Герман улсаас мэндчилж байна

Сайн байна уу та,
Юуны өмнө Натуршутцын хамт олондоо надад зорьсон газар луугаа саадгүй хурдан хүрэхэд тусласанд мөн зам гарцыг маань оновчтой чиглүүлж өгсөнд баярлалаа.


1. Миний бие өнгөрсөн жилийн 4 сард Германд ирээд нэг л мэдэхэд 10 сар болсон байна. Энэ хугацаанд чамгүй олон зүйлийг сурлаа. Миний харж дүгнэсээр Герман улс их өндөр боловсрол бусдыг хүндлэх ёс суртахууныг өндөрт тавьдаг сайхан тайван орон. Өндөр хөгжилтэй сайхан оронд ирээд олон сайхан зүйлийг үзэж хараад өмнө Монголд байхдаа боддог байсан бодлууд маань өөрчлөгдсөн.


2. Хамгийн хэцүү нь гэр бүл найз нөхөдөө санана шал өөр соёл хэл яриа хүмүүжилтэй хүмүүсийн дунд гээд л жоохон ганцаарддаг одоо арай гайгүй дасаж байна. Хэн ч чамайг энд чам шиг 100% ойлгохгүй. Чи өөрөө өөрийгөө л энд чиглүүлж санаа тавьж хайж судлаж мэдэж олно. Хамгийн сайхан зүйл нь үнэхээр тайван мөн хүмүүсийнх нь хүнийг хүндлэх ёс тэр ухамсар цаг барьж буй байдал ямар ч зүйлд хариуцлагатай ханддаг байдал гээд үнэхээр их сурмаар зан чанартай хүмүүс.


3. Хэлтэй л бол хөлтэй гэгчээр үнэхээр энд хэлээ л сайн сурсан байхад зөндөө цаашаагаа өөрийгөө хөгжүүлээд сураад ажиллаад явах олон төрлийн л гарц байна. Гол нь хэлний мэдлэг чухал.


4. Миний хувьд хэлний 2 курсэд явсан. Гэртээ бол одоо ном уншиж кино л үздэг дээ. Үгийн баялаг л их чухал юм байгаан. Би одоогоор хэрхэн үг цээжлэх үр дүнтэй аргаа гүйцэт олоогүй л байна. Олон янзаар л туршиж байна. Кино л их үр дүнтэй санагддаг. Гол нь хүсэл эрмэлзлэл л хамгий чухал.


5. Миний хувьд амралтын 2 өдөртэй. Тэр өдрүүдээрээ найзтайгаа уулзана эсвэл гэртээ л байдаг даа. Олон найз нөхөддөө болж бол чадаагүй ээ. Өөрийнхөө байдаг хотод бол найз нөхөд байхгүй тэгэхээр гэртээ л байдаг. Чөлөөт цагаараа ихэвчлэн дугуй унана гүйнэ дасгал хийнэ кино үзнэ ном уншина гээд л аль болох хөгжилтэй байлгахыг л хичээдэг.


6. 7 сард натуршутцын дүүтэйгээ хамтдаа бид 2 Франц, Барселона, Ром болон Вена хотуудаар 7 хоногийн хугацаатай аялаад ирсэн. Энэ 10 сарын хугацаанд хамгийн сайхан дурсамжтай мөч нь аялал маань байсан гэж би боддог. Үнэхээр анх удаа 2 лахнаа аяласан адал явдал багахаэ эрсдэл инээд хөөр ядралт гээд их сонирхолтой үнэхээр гоё байсан.


7. Герман хүмүүс миний бодлоор зүгээр л түс тас хүмүүс хатуу чанга. Манай монгол хүмүүс үнэхээр зөөлөн уяхан өгөөмөр сайхан ард түмэн шүү дээ. Сурах давуу чанар гэвэл үнэхээр ухамсартай мөн ажилдаа хариуцлагатай яг эзэн болж хийж чаддаг. Хэлсэн ярьсандаа байдаг юмны цагийг хэзээ ч тулгадаггүй үргэлж эртнээс төлөвлөдөг цаг барьдаг гээд зан чанарууд нь сайхан мөн сурууштай.


8. Энд ирээд анх удаа л зул сарын баяр тэмдэглэж үзсэн. Гэхдээ айлтайгаа биш. Үнэхээр сайхан байсан. Айлтайгаа бол анх ирээд улаан өндөгний баяр тэмдэглэж үзсэн. Германчууд баярыг бол бас л манайх шиг өргөн дэлгэр гоё л тэмдэглэдэг. Бэлэг сэлт гээд л. Гол нь бүгдийг урьдаас төлөвлөдөг хэрхэн хэзээ хаана яаж ямар хүмүүстэй баярлах гээд бүгдийг дор хаяж 2 3 сарын өмнөөс төлөвлөдөг. Тэр нь их амар санагддаг.


9. Нэмж хэлэх зүйл гэвэл тэгээд айлаа л их зөв сонгож ирэх хэрэгтэй шүү л гэж зөвлөмөөр байна. Мөн аль болох бага насны хүүхэдтэй айлд очоорой л гэж зөвлөе эцэст нь бүгдэд нь амжилт.  Нуршуу бичсэн байж магадгүй байхаа.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Хүндэтгэсэн. Азжаргал

Герман улс, 2020-02-12