Сайн байцгаана уу?
Намайг С. Саранзаяа гэдэг 19 настай. 2019 оны 11сарын 14-нд ХБНГУ-д хүрэлцэн ирсэн.
Эхэндээ нас залуу учраас гэрээсээ гэр бүлээсээ хол удаан амьдрана гэдэг их хэцүү зүйл мэт санагдаж бага зэргийн айдастайгаар ирсэн ч бүх зүйл бодож байснаас минь тэс ондоо байсан.
Зочин гэр бүл маань намайг өөрийн гэр бүлийн нэг гишүүн шиг халуун дотноор угтан авсан.
Амьдардаг хот маань тийм ч том биш учраас дуу чимээ багатай хүмүүс нь эелдэг амьдрахад их тухтай сайхан байгаа.
Гэхдээ эхэндээ мэдээж аар саархан асуудал байсан. Хамгийн чухал нь хэлний бэрхшээл эхний хэдэн долоо хоног зочин гэр бүлтэйгээ сайн нээлттэй байж ярилцаж огт чадахгүй байсан. Шалтгаан нь нөгөө л айдас. Буруу ярьчих вий! гэсэн айдсаар өөртөө итгэх итгэлээ мохоож байсан хэрэг.
Энэ байдлыг минь зочин айлын ээж маань анзаарч хоорондоо сайн ярилцсаны дараа байдал хамаагүй дээрдсэн. Тэгээд үүгээрээ юу гэх гээд байна вэ? гэхээр ярихаасаа огт ичиж айж болохгүй. Буруу ярьсан ч хэн ч чамайг шоолохгүй харин ч алдааг чинь эвтэйхэн засаад л өгнө.
Хэлний курсын талаар бас бичьe:
Бас давхар Гeрман хэлний курсдээ суралцах боломжтой байдаг тул би 2019 оны 12 сараас эхлэн А2_2_түвшингээс эрчимжүүлсэн курст суралцаж байна. 7 хоногт 5 өдөр ордог. Энэ нь надад их давуу талыг бий болгож байгаа.
Одоогоор корона гээд хөл хориотой байгаа тул курсдээ явахгүй биe даан суралцаж байна.
Нэг жилийн хугацаанд сурч, мэдэх чамгүй их зүйл байна.
Амьдралдаа хийсэн маш том, зөв шийдвэр байлаа.
Юм үзэж нүд тайлж байна.
Шинэ соёлтой танилцаж, шинэ туршлага мэдлэг хуримтлуулж байна.
Бүгдэд нь амжилт хүсье!!!
2020.04.04