Сайн байна уу?
Намайг У. Хонгорзул гэдэг. 19 настай.
Би Герман улстай танилцсандаа баяртай байгаа. Анх ирэхэд төсөөлж байснаас минь нээх хол зөрүү байгаагүй.
Айл маань ч их эелдэг хүмүүс байсан.
Миний байгаа хот хүн ихтэй биш учраас тайван чимээгүй. Хүмүүс нь бодож байснаас илүү эелдэг байсан.
Энэ Au pair хөтөлбөр маань гадаад улсад ирээд ганцаараа байхаас эмээж буй хүмүүст их тустай байх. Айл маань асуусан бүгдэд маань их дэлгэрэнгүй сайхан хэлж тайлбарлаж өгдөг.
Миний хувьд шууд ганцаараа байна гэдэг асуудалтай байсан.
Мөн тодорхой хэмжээнд Au pair-ын хийх ёстой зүйлсийг сэтгэлээсээ хийхэд их дуртай байгаа санагдсан.
Хамгийн гол нь хүүхэдтэйгээ ганцаараа байсан ч эв дүйг нь олж найзалж чадах нь чухал.
Миний зүгээс өөр оронд өөр хүмүүстэй харилцах нь үнэхээр зөв шийдвэр байсан.
Илүү нээлттэй мөн хүний яриа үзэл бодлыг нь их анхаарч үздэг болсон.
Мөн бусад улсын хүмүүстэй уулзаж танилцах нь их сонирхолтой байдаг болсон.
Бусадтай танилцахдаа илүү нээлттэй болж эмээх нь багассан.
Тэгээд нэг жилийн хугацаанд маш их зүйлсийг мэдэж авч чадлаа.
Та бүхэн ч гэсэн энэхүү хөтөлбөрт хамрагдаад үзээрэй гэж зөвлөмөөр байна.
Хүндэтгэсэн
У. Хонгорзул
ХБНГерман улс
2019-06-14