Миний бие 3 сарын 5нд Герман улсыг зорихоор нислэгээ захиалсан. ХБНГерман улсад очоод өөрийн туршлагаа хуваалцах болно.

Сайхан шинэлцгээж байна уу?

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе ээ.

Талархал:

Миний бие 2019 оны 10 дугаар сард “Натурщутц Монгол” байгууллагад хандаж байжээ.

Энэ хугацаанд Герман хэлний суурь мэдлэгийг маш чанартайгаар мөн бусад олон олон зүйлсийг та бүхнээс сурч мэдэж авлаа.

Бас олон сайхан найз нөхөд, хамт олонтой болсоон.

4-хөн сар буюу маш богино хугацаанд ирээдүйд минь үнэтэй хувь нэмэр оруулж, цаашлаад гадаад оронд сурч боловсроход минь гарц, боломж нь болсон та бүхэндээ гүнээ талархал илэрхийлэе ээ.

Миний бие 3 сарын 5нд Герман улсыг зорихоор нислэгээ захиалсан. ХБНГерман улсад очоод өөрийн туршлагаа хуваалцах болно.

Олон олон залуусд тус болсон та бүгдийн минь энэ буян эргээд далай шиг ундрах болтугай.

Эрүүл энх, Аз жаргал, Ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн Хишигбаяр

Эрдэнэт, Монгол улс

2020-02-25 өдөр