ИРЭЭДҮЙГЭЭ ХАРАХ ӨНЦӨГ маань тэр чигтээ өөрчлөгдсөн

ГEРМАН УЛСАД AUPAIR ХИЙГЭЭД СУРСАН ЗҮЙЛС:

Би энд ирээд маш их зүйл сурсан #гэхээс илүүтэйгээр ИРЭЭДҮЙГЭЭ ХАРАХ ӨНЦӨГ минь тэр  чигэээрэй өөрчлөгдсөн гэж би хэлнэ.

Өмнө нь хурдан сураад ажиллаад л дуусчих юм шиг яарч сандарч буруу зөв нь хамаагүй шийдвэр гаргаж явахдаа миний гаргасан ХАМГИЙН зөв болоод хамгийн НӨЛӨӨТЭЙ шийдвэр бол Au-pair хийх байсан.

Анх бол дүүрэн боломж очоод л зүгээр ХЭЛЭЭ СУРААД юу ч байсан хийгээд ЯВЖ Л БАЙВАЛ ЯАХАВ гэсэн бодолтойгоор ирсэн. Ирээд яг ч миний бодож байсан шиг зүйл байгаагүй. Бүгд найрсаг хандаж инээх ч гэсэн хүний гэр бол хүний л гэр юм бна гэж бодоод нөгөө юу ч байсан хийнэ гээд шатаад байсан хүсэл маань алга болоод буцдаг ч юм билүү гэж бодож эхэлсэн.

Тэгээд шөнө өрөөндөө бодоод суухад би өөрөө л үүнийг хүссэн хийнэ гэж шийдсэн юм чинь яагаад зорилгоо гүйцээлгүй буцах гэж гэсэн бодлоор маргааш өглөөг угтсан.

Яг үнэндээ би л өөрийгөө үхүүлээд байсныг мэдсэн үнэхээр л дүүрэн боломж хэл, соёл, эхлүүлснээ дуусгах чанар, тууштай байх чанар гээд өглөөнөөс орой, босохоос нь суух хүртэл бүгдээс нь сурууштай зүйл олон байгааг боломж гэдэг шатны гишгүүр түүн дээр гишгээд өөрөө тэнцвэрээ олж өөдөөс нь шуураг шуурч, цас орж байсан ч чигээ алдахгүй өөртөө эзэн болж өөрийгөө жолоодох ёстой болохоос биш.

Зүгээр олдсон л бол онгоцонд суусан юм шиг их зүйл хүлээгээд байх биш юм байна гэдгийг ойлгосон. Харин ч бүх юм миний талд байснаас эсрэг байсан нь илүү амттай илүү өгөөжтэй юм шиг санагддаг болсон.

Миний амьдарч байгаа айлын хүүхдүүд эрвээхийг авгалдай байхаас нь худалдаж аваад тэжээгээд эрвээхий болтол нь торонд нь гэртээ тэжээсэн. Тэгээд бид тавьж явуулахаар болоод торыг нь нээтэл тэд гарч нисээгүй байгаад л байсан. 3 хоног нээлттэй байлгалаа. Торон дотроо л 7 хоноод 1-ээс бусад нь үхчихсэн тэгээд би гайхаад яагаад гарахгүй байгаан гээд асуухад:

Энд төрж өссөн болохоор энэ торноос нь илүү сайхан газар байхгүй, гарахаас айж байгаа биз гэсэн.

Тэгэхэд л би бодсон: Бид л өөрсдийгөө тухтай аз сорихгүй гэсэн торонд хориод, гэртээ улсаасаа ч гаралгүй бүхэл насаа өнгөрөөдөг.

Тэгэхэд тэр эрвээхийнүүд гарсан бол ямар гайхалтай газар цэцэгс зуны дулаахан нар, нүд алдам байгаль байгааг харахгүй үхсэн нь харамсалтай. 6-хан долоо хоног насалдаг эрвээхий сонсоход л гунигтай.

Гэхдээ бид нөгөө л тухтай шугамаа давж илүү ихийг сорьж туршиж үзэхгүй хөгжихгүй байгаад л байвал эрвээхийнээс ямар ч ялгаагүй бүүр дор ч байж магад.

Бүгд л хэцүү шалгууртай нүүр тулдаг. Гэрээ санах, хайртай дотны хүмүүсээ санах, дассан зүйлсээ үгүйлэх гээд. Гэхдээ жоохон л тэсчихвэл түүнээс илүүг даваад гарч чадна .

Би эх орноо орхиод гараад яв гэж уриалаагүй шүү! Зүгээр л боломж л олдвол өөр улс оронд ялангуяа Герман шиг хөгжилтэй оронд очиж өөрийгөө хараад хүмүүстэй нь нэг харьцуулаад үзээсэй сурах юм ямар их байгааг тэгэхэд л өөрсдийн биеэр мэдэрнэ.

Амархан биш, яг бодвол хэцүү ч бас биш юуг яаж хүлээж авахаас л шалтгаална! .

Намайг Герман явахад тусалсан бүх хүмүүст баярлалаа.

Би юу асууж ирсэн хариултаа авч чадсан.

Бүгдэд нь амжилт хүсье.

Номио

2020.04.07