Та мөрөөдлийнхөө төлөө 5 жилийг зарцуулж эс чадваас Хүний мөрөөдлийн төлөө 50 жил зарцуулна гэдэг үг байдагдаа.

Сайн байцгаана уу!

Европын оронд сурч, ажиллах сонирхолтой мөн тэдний ахуй амьдрал, соёл иргэншлийг сонирхдог 18-26 насныхэн бүхэнд нээлттэй Ау_пайр хэмээх маш гоё хөтөлбөрийн талаархи сэтгэгдлээ хуваалцах гэсэн юм.

Миний бие багш_мэргэжилтэй, хүүхдүүдтэй ажиллах маш дуртай учир энэ хөтөлбөрийг анх сонсоод л шууд БОЛОМЖ хэмээн хүлээж авсан. Учир нь Европд сурах хүсэлтэй надад ХААЛГЫГ маань нээж өгсөн, дуртай, ганц сайн чадах зүйлээ хийгээд л ЦАЛИНГАА авчихна, БАЙР- ХООЛНЫ мөнгө үрэх ямар ч шаардлагагүй, чөлөөт цагаараа сонирхдог секц дугуйландаа явах бүрэн боломжтой.

Европын болон Азийн орны хүүхдүүдийн ХӨГЖИЛ, ХҮМҮҮЖИЛ хоорондоо МАШ_ЯЛГААТАЙ. Тиймээс шантрах_үе_гарч ирэхгүй биш гарч ирнэ. Харин энэ үед «Эхлэл бүхэн хэцүү, шантрах гээд байвал яах гэж эхлүүлснээ л сана»-хад л хангалттай.

Герман гэр бүлээс АВАХ ЮМ МАШ ИХ БИЙ. Соёл, харилцаа, юманд хандах хандлага, цэвэрч нямбай байдал, цаг төлөвлөлт, хийгээд өдөр тутмыг хэрхэн үр ашигтай өнгөрүүлдэг гэх мэт.

Жишээ дурдахад, Герман айл хагас бүтэн сайн өдрүүдийг зөвхөн гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг хичээдэг. Ойрхон хотууд руу явах, музей, үзвэр үйлчилгээ хаана л юу л болжийн тэнд очин, цагийг цугтаа хөгжөөнтэй өнгөрөөдөг учир таны(чиний) хувьд үр бүтээлтэй, зугаатай өнгөрөх болно.

Ихэнхи герман айлууд англи хэлний сайн мэдлэгтэй байдаг санагдсан. Тиймээс орчинд нь ГEРМАН ХЭЛЭЭ Ч МӨН АНГЛИ ХЭЛЭЭ Ч давхар сайжруулж болно. Гагцхүү хүчин ЧАРМАЙЛТ л хэрэгтэй.

Мөн хамгийн ХҮЧТЭЙ ВИЗ болох германы визийг даруулсан тохиолдолд Шенгений улс орнууд руу ЧӨЛӨӨТЭЙ АЯЛАХ боломжтой. Би энэ боломжоо ашиглан мөрөөдлийнхөө Итали улс болон Парис, Недерланд улсуудаар аялчихаад ирсэн.

Энэхүү хөтөлбөрийг болон Герман,Австри улсад суралцах боломжийг нээж өгсөн олон жилийн туршлагатай хамгийн гол нь найдвартай Натурщутц компаний найрсаг хамт олонд баярлалаа.

Хэрвээ та энэ хөтөлбөрийг сонирхож байгаа бол яг одоо л хэлээ үз, өөрийгөө бэлд. Учир нь цаг бол алт. Ажил хүнийг голохоос биш хүн ажлыг голохгүй ээ.

Та мөрөөдлийнхөө төлөө 5 жилийг зарцуулж эс чадваас Хүний мөрөөдлийн төлөө 50 жил зарцуулна гэдэг үг байдагдаа.

Амжилт!

Нараа

ХБНГерман улс, 2019-05-10