярьдаг юм байна.
Цаг агаар нь миний хувьд Герман улсыг бодвол өвөлдөө илүү жиндүү хүйтэн санагдлаа.
Австри улсад нэн ялангуяа Вена хотод амьдрахад маш таатай, тав духтай санагдсан.
Хүмүүс нь илүү найрсаг, мэдээж цаг маш сайн баримталдаг, хувийн орон зайг илүүд эрхэмлэдэг үүнээс гадна хөгжих сурах тал дээр их дэмждэг нь таалагдаж байна.
Хэрэв зорилгоо тодорхойлоод эндээ их сургуульд сурах эсвэл Ausbildung суралцах тал дээр хүлээн авагч гэр бүл маань төвөгшөөлгүй тусладагт би баяртай байгаа.
Их сургуульд суралцах зорилгод дахин нэг алхамаар ойртлоо.
Хүүхэд байхдаа Хатан хаан Сисси-гийн тухай кино үзэж анх удаа Австри улсыг мэддэг болсон саяхан санагдаж байна.
Гэтэл би өөрийн биеэр Австри улсад ирээд Хатан хааны ордонтой танилцаж, түүний цэцэрлэгт хүрээлэнгээр аялаад үзчихлээ.
Амьдралд боломж үнэхээр байдаг юм шүү.
Залуучуудаа залуу насандаа Гадаад гар-Газар үз- Хэл сур-Дэлхий ертөнцтэй танилц гэж уриалмаар байна.
Ийм боломж хүн бүрт байгаа.
Жич: Австри улсад оюутан болонгуутаа дахин энэ блогоор дамжуулал та бүхэндээ туршлагаа хуваалцах болно.
Naturschutz Culture Exchange хамт олондоо энэхүү боломжийг олгосонд дахин баярлалаа.
Саруул
Австри улс, Вена хот
2020.05.11